Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Уламбаатар: Гэрээр ажиглалтад байгаа иргэдийг хянах гар утасны апплейкшныг туршиж байна

2020-6-02
0
ЖИРГЭХ

Дэлхий дахинаа тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд улс орнууд технологийн шийдлийг ашиглаж байна. Монгол улс тэр дундаа Онцгой байдлын байгууллагаас энэ тал дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар ОБЕГ-ын “Орон зайн мэдээлэл, технологийн тасаг”-ийн мэргэжилтэн, ахмад Т.Уламбаатараас тодрууллаа.

-Цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд ашиглаж байгаа техник, технологийн шийдлийн талаар яриагаа эхэлье?

-Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5.1.3. хэсэгт Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зарчим нь шинжлэх ухаан, дэвшилтэт техник, технологи, инновацид тулгуурласан байх, мөн 6.1.7. хэсэгт Гамшгийн өмнөх үйл ажиллагаа нь гамшгийн мэдээллийн сан бүрдүүлэх гэсэн төрөлтэй байна гэж заасан байдаг. Үүний дагуу  коронавируст халдвар БНХАУ-д гарсан цагаас эхлэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Эхлээд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байсан бол одоо тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа шүү дээ. Техник, технологийн ажлууд маань ч бас ийм дараалалтай гэж ойлгож болно.  Энэ хүрээнд хамгийн эхэнд “Гамшгийн орон зайн мэдээллийн систем”-ийг ашиглаж эхэлсэн. Коронавирустэй холбоотой мэдээллийг аймаг, нийслэлийн болоод хилийн чанадад ямар байгааг орон зайн мэдээлэлтэй холбон дүрслэн үзүүлж, мэдээллийн санг үүсгэсэн. Мөн УОК-ын Шуурхай штаб, Эрүүл мэндийн яамнаас тогтмол явагддаг мэдээллийг “Монмэп” ХХК-тай хамтраад иргэд хүргэж байна. Ингэснээр олон нийтийг дэлхийн болон Монгол Улс дахь коронавируст халдварын орон зайн мэдээлэлд суурилсан нөхцөл байдлын тоон мэдээллийг нэг эх сурвалжаас хялбар авах боломжийг бүрдүүлсэн.

Түүнчлэн ямар ч төрлийн гамшгийн үед ашиглагдах мэдээллийн систем, гар утасны апплейкшн шаардлагатай байсан учраас үүнтэй холбоотой мэдээлэл технологийн шийдлийг боловсруулахаар ажиллаж байна.

 

-Энэ хүрээнд Улсын онцгой комиссын Шуурхай штабын үйл ажиллагаанд коронавируст халдварын бүртгэл, удирдлагын системийг нэвтрүүлсэн. Тус системийн онцлог, давуу талууд юу вэ?

-Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, УОК-ын Шуурхай штабаас гаргасан шийдвэр, үүрэг чиглэлийг бүх шатны байгууллагад богино хугацаанд дамжуулах, коронавируст халдвараар өвчилсөн болон сэжигтэй, тусгаарлалтад байгаа, гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох зорилгоор энэхүү системийг нэвтрүүлсэн. Мөн шуурхай штабын бүрэлдэхүүнд салбар бүрийн төлөөллүүд ажиллаж байгаа. Тийм учраас ажлын уялдаа холбоо, харилцан ажиллагааг сайжруулах бас нэг зорилготой. Дээрх системийг нэвтрүүлэхэд “Интерактив” ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтран ажилласан. Мөн Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Үндэсний дата төв” УТҮГ-ийн алба хаагчид энэ ажилд чухал үүрэгтэй, идэвх санаачлагатай оролцсоныг онцолмоор байна. Гадаад улсад байгаа манай улсын иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргахаас эхлэн гэрийн ажиглалтын хугацаа дуусгавар болох хүртэлх бүх процессийг энэ систем програмчилсан. Түүнчлэн дотоодод халдвар голомтлон гарсан үед эрүүл мэндийн салбарын хүний нөөц, эмнэлэг, тусгаарлах байр, эм тариа, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгслийн нөөцийг автоматаар тооцолдог байхаар зохион байгуулснаараа онцлог. Уг системийн хэрэглэгчид нь улс, аймаг, сумдын онцгой комиссын тодорхой тооны гишүүд байгаа. Тийм учраас системийг ашиглах хэрэглэгчдийн сургалтыг цахимаар зохион байгуулаад байна.  Одоогоор Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Төв зэрэг аймгуудын хэрэглэгчид буюу улсын хилээр иргэдийг хүлээн авч тусгаарлах байраар ханган ажиллаж байгаа аймгуудын хэрэглэгчид идэвхтэй ашиглаж байгаа.  

-Гэрээр ажиглалтад байгаа иргэдэд зөвлөгөө өгөх, эрүүл мэнд, биеийн байдлыг хянах зорилгоор гар утасны аппликейшныг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэж сонссон. Энэ апплейкшныг хэзээнээс ашиглалтад оруулах вэ?

-Тусгаарлах байрнаас иргэд маань гэрийн ажиглалтад шилжээд 14 хоног өөрийгөө тусгаарлах журам хэрэгжиж байгаа. Тус журмыг зөрчсөн тохиолдол цөөнгүй удаа гарсан. Тухайн асуудлыг шийдэх, мөн бусад улс орны авч хэрэгжүүлж буй арга хэмжээг харахад дотоодод халдвар голомтлон гарсан үед эрүүл мэндийн салбарын нөөц, боломж хүрэлцэхгүй нөхцөл бүрдвэл гэрээр өөрийгөө тусгаарлан ажиглах зөвлөгөө өгч байна. Энэ тохиолдолд уг апплейкшныг ашиглахаар боловсруулсан. Одоогоор туршилтын ажил явагдаж байна. Хамтран ажиллаж байгаа “Юнител”, “Call pro”, “Интерактив”, “Монмэп” ХХК-ийнхаа хамт олонд баярлалаа гэж хэлье.  

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    3 цаг 20 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    5 цаг 18 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    5 цаг 57 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    7 цаг 16 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    9 цаг 5 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    20 цаг 46 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    20 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК