Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өмнийн говийн "эзэн ноён" Б.Бадраа Төрийн ордны зүг саравчилж байна

2020-6-03
0
ЖИРГЭХ

Парламент дахь уяач гишүүдийн тоог нэгээр нэмэхээр Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа айсуй. Түүний хувьд аймгийн шилдэг уяач гуншинтай, одоогоос найман жилийн өмнө улстөржилтөөс залхаж, ажин түжин амьдрахыг эрхэмлэж буйгаагаа хэвлэлээр тунхаглаж байсан нэгэн. Шалтгаан нь арваад аймгийн Засаг дарга нарыг шалгах үед тэр ч гэсэн хуулийн байгууллагын үүдийг нэгэн үе сахиж байв. Үүндээ гомдож тунирхаж ийн гомдоллосон нь энэ.

Тэр Өмнөговь аймгийн Засаг ноёноор бүхэл бүтэн найман жил тухалсан босоо нэгэн.

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд өрсөлдсөн ч нутгийн дүү Н.Амарзаяад өвдөг шороодсон. Гэвч улс төрөөс тийм ч амархан явчихаагүй. Амгийн ИТХ-ын даргын зөөлөн суудалд тухалснаар ирэх сонгуульд даагаа нэхэхээр бэлтгэлээ хангаж эхэлсэн. Тиймдээ ч энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр горилж байна.

Түүнийг 2012 онд АТГ-аас шалгасан гол шалтгаан нь дөрвөн  тэрбум орчим төгрөг шамшигдуулсан гэх асуудалтай холбоотой.

АТГ-аас эрүү үүсгэн шалгаж прокурорт шилжүүлсэн ч хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Үүнээс гадна  Өмнөговь аймагт 14 километр хатуу хучилттай замын тендерийг өөрийн хамаарал бүхий гэх “Далан говь” компанид өгч мөнгийг хувьдаа завшсан, төсвөөс 180 сая төгрөг хувьдаа гулгуулсан гээд түүнтэй холбоотой асуудлыг хэвлэлээр нэг цацагдаж байлаа.

Гэвч түүнийг яллаж, хорьсон зүйл байхгүй. Зөвхөн хэвлэлээр шуурч байгаад асуудал замхардаг. Харин АТГ-ын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс аймгийнхаа Худалдан авах ажиллагааны албаны даргаар бизнесмэн Б.Батдоржийг томилуулах гэж удаа дараа зүтгүүлсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй болох нь тогтоогдож байсан удаатай. Энэ талаар ч хэвлэлүүд мэдээлсэн.

Эдгээрээс гадна “Тавантолгой Транс” компани, “Сэврэй хайрхан” групп гээд түүнтэй холбоотой асуудлыг жагсаавал уртаас урт жагсаалт гарна. Гэхдээ үнэн эсэх нь бас л тодорхойгүй.

Юутай ч Өмнийн говьд 12 жил ноён сууж буй Б.Бадраа парламентийн зүг саравчлан харж байна. Тэр 2016 онд Амарзаяа гишүүнд өвдөг шороодсон. Түүний хүчтэй өрсөлдөгч нь МСНЭ-ийн ерөнхийлөгч асан, бизнесмэн Х.Мандахбаяр. Гэхдээ түүний хувьд сонгуульд өрсөлдөх , нэр дэвших "пи ар"-аа уул уурхайн тэмцлээр хийсэн гэж иргэдийн эгдүүцлийг төрүүлсэн. Энэ утгаараа Б.Бадраагийн хүчтэй өрсөлдөгч болж чадах эсэх нь эргэлзээтэй. Ингээд Б.Бадраагийн АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.

АТГ-аас хөрөнгө орлогийн мэдүүлгийг 2012 оноос олон нийтэд нээлттэй мэдээлдэг болсон. Энэ үед буюу аймгийн Засаг даргаар хоёр дахь удаагаа улирч 2012-2016 онд ажиллах үедээ түүний жилийн орлого нь 16-20 сая төгрөг байсан бол гэр бүлийнх нь орлого 126.7 саяас 105.2 сая төгрөг байжээ.  

Энэ хугацаанд буюу 2012 онд 195 сая төгрөгийн орон сууцтай байсан бол 2016 онд 265 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцтай болсон аж. Үүнээс гадна 45 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, банкин дахь дансы үлдэгдэл нь 18 сая төгрөг, зээлгүй, “Эрдэнэт хивс” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрхэм нар”, “Говил, “Түвшин наран” зэрэг компаниас хувь эзэмшдэг гэжээ.

Тэгвэл одоо ямар хөрөнгөтэй вэ?

Аймгийн Засаг даргаар найман жил, ИТХ-ын даргаар дөрвөн жил суусан түүнийг чамгүй хөрөнгөтэй гэлцэх нь бий. Гэвч хөрөнгөө АТГ-т маш даруухнаар мэдүүлсэн байх юм.

Тухайлбал, жилийн орлого нь 66 сая, гэр бүлийн орлого нь 105.2 сая төгрөгөөс 48.4 сая төгрөг болж буурсан бол 805 сая төгрөгийн орон сууц, үйлчилгээний төвтэй. Нийт 80 сая төгрөгийн үнэлгээтэй автомашинтай гэсэн бол хурдан удмын 33 адуугаа нийт 50 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн өмнө нь 45 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй гэж мэдүүлж байсан бол энэ жил 20 сая төгрөг гэж мэдүүлжээ.

Харин хадгаламж, картан дахь үлдэгдэл болон хувь эзэмших компаниудын тоо өмнөхөөсөө хэд дахин өссөн байна. Өөрөөр хэлбэл, 2016 онд төгрөгийн хадгаламж нь 18 сая байсан бол 179.2 сая төгрөг болж өсчээ.

Мөн “Эрхэм нар”, “Говил”, “Эрдэнэт хивс ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “ТЮвшин наран”, “Говийн долгион мэдээллийн тв” гэсэн компаниудаас хувь эзэмшдэг гэжээ.

Ийнхүү аймгийн шилдэг уяач, Өмнийн говьд 12 жил эзэн суусан Б.Бадраа парламентийн зүг саравчилж харангаа, уртаас урт санаа алдаж байна. Энэ жилийн сонгууль түүний хувьд эцсийн бөгөөд сүүлчийн боломж байхыг үгүйсгэхгүй.

Учир нь орон нутгийн Тавантолгойн асуудлаар багагүй улс төр хийж дундаас нь бялуу хүртсэн нэгэн. Энэ утгаараа багагүй хүний эгдүүцлийг төрүүлсэн. Хэрвээ энэ удаагийн сонгуульд өвдөг шороодвол түүнд улс төрд үлдэх шалтгаан хийгээд орон зай олдохгүй нь дамжиггүй.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (124.158.111.6)
    ӨМнөговийн НОЁН гэнээ....Бусад нь зарц байх нээ...
    2020 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.91.115.51)
    Өмнөговийн засаг дарга хийж ард түмний баялагаас хулгайлж луйварлаж баяжсан Элбэгдоржийн гар хөл болсон новш шүү дээ. Сингапурт хаус худалдаж авч авгай хүүхдээ тэндээ суурьшуулсан энэ хулгайч төрд гарч төрийн хамгаалалтанд орохоор зүтгэж байна. Чиний хийсэн луйвар авсан авлига ард түмний баялагаас хулгайлсан бүх баримтыг удахгүй хуулийн байгууллагад хүргүүлэх болно гэдгийг хэлье.
    2020 оны 06 сарын 03 | Хариулах
  • Мандах (64.119.23.30)
    Мандахбаяр хар ховоо зогсоо.Чиний юм явж байна шүү
    2020 оны 06 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    6 цаг 13 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    8 цаг 10 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    8 цаг 49 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    10 цаг 8 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    11 цаг 58 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    23 цаг 39 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    23 цаг 45 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК