Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгуульд горилогч нам, эвслүүдийн ГОЁ амлалт

2020-6-04
0
ЖИРГЭХ

Зургийг шог зураач С.Цогтбаяр

Сонгуулийн сурталчилгааны өдрүүд эхэллээ. Нэгэн зэрэг гараанаас эхэлсэн тэдний туулах зам бариа хүрэхэд тийм ч хол биш ээ. Сонгогчдоо хэн илүү найрч, сэтгэлийг нь хөдөлгөж чадсан нь л үлдэнэ. Ердөө 76 суудал л бий. Харин энэ суудалд горилогч 639 хүн байна. Тэгэхээр хэн их хичээл зүтгэл гаргаж, нэр цэвэр өрсөлдөж чадсан нь итгэл хүлээх нь дамжиггүй.

Тодруулбал, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл, 121 бие даагч нийт 639 өрсөлдөхөөр Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа авсан. Одоо нэр дэвшигчдийн урдаа барих гол зүйл нь түүний намтар. Мөн нам, эвслээс гаргасан мөрийн хөтөлбөр нь юм. Тиймээс хуулиар олгогдсон эрхийн хүрээнд 22 хоногийн турш иргэдэд ухуулах чухал өдрүүд үргэлжилсээр.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын тухай болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх ёстой. Тодруулбал, мөнгө, эд хөрөнгө амлах, үнэгүй болон хямдруулсан үнээр үйлчлэх, улс, орон нутгийн салбарын орлогыг бусдад хандивлах, уул уурхайн салбарын орлогыг хишиг, хувь болгож хуваарилах зэргийг хуулиар хориглодог. Тэгвэл нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө иргэдэд чиглэсэн онцлох ямар заалт тусгасныг тоймлон хүргэе.

МАН “ЗЭЭЛИЙН ХҮҮГ САРЫН 1 ХУВИАС ХЭТРҮҮЛЭХГҮЙ”

  • Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна.
  • Зээлийн хүүг бууруулж сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно.
  • Анх удаа байр авч байгаа бага, дунд орлоготой иргэдэд 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгоно.
  • Олон улсын жишигт нийцсэн “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II”, “Зүрх судасны үндэсний төв”, “Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төв” байгуулна.
  • Улсын хэмжээнд нийт ЕБС-ийн 80-аас доошгүй хувийг нэг ээжлтэй болгоно.
  • Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгана.
  • Залуучууд, залуу гэр бүлийг орлогод нь нийцсэн, уян хатан төлбөрийн нөхцөлтэй орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлнэ.
  • “Насны хишиг” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.
  • Тусгай хэрэгцээ /хөдөлмөрийн бэрхшээл/-тэй иргэдийн эрх, оролцоог хангаж, нөхөн сэргээх эмчилгээ, сувилгаа болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.

АН “МОНГОЛ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТЫГ 75 БОЛГОНО”

  • Боловсролын салбарын дэлхийд өрсөлдөх чадварыг дээшлүүлж, 20 байраар урагшлуулна.
  • Монгол хүний дундаж наслалтыг 75-д хүргэнэ.
  • Хүүхдийн мөнгийг хүн амыг өсгөх бодлого гэж үзэн хүүхэд бүрт ялгаварлалгүйгээр олгодог бодлогоо сэргээнэ.
  • Ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг зээлтэй уялдуулна.
  • Ажлын цагийн уян хатан зохицуулалт, зайнаас болон цахим орчинд хөдөлмөрлөх боломж бүхий ажлын байрны эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Нийгмийн хамгааллын зорилтот бүлэгт чиглэсэн оновчтой бодлого хэрэгжүүлнэ. Хавтгайрсан халамжаас татгалзаж, халамжийг шаардлагатай өрх, иргэд рүү төвлөрүүлнэ.
  • Археологийн болон түүх соёлын дурсгалт газрын хамгаалалтын зэрэглэл, ангиллыг шинэчилж, соёлын өвийг хамгаалагч, харгалзагчтай байх тогтолцоог бий болгоно.
  • Малчин өрхийн 6-8 настай хүүхдийг гэрээр сургах сургалтын тогтолцоог бүрдүүлнэ.
  • Хамтын тэтгэврийн туха йхуулийг сэргээж мөрдөнө.

 

Та бидний эвсэл “АХМАДУУД МАРГААШДАА САНАА ЗОВОЛТГҮЙ АМЬДАРНА”

  • Дундаж цалинг хүний дайтай амьдрахад хүрэлцэхүйц хэмжээнд хүргэх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
  • Амхадуудынхаа тэтгэврийн доод хэмжээг тогтоохдоо маргаашдаа санаа сэтгэл зоволгүй амьдрах хэмжээнд үе шаттай хүргэнэ.
  • Гадаад хэлийг хүүхэд бүр эзэмших тэгш боломжийг хангах боломжийг судалж, хууль эрх зүйн орчныг боловсруулна.
  • Монголд эмчлүүлэх боломжгүй өвчнийг гадаад улсад эмчлүүлсэн тохиолдолд төлбөрийг төр засгаас дэмжлэг үзүүлэх талаар судалгаа хийнэ.
  • Төрөөс шинэ бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулах, оруулсан хөрөнгөндөө хувьцаа эзэмших, ногдол ашиг авах зарчмаар бизнес эрхлэх таатаай орчинг бий болгох, төсвийн орлогыг бодитой нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Жирэмсэн эмэгтэйчүүд, 3-5 насны хүүхэдтэй ажилчин, ажилтныг авч байгаа цалинг нь бууруулалгүйгээр богиносгосон цагаар ажиллуулдаг тогтолцоог бүрдүүлнэ.
  • Залуучуудын бизнес санаачилгыг дэмжих “Старт ап” банк байгуулж ажиллуулна. Жил бүр наад зах нь 1000 гарааны бизнесийг дэмжих бодлого боловсруулна.
  • Бага тэтгэврийг нэмэгдүүлэх замаар ижил төрлийн хөдөлмөр эрхэлж байсан иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах бодлогын судалгааг хийж дуусгана.
  • Улсын чанартай хотуудад төрийн өмчийн их, дээд сургуулиудыг хичээлийн байрны шинэ цогцолбор болон оюутны хотхоны хамт барьж байгуулах ажлыг эхлүүлнэ.

ШИНЭ эвсэл “ӨРГҮЙ МОНГОЛ БОЛГОНО”

  • “Өргүй монгол” санаачилгыг эхлүүлнэ.
  • Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүд зээл авахыг хуулиар хориглоно.
  • Тэтгэврийн доод хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэн амьдралд хүрэлцэхүйц түвшинд хүргэнэ.
  • Улс төрийн намыг хатуу гишүүнчлэлгүй, бодлогын нам болгож иргэд сонгогчдын намчирхал талцлыг зогсооно.
  • Төрийн өндөр албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдийг оффшор бүсэд байрших банк, санхүүгийн байгууллагад хөрөнгө байршуулахыг хориглоно.
  • Авлигад идэгдсэн, нөлөөнд автсан хууль хяналтын салбарт их цэвэрлэгээ хийнэ. Авлига, албан тушаалын гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгоно.
  • Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд насаар нь хорих ял оноох хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
  • Шүүгчийг бизнесийн болон улстөрийн нөлөөллөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлж, зөвхөн шүүн таслах ажиллагаанд оролцдог болгоно.
  • Цахим орчинд үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөгөө эдлэх эрх зүйн үндсийг батаглгаажуулна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (31.165.231.3)
    shudarga jiriin ard tymen jijig dund uildverlegchid kompaniud toriin luivart deerelhyyleed neg ch hyn , kompani ter sangaas zeel avaagui baih huuliar horigloh ni zov, jiriin ard tymen ter sangaas zeel avah estoi, ter baychuud zygeer bankniihaa zeeliig avah heregtei bizdee
    2020 оны 06 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    5 цаг 21 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    6 цаг 14 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    6 цаг 16 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    6 цаг 31 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    6 цаг 36 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    6 цаг 52 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    8 цаг 32 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    10 цаг 22 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    11 цаг 8 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    11 цаг 8 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    11 цаг 33 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    11 цаг 50 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    12 цаг 17 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    12 цаг 19 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    12 цаг 55 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    13 цаг 0 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    13 цаг 3 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    13 цаг 11 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    13 цаг 23 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    13 цаг 29 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК