Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БНХАУ-ын ЭСЯ Хонконгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ

2020-6-04
0
ЖИРГЭХ

Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль тогтоох нь Хонконгийн урт хугацааны тогтвортой хөгжлийн баталгаа болно.

2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын гуравдугаар чуулганы хуралдаан БХАТИХ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийн тогтолцоо, гүйцэтгэх механизмыг сайжруулах шийдвэрийг хэлэлцэн баталлаа. Энэ шийдвэр нь Хятадын үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгаа хамгаалах, Хонконгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг бататгахад тогтолцооны суурийг бэхжүүлж, “Нэг улс, хоёр систем”-ийн үндэс суурийг илүү бат бэх болгож, Хонконгийн ирээдүйг илүү гэрэл гэгээтэй болгож байна. Уг шийдвэрийг Хятадын Хонконг болон бусад бүх үндэстэн дэмжиж байгаа ба олон улсад өргөнөөр хэлэлцэж, анхаарал хандуулж байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд яам үүнтэй холбогдуулан дараах дөрвөн байр суурь илэрхийлж байна. Үүнд:

Нэгдүгээрт, Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль тогтоох нь цаг үеэ олсон зайлшгүй хийх ажил юм. Хонконг Хятад улсын мэдэлд буцаж шилжсэнээс хойш, “Нэг улс, хоёр систем”-ийн хэрэгжилт нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн амжилтыг гаргасан. Гэвч Хонконгийн дотоод, гадаадын сүйтгэх хүчин “Нэг улс, хоёр систем”-д халдах, сүйрүүлэх үйлдлээ огт зогсоогоогүй. Ялангуяа өнгөрсөн оны хэрэгтэн шилжүүлэх хэлэлцээрийг шинэчлэх асуудлаар дэгдсэн үймээнээр “Хонконгийг салан тусгаарлах” гэсэн үг хэл, үйл хөдлөлийг эрээ цээргүй үйлдэж, радикал хүчирхийлэл хэрээс хэтэрч, террорист гэмт хэрэг улам газар авч, “Нэг улс, хоёр систем” зарчим ноцтой зөрчигдөж, Хонконгийн хуульт засаглал, нийгмийн дэг журамд ноцтой цохилт болж, Хонконгийн оршин суугчдын эрх, эрх чөлөө болон Хонконгийн тогтвортой хөгжилд ноцтой аюул учруулсан. Энэ нь Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад оршиж буй илт хуулийн цоорхой, үйл ажиллагааны дутагдлыг бүрэн харууллаа. Үндэсний аюулгүй байдлыг заналхийлсан нөхцөл үүссэн байхад аль ч улс зүгээр суухгүй нь лавтай. Хонконгийн Засаг захиргаа өөрийн хүчээр үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль тогтооход бэрхшээл тулгарсан нөхцөл үүссэнд Хятадын төв Засгийн газар  Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийн тогтолцоо, хэрэгжүүлэх механизмыг байгуулан сайжруулж, хуулийн цоорхойг нөхөх нь Хонконгийн ард иргэдийг багтаасан 1.4 тэрбум Хятадын ард түмний нийтлэг дуу хоолой мөн.

Хоёрдугаарт, Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль тогтоох нь Хятадын Төв Засгийн газрын үүрэг хариуцлагын хүрээний асуудал бөгөөд эрх зүйн хувьд бүрэн үндэслэлтэй байна. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль тогтоох нь улс үндэстний хууль тогтоох дээд эрх мэдэл, дэлхийн бүх улс орны нийтлэг жишиг. Энэ удаагийн БХАТИХ болон түүний байнгын хороо үндсэн хууль, тулгуур хуулийн холбогдох заалтын дагуу, үндэсний хууль тогтоох эрхээ хэрэгжүүлэн, засаг захиргааны онцгой бүс Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийн тогтолцоо болон гүйцэтгэх механизмыг сайжруулах нь хуульт засаглал, хуулийн дагуу Хонконгийг захирах зарчмыг хамгаалж буйн чухал илрэл юм. БНХАУ-ын Төв Засгийн газар үндсэн хууль болон тулгуур хуулийн дагуу ажиллах чин зориг, үнэнч сэтгэлтэй байна.

Гуравдугаарт, Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль тогтоох нь Хонконгийн “Нэг улс, хоёр систем” болон өндөр түвшний өөртөө засах эрхэд нөлөөлөхгүй, Хонконгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг бататгах ач холбогдолтой. Үндэсний аюулгүй байдлаа хамгаалах нь “Нэг улс, хоёр систем”-ийн гол цөм, оршин тогтнох суурь үндэс болдог учраас Засаг захиргааны онцгой бүс Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийн тогтолцоо, гүйцэтгэх механизмыг байгуулах, сайжруулах нь “Нэг улс, хоёр систем”-ийг хэвийн хэрэгжүүлэх баталгаа нь болно. Энэхүү хууль нь Үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлсэн үйлдэлд чиглэсэн ба Хонконгийн нийгэмийн байгуулалт, хууль эрх зүйн тогтолцоо, өндөр түвшний өөртөө засах эрхэд нөлөөлөхгүй. Цаашид хууль тогтоох ажил болон хууль сахиулах үйл ажиллагаа нь хуулиар тогтоосон эрх мэдлийн хүрээнд, хуульд заасан дарааллын дагуу хэрэгжих болно. Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль тогтоосны дараа Хонконгийн өндөр түвшний өөртөө засах эрх өөрчлөгдөхгүй. Хонконгийн хууль хэрэгжүүлэх бие даасан эрх болон эцсийн шатны шүүх эрх нь мөн өөрчлөгдөхгүй. Хонконг илүү аюулгүй, тогтвортой, эв нэгдэлтэй нийгэм болон бизнесийн сайхан орчноороо гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж, олон улсын санхүү, худалдаа, агаарын тээврийн төв гэх байр сууриа хадгалсаар байх болно гэв.

Дөрөвдүгээрт, БНХАУ гаднын хүчин Хонконгийн хэрэгт хөндлөнгөөс оролцох явдлыг тууштай эсэргүүцнэ. Хонконг бол Хятад улсынх, Хятадын Төв Засгийн газар Хонконгийг хамгийн ихээр эрхэмлэж, Хонконгийн тогтвортой хөгжил хийгээд Хонконгийн иргэдийн сайн сайханд хамгийн ихээр анхаарал хандуулдаг. Хятадын Төв Засгийн газраас өөр “Нэг улс, хоёр систем”-ийн чиглэл болон тулгуур хуулийг бүх талаар оновчтой хэрэгжүүлэх газар үгүй. Хонконгийн онцгой бүсийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль тогтоох асуудал бол цэвэр Хятад улсын дотоод хэрэг учир ямар ч гадаад орон хөндлөнгөөс оролцох эрхгүй гэдгийг онцлох нь зүйтэй. Зарим улс үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хэдэн арван хууль баталж “ган төмөр тор” цогцлоосон хэрнээ Хятадын үндэсний аюулгүй байдлын тогтолцоонд элдвийн арга хэрэглэн цоорхой гаргахаар ажиллаж байна. Тэд Хонконгийн асуудалд хөндлөнгөөс оролцож, айлган сүрдүүлэх хүртэл үг хэлж байна. Энэ нь тэдний хоёр нүүртэй мөн чанрыг болон хүчээр Хятадыг боомилох жинхэн зорилгыг нь тод харуулж байна. Хятад улс үндэснийхээ бүрэн эрхэт байдал, аюулгүй байдал болон хөгжлийн эрх ашгийг тууштай хамгаалах бүрэн итгэл, чадвартай байна.

Хятад, Монгол хоёр улс нь хаяа залган оршдог найрсаг хөршүүд. Хоёр орон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай, язгуур эрх ашиг болон харилцан чухалчилдаг асуудлаа урт хугацааны турш харилцан хүндэтгэсээр ирсэн нь талуудын харилцааны хөгжилд улс төрийн бат бөх суурийг бүрдүүлсэн билээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улс, Хонгконгийн харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж байна. Хонконгийн тогтвортой байдал нь Хятад, Монгол хоёр орны нийтлэг эрх ашигт нийцдэг. Хятад улс Монгол улс болон бусад орны Хонконг дахь эрх ашгийг хуулийн дагуу хамгаалсаар байх болно. Хонконг болон бусад орны худалдаа, эдийн засаг, соёл, аялла жуулчлал зэрэг салбарын бодит хамтын ажиллагааг Хятадын тасралтгүй хөгжүүлнэ. Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль нь Хятадын нэгдмэл байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалтай холбоотой, Хятадын 1.4 тэрбум ард түмний үндэсний хэмжээнд сэтгэл зүйд нөлөөлөх асуудал.

Бид Монголын бүх хүрээний нөхөд уг асуудлыг бидний байр сууринаас бодож, “Нэг улс, хоёр систем” тогтолцоог бүрэн бөгөөд зөвөөр ойлгон Хятадын тал Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хууль ёсны дагуу хамгаалахад гаргаж буй зүтгэлийг хүндлэн дэмжиж, Хонконгийн урт хугацааны тогтвортой хөгжил, сайхан ирээдүйг хамтдаа угтана гэдэгт итгэж байна.

Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яам

БНХАУ-аас Монгол Улсад суугаа

Элчин сайд яамны

Хэвлэлийн алба

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНУ-ын Орегон мужид хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлджээ
Израилын парламентын сонгуулиар аль ч улс төрийн эвсэл олонхын суудал авч чадсангүй
Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Тендерийн мадаам” хэмээн хочлогдсон М.Энхцэцэг гишүүний хамаарал бүхий "Бодит чадал" ХХК 304 тендерт оролцож 114 тендерт шалгарчээ!!!
    39 мин
  • “X-Men” киноны профессор Чарльзын дүрийг бүтээсэн жүжигчин Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
    42 мин
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
    1 цаг 8 мин
  • Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн бодит нөлөөллийг зөвхөн газрын гадаргын шаталтын байдлаар дүгнэх боломжгүй
    1 цаг 21 мин
  • Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай
    1 цаг 37 мин
  • 20 настай Америк залуу ДАШТ-ий хамгийн өрсөлдөөнт жинд финалд үлдэж шуугиулав
    1 цаг 45 мин
  • Өнөөдөр ДАШТ-ий дэвжээнд манай ЗУРГААН бөх хүч үзнэ
    1 цаг 58 мин
  • АНУ-ын Орегон мужид хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлджээ
    2 цаг 7 мин
  • “Эрчим инженер” хөтөлбөрөөр эрчим хүчний мэргэжилтнүүд Энэтхэгт  суралцана
    2 цаг 11 мин
  • Израилын парламентын сонгуулиар аль ч улс төрийн эвсэл олонхын суудал авч чадсангүй
    2 цаг 16 мин
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
    2 цаг 23 мин
  • Чуулган: УИХ-ын асуулгын цаг болно
    3 цаг 5 мин
  • Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна
    3 цаг 15 мин
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    12 цаг 58 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    18 цаг 51 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    20 цаг 5 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    20 цаг 8 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    22 цаг 47 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    22 цаг 54 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    23 цаг 48 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
24 баримт
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК