Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Баярбат: Ц.Мөнхнасан бол намын хүн, би бол эгэл жирийн багш. Ажлаа тайван хиймээр байна

2020-6-05
0
ЖИРГЭХ

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Баярбатыг үүрэгт ажлаас нь удаа дараа халсан асуудлаар тус сургуулийн багш нар манай сайтад хандсан юм. Шүүхээс Засаг дарга Ц.Мөнхнасаны үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн шийдвэр гаргаж, Г.Баярбатыг ажилд нь буцаан томилох шийдвэр хоёр удаа гаргасан байна. Энэ дагуу Ц.Мөнхнасан дарга Г.Баярбатыг үүрэгт ажилд нь томилсон ч өнгөрсөн тавдугаар сард гурав дахь удаагаа халжээ. Түүнийг ажлаас нь халах бүртээ намын гишүүнчлэлтэй, эсвэл ямар нэг хамаарал бүхий хүмүүсийг үүрэг гүйцэтгэгчээр томилдог байна. Энэ нь хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гэдгийг АТГ-аас хүртэл шалгаж тогтоосон аж. Ингээд түүнийг ямар шалтгаанаар ажлаас нь удаа дараа халсан, Ц.Мөнхнасан Засаг даргатай хувийн тааламжгүй харилцаатай эсэх талаар ярилцлаа. 


-Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан Хайрхан сумын ЕБС-ийн захирлыг хуулийн үндэслэлгүйгээр ажлаас нь удаа дараа халлаа гэж танай сургуулийн хамт олон манай сайтад хандсан. Таныг яг хэдэн удаа ажлаас тань халсан юм бэ?

-Хамгийн анх 2017 оны долдугаар сарын 25-нд үүрэгт ажлаас нь халах тухай захирамж гаргасан. Шалтгаан нь аймгийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллахаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг асуудал.

Гэсэн атлаа тэр хүн “Хайрхан, Булган, Цэнхэр сумын сургуулиудтай тодорхойгүй шалтгаанаар үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Үр дүнгийн гэрээ байгуулъя гэхээр завгүй байна гэдэг байсан. Гэтэл 2017 оны дөрөвдүгээр сарын 28-нд гэрээ байгуулж, үүнээс нэг сарын дараа буюу зургадугаар сарын 5-нд үр дүнгийн тайлан авсан. Ингээд үр дүнгийн тайлан хангалтгүй гэж ажлаас халсан.

Би ажлаа авсныхаа дараа өөрийнхөө хүсэлтээр сургуулийнхаа санхүүд аудитын шалгалт хийлгэсэн юм. Гэтэл өмнөх захирлуудын 24 сая төгрөгийн акт гарч ирсэн. Үүнийг надад тохсон. Би шүүхэд хандсан. Шүүхээс миний талд шийдвэр гаргасан. Ингээд ажилдаа 2018 оны арванхоёрдугаар сарын 21-нд орсон.

Гэтэл 2019 оны хоёрдугаар сард дахиад халсан. Халсан шалтгаан нь гурван хоног ажил тасалсан гэсэн бусдын аман үгээр, багш мэргэжилгүй гэсэн үндэслэл.

Би шүүхэд дахиад хандсан. Учир нь би сумын Засаг даргаасаа албан ёсоор чөлөө авсан. Би багшийн үнэмлэхтэй, боловсрол судлалын магистр хүн. Тиймээс шүүхээс дахиад миний талд шийдвэр гаргаж, ажилдаа 2020 оны гуравдугаар сард орсон. Гэтэл ажлаа аваад сар гаруйхан болтол өмнөх үндэслэлээрээ өнгөрсөн тавдугаар сард дахиад халсан.

-Яг аль үндэслэлээр нь?

-Ажил албан тушаалдаа тэнцэхгүй нь тогтоогдсон, халахуйц ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэл. Өмнө нь 2019 онд хоёр дахь удаагаа ажлаас халахдаа яг ийм шалтгаанаар халж байсан.

-Өчигдөр шүүх хурал болсон  юм байна. Ямар шийдвэр гарсан бэ?

-Хамгийн сүүлд буюу өнгөрсөн тавдугаар сард ажлаас халах үед өмнөх шүүхийн шийдвэрийн биелэлт хангагдаагүй байсан юм. Тиймээс өмнөх шүүхийн шийдвэр биелэгдээгүй байхад ажлаас халсан, ажлаас халахдаа өмнөх үндэслэлээрээ халсан учир Засаг даргын шийдвэрийг түдгэлзүүлж өгнө үү гэж шүүхэд хүсэлт тавьсан. Шүүх миний хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэсэн.

Өмнө нь хоёр удаа ажлаас халах үед нь Засаг даргын захирамжийг түдгэлзүүлэхгүйгээр ажлаа өгсний дараа шүүхэлдэлцсэн юм. Гэтэл энэ үеийн нийгмийн даатгалын төлөлт завсардсан. Тиймээс энэ асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдтэл Засаг даргын захирамжийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Одоо ажлаа хийнэ, хажуугаар нь шүүхдэнэ гэсэн үг.

-Засаг дарга Ц.Мөнхнасан таныг яагаад удаа дараа халдаг юм бэ. Та үнэхээр шаардлагад нь нийцдэггүй юм уу. Эсвэл та хоёрын дунд хувийн тааламжгүй харилцаа байдаг юм уу?

-Шүүхийн шийдвэрээр бол Ц.Мөнхнасан үндэслэлгүй болох нь тогтоогдсон. Хувийн талаасаа ямар нэг тааламжгүй харилцаа байхгүй. Эхний хоёр удаа халах үедээ миний үүрэг гүйцэтгэгчээр Хайрхан сумын МАН-ын даргын гэргий Э.Ундармааг тавьсан. Энэ шийдвэр нь хууль зөрчсөн байна гэж АТГ-аас тогтоосон. Гурав дахь удаагаа намайг халах үедээ МАН-аас ИТХ-д сонгогдсон манай сургуулийн багшийг үүрэг гүйцэтгэгчээр тавьсан.

Цэнгэлбаяр гэж хүнийг үүрэг гүйцэтгэгчээр тавихдаа дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн АТГ-ын бичгийг үндэслэсэн гэсэн байна лээ.

Гэтэл би ажлаа гуравдугаар сарын 20-нд авсан. Ингэхээр намайг ажлаа аваад долоо ч хоноогүй байхад шахуу АТГ руу Цэнгэлбаярын материалыг тавьсан болж таарах гээд байгаа юм.

АТГ руу бичиг явуулахад хамгийн хурдандаа ажлын тав хоног, түүнээс хойш 10-14 хонож байж ирдэг. Цаг хугацаагаар тооцож үзвэл, намайг ажилд авахгүй, авсан ч халаад шинэ хүн тавина гэсэн бодолтой байсан юм болов уу.

-Та Ц.Мөнхнасантай уулзаж энэ талаар тодруулсан уу. Яг юу гэж хэлдэг юм бэ?

-Намайг уулзая гэхээр завгүй гэдэг. Албан тоот бичиг явуулахаар хариу өгдөггүй. Боловсролын даргатай уулздаг гэсэн. Энэ талаараа хэлэхэд дээшээ уламжилъя гэдэг.

-Та сургуулийн захирлаар 2016 онд томилогдсон байх аа?

-2016 оны нэгдүгээр сарын 1-нд томилогдсон.

-Та өмнөх Засаг даргын үед томилогдож. Энэ утгаараа хавчдаг юм болов уу?

-Яг наадах чинь. Гэхдээ би хэн нэгнийг ажлаас нь гаргаж байж энэ албыг аваагүй. Өмнөх захирал тэтгэвэртээ суусан.

-Энд намчирхах үзэл байна уу гэж харагдлаа. Та АН-ын талын хүн юм уу?

-Миний аав АН-ын гишүүн, аймгийн дэд дарга байсан хүн. Гэхдээ бүр 1997 оны үед шүү дээ. Үүнээс болсон юм болов уу.

-Тэгэхээр та аль нэг намын гишүүн биш гэдгээ баталж чадах уу?

-Чадна. Би аль нэг намын гишүүн биш. Намайг намын гишүүн гэж харддаг юм шиг байна лээ. Харин Засаг дарга Ц.Мөнхнасан бол намын хүн, би бол эгэл жирийн багш. Ажлаа тайван хиймээр байна.

-Хэн нэгэн улстөрчийн сонгуулийн сурталчилгаанд оролцож байсан уу?

-Ёстой үгүй.

-Таныг гурван удаа үндэслэлгүйгээр халснаас болж нийгмийн даатгал тасалдсан, цалин хөлсөө авч чадахгүйд хүрсэн гэж ойлгож болох уу?

-Эхний удаагийн халалтын нөхөн олговороо авсан. Хоёр дахь удаагийн халсан нөхөн олговорыг одоо болтол авч чадаагүй. Нийгмийн даатгалын хувьд 2018, 2019 он хоёулаа хоосон.

Г.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Ардчилагч (122.201.31.196)
    Чи манай аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн хүн байж ингэж худлаа ярьж болохгүй ээ дүү минь
    2020 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (203.91.117.8)
    Ман нам удахгүй улсаа веусель шиг болгох гэж байгаа.хууль энэ тэр бол хэрэгжинэ хэрэгжүүлнэ гэж байхгүй шүү.
    2020 оны 06 сарын 05 | Хариулах
  • Bayarbat (66.181.179.151)
    Medrel pzdaa mn chi AN bz dee hudllaa yrail Muu nusaa goojuulsan ym bsan chn Yun surguiln zahrll be.
    2020 оны 06 сарын 05 | Хариулах
    • зочин
      Та нарын наад нам намаа хамгаалдаг энэ зан чинь л улс орныг удирдах хүнээ сонгож чаддаггүй сонгодог жишээ аль намын гишүүн нь хамаагүй ажлаа хийдэг хүн л албан тушаал хаших хэрэгтэй шүү Баярбатаа явж явж монголд энэ нам шиг хэрэггүй зүйл алгаа
      2020 оны 06 сарын 05
  • Зочин (202.179.21.230)
    Huurhii gej!!! Bayarbat aa chamaig AN-iin hun gedgiig chini medehgui hun baigaa gej uu? AN-iinhanii tsunh barigch l baisan sh dee. Yahaaraa ingej hudlaa yariad bdag yum be?Zuv ch bichij chaddaggui l hun baisan sh dee. Harin suuld sonsson Hairhanii EBS-iin zahiral ene ter boltson baisan.
    2020 оны 06 сарын 05 | Хариулах
  • Өхөөрдөм (202.55.188.45)
    Мангар хүүр вэ.наад засаг дарга чинь. Ичдэггүй.лалар вэ хажуугаар нь байдаг хүмүүс хэлж засаач.. .
    2020 оны 06 сарын 05 | Хариулах
    • odoo l nam bus bolchihoogui bol an.iin unemlehtei baisan hudlaa yriad bhiin
      2020 оны 06 сарын 05
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    10 цаг 15 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    12 цаг 13 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    12 цаг 52 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    14 цаг 11 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    16 цаг 0 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК