Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Таны санхүүгийн мэдлэгт

2020-6-16
0
ЖИРГЭХ

Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран иргэд, харилцагчдадаа чиглэсэн санхүүгийн залилан, луйвраас урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ, мэдээллийг хүргэх “Ятгах тусам нягтал” аяныг санаачлан зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаад уншигч Та бүхэндээ санхүүгийн залилангийн талаар хуулийн болон мэдээлэл технологийн (IT) талаас шаардлагатай суурь мэдээллийг хүргэх зорилгоор цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч, ХХБ-ны Хуулийн газрын эрх зүйч Х.Арманбек болон Картын удирдлагын газрын цахим банкны эрсдэл хариуцсан менежер Г.Мягмаржав нартай хийсэн товч ярилцлагыг хүргэж байна.


-Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

-Мягмаржав: Баярлалаа. Энэхүү ярилцлагыг уншиж байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе.

-“Ятгах тусам нягтал” аяны хүрээнд иргэдийн санхүүгийн болон мэдээллийн аюулгүй байдлын боловсрол мэдэгдэхүйц дээшилж байгаа талаар Монголбанкнаас мэдээлээд байна. Санхүүгийн луйвар, залилангийн гэмт хэргийн талаар хуулийн хүрээнд мэдээлэл өгвөл?

-Арманбек: Баярлалаа. Хэн нэгэн иргэн, байгууллагыг хуурч, мэхэлж, итгэлийг нь эвдэж эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглан болон зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар шууд эдийн засаг, мөнгө, санхүүгийн хохирол учруулж байгаа үйлдлүүдийг залилах гэмт хэрэг гэж үздэг. Үүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлээр зохицуулж, хариуцлагыг нь тусгасан байдаг.

Харин хариуцлагын хувьд бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирол учруулсан иргэн, байгууллагын хохирлыг барагдуулахын зэрэгцээ торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг нь хязгаарлах, хорих ялаар шийтгэдэг зохицуулалттай.

-Сүүлийн үед Монгол Улсад санхүүгийн залилан, гэмт хэрэг ямар төрлөөр түгээмэл гарч байгаа ажиглагдаж байна вэ?

-Мягмаржав: Интернэт болон техник технологи хөгжихийн хэрээр санхүүгийн гэмт хэрэг нь маш олон аргуудаар илрэх болсон. Эдгээрээс хамгийн түгээмэл аргуудыг ЦЕГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны мэдээлснээр:

  • Үл хөдлөх, хөдлөх хөрөнгө худалдах, түрээслэх, барьцаалах, арилжих нэрийн дор Зээлийн гэрээ байгуулж залилах;
  • Гадаад улсад виз гаргаж өгнө гэж мөнгийг нь залилж авах;
  • Иргэдийн и-мэйл, фейсбүүк хаягт нэвтрэх, мөнгөн зээл хүсэх зэргээр бусдыг залилах;
  • Гар утас худалдаж авна, утсаар ярья гэх нэрийдлээр бусдыг залилж авах;
  • Хуурамч бичиг баримт ашиглаж бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авах;
  • Олон шатлалт, маркетинг, пирамид зэрэг сүлжээний тодотголоор бусдын эд хөрөнгө, мөнгийг залилж авах;

Мөн хамгийн сүүлд COVID-19-тэй холбогдуулан иргэдэд мөнгө хэрэгтэй байгаа учраас хүүтэй мөнгө зээлэх, хоногийн зээл авах, ажлын санал тавих, бараа бүтээгдэхүүн санал болгох, онлайн бизнес гэх төрлийн залилан нийгэмд шинээр ажиглагдах болсон байна.

-“Ятгах тусам нягтал” аянд арилжааны банкууд нэгдэн харилцагчдадаа мэдээлэл хүргэх чухал үүрэгтэйгээр оролцож байна. Иймээс иргэд, харилцагчдын хувьд нэн тэргүүнд анхаарах шаардлагатай зүйлийн тухайд?

-Мягмаржав: Дээр дурдсанаар санхүүгийн гэмт хэрэг нь маш олон аргуудаар илэрч байгаа ч иргэдийн санамсаргүй болон болгоомжгүй үйлдлийг ашиглан залилдаг хэд хэдэн түгээмэл аргууд байдаг. Үүнд:

  • Хувийн мэдээллийг тань шаардсан аливаа линкээр орж, мэдээллээ оруулах;
  • Веб сайт дээр ямарваа нэгэн сугалаанд ялсан, хонжвор хожсон мэдээлэл гэнэт ирсэн  тохиолдолд картын мэдээллээ бүртгүүлэх;
  • https:// буюу SSL нууцлалын сертификатаар хамгаалагдаагүй веб сайтаар үйлчлүүлж, мэдээллээ алдах;
  • Гар утас, и-мэйл хаяг, мессежээр ирэх аливаа кодыг бусдад дамжуулах, алдах;
  • Цахим орчинд өөрийн хувийн мэдээлэл (утасны дугаар, и-мэйл хаяг) гэх мэтийг нийтэлж мэдээллээ алдах;

зэрэг үйлдлүүдээс зайлсхийж, сэрэмжилж чадвал өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ санхүүгийн залилангаас тодорхой хэмжээнд хамгаалах боломжтой гэж ойлгож болно.

-Санхүүгийн залиланд нэгэнт өртөж, хохирогч болсон тохиолдолд ямар алхам хийх вэ?

-Арманбек: Санхүүгийн залиланд өртсөнөө мэдсэнээс хойш нэн даруй банканд утсаар, и-мэйлээр, биеэр хандаж, интернэт банк болон картын үйлчилгээгээ түр идэвхгүй болгох арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай байдаг. Энэ нь танай гэр бүл цаашлаад байгууллагыг санхүүгийн эрсдэл болон санхүүгийн аливаа луйвар залиланд өртөгдөхөөс сэргийлэх юм. Мөн тухайн гэмт хэрэг болсон газар эсхүл өөрийн оршин суугаа харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад яаралтай бичгээр болон амаар гомдол гаргаж мэдээлнэ. Ийнхүү гомдол, мэдээллийг хүлээж авч, холбогдох ажиллагааг цагдаагийн ажилтан хуульд заасан хугацаанд хийх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн болон үйлдэж байгаа газар, гэмт этгээдийг эрэн сурвалжилж, мөрдөх ажиллагаа хийгдэж эхэлнэ. Үүнтэй холбоотой хавтаст хэрэг нээдэг бөгөөд гэмт этгээдийг олж тогтоох зэрэг ажиллагаа явагдаж иргэн, байгууллагад учирсан хохирол барагдуулах ажиллагаа хийгддэг.

-Энэ төрлийн гэмт хэргүүд цахим орчинд түлхүү үйлдэгдэж байна гэж ойлголоо. Харин хохирогч болсон тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандсанаар хохирлоо бүрэн барагдуулах боломжтой эсэх талаар тайлбар өгнө үү?

Арманбек: Цагдаагийн ажилтан холбогдох ажиллагааг хийх явцад гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирол учирсан иргэн, байгууллагын хохирлыг сайн дураараа төлөх тохиолдол байдаг эсвэл шүүхийн шатанд хохирлоо нөхөн төлүүлж болдог байгаа.

-Энэхүү ярилцлагын төгсгөлд иргэд болон банкны харилцагчдад юу гэж зөвлөмөөр байна?

-Мягмаржав: Санхүүгийн луйвар, залилах төрлийн гэмт хэрэгт урьдчилан сэргийлэх тухайн цаг хугацаанд иргэн, байгууллагад ямар асуудал тулгамдаж байна түүн дээр тулгуурлаж, тоглолт хийдэг. Зарим луйвар, залиланг таньж мэдэхэд хялбар бол зарим нь энгийн мэт боловч нарийн зохион байгуулалттай олж танихад хэцүү байдаг.

Тийм учраас, сүүлийн үед цахимаар үйлдэх гэмт хэргүүд өсөж байгаа тул энэ төрлийн мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх, цахим орчинд сэрэмжтэй байж, фейсбүүк, и-мэйл хаягийнхаа нууц үгийг тогтмол сольж хэвших хэрэгтэй. Санхүүгийн суурь мэдлэг, мэдээллийг банкны албан ёсны цахим хуудас, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон www.sankhuugiinbolovsrol.mn сайтаас бүрэн авах боломжтой.

-Урилгыг хүлээн авч, уншигчдад маань хэрэгцээтэй мэдээ мэдээллийг хуваалцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

-Арманбек: Биднийг урьсан Та бүхэнд ч бас баярлалаа. Уншигчдадаа анхаарал болгоомжтой байж, залилагчдад боломж бүү олгоорой гэж уриалмаар байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
С.Баатар: ХХБ 3 жил үргэлжилж буй технологийн төсөлдөө 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    9 цаг 7 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    11 цаг 5 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    11 цаг 43 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    13 цаг 2 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    14 цаг 52 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК