Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Нямдоржоос хойш тодорсон сайд

2020-7-08
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

1996 онд 48 дугаар сургуулийг төгссөн Х.Нямбаатар Орхон их сургууль, эрх зүйч мэргэжлээр 2000 онд дүүргэж, 2007 оныг хүртэл багшаар ажиллажээ. 2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажилласан тэрбээр 2009 онд Сонгинохайрхан дүүрэгт хуулийн зөвлөх, 2009-2012 онд Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албыг хашжээ.

БАРИМТ 2

Улмаар 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын даргаар ажилласан түүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Ингэхдээ УИХ-ын сонгуульд ард түмнээс хамгийн олон санал авсан гишүүдийн нэг нь буюу 12280 хүний санал авсан байдаг.

БАРИМТ 3

Угсаа гарвалаа хөөвөл Х.Нямбаатар Хэнтийнх. Өвөг эцэг Ц.Арилд нь хуучнаар Сэцэн хан аймгийн Дайчин далай вангийн хошуу буюу одоогийнхоор Хэнтийн Баян-Овоо сумын хүн байжээ. Нутагтаа 40 гаруй жил эх баригчаар ажиллаж, Бэрхийн уурхайн хүн эмнэлгийг байгуулалцаж явсан гэнэ. Харин аав нь тээврийн жолооч байжээ. Тиймээс хүүхэд насаа аавтайгаа хамт “Зил-130” машины кабинд өнгөрөөсөн гэнэ.

БАРИМТ 4

Аав нь хаашаа тээвэр хийнэ, хүү нь дагаад л явдаг байж. Жонш олборлодог Бэрхийн уурхай бол Х.Нямбаатарын өссөн газар. Түүнийг арван нас хүрэх үед гэр бүлээрээ Улаанбаатар хотын айл болохоор нүүж ирсэн гэнэ. Хотод ирээд нийслэлийн 48 дугаар сургуулийн сурагч болжээ. Дунд сургуульд байхдаа тэрээр ангийнхаа онц сурлагатнуудын нэг байж. Физик, хими, математик гээд бүх л хичээлдээ онц сурч бусдыгаа манлайлдаг байсан гэдэг.

БАРИМТ 5

Х.Нямбаатар “Орхон” их сургууль, Цагдаагийн академи, Удирдлагын академийг тус, тус төгссөн. Суралцаж байх хугацаандаа Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Эрхзүйн боловсролын академийн гишүүн болжээ. Өмгөөлөгчөөр ажиллаж байсан нь түүнийг төрийн албанд зүтгэх зорилготой болгосон гэсэн. Өдөр бүр л янз бүрийн зовлонтой, асуудалд орооцолдсон хүмүүс ирж уулзан зөвлөгөө авна.

БАРИМТ 6

Ингэж ирсэн хүмүүсийн дийлэнх нь өөрийн буруугүйгээс болж хохирсон, арга учраа олохгүй будилчихсан явдаг байж. Тиймээс тэдэнд туслах, нийгмийн олон асуудлыг шийдэх, хууль эрхзүйн орчинг илүү боловсронгуй, иргэддээ халгүй болгох үүднээс 2008 онд нутгийн захиргааны байгууллагад ажиллаж эхэлжээ.

БАРИМТ 7

Гишүүн Х.Нямбаатар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж буйгаа мэдэгдсэн. Хуулийн төслөөр шууд торгохыг өөрчилж, сануулах, торгох гэсэн үе шатыг нэмж байгаа аж. Энэ тухай тэрбээр “Намайг л Зөрчлийн тухай хуулийг санаачилсан. Ард түмнийг шулдаг гээд сөрөг мэдээлэл байдаг. Энэ бол 2015 онд намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө батлагдсан. Хожим нь би нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсгийг ахалж, 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш үйлчилж байна. Жилд 1.2 сая хүн уг хуулиар торгууль, шийтгэл эдэлж байна. Хуулийн мөн чанар, агуулгыг ойлгоогүй шүүмжүүд байдаг. Хуульд засаж сайжруулах ч зүйлүүд бий. Зөрчлийн тухай хуулийг адлаж, шүүмжлэхээс илүүтэй нийтийн сайн сайхны төлөө албадлага хэрэгжүүлдэг хууль шүү гэдгийг ойлгохыг хүсэж байна" гэсэн юм.

БАРИМТ 8

Эрүүгийн хуулийн бас нэг нэмэлт, өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолохоор боллоо. Энэ нь эрх зүйн үндсэн зарчмыг хөндөх эрсдэлтэй гэсэн шүүмжлэл гарч байв. Үүнтэй холбогдуулж, гишүүн Х.Нямбаатар “Эрүүгийн хуулийн 1.10-т өөрчлөлт орсонтой холбоотойгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13т өөрчлөлт орсонтой холбоотойгоор эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль баталсан.

БАРИМТ 9

Уг журмын хуулиар шүүхийн шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах, мөн 2017 оны долдугаар сарын 01-нээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд прокурорын шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоож сэргээн шалгахаар болж байгаа. Одоо бүх төрлийн шалгагдаж байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа энэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлмэгц зогсоно” гэж байлаа.

БАРИМТ 10

Сүхбаатар дүүргийн шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг цагдан хорих шийдвэр гарсан. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Үндсэн хуулийн 1.6-д төрийн үйл ажиллагааны үндсэн зургаан зарчим байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, төр үйл ажиллагаандаа зургаан зарчмыг мөрдлөгө болгох ёстой. Үүний нэг бол хууль дээдлэх зарчим. Төрийн бүх байгууллагуудын гаргаж байгаа шийдвэр хууль дээдлэх зарчимд нийцсэн байх ёстой. Их Хурлын 35-р зүйлд нэр дэвшигчийн баталгаа гэдэг зохицуулалтыг оруулж өгсөн.

БАРИМТ 11

Нэр дэвшигчийн баталгаа гэдэг нь юу гэсэн үг бэ гэхээр зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчийг СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татахыг хориглоно гэж байгаа юм. Энэ нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах үүднээс, нөгөө талаас улс төрийн сонгуулийг тэгш шударга явуулах үүднээс, улс төрийн сонгуульд аль нэг хууль хүчний байгууллагын нөлөөллийг оруулахгүй байх үүднээс зохицуулж өгсөн.

БАРИМТ 12

Их Хурлын тухай хуулиар өнөөдөр Жаргалтулгын Эрдэнэбат Монгол улсын Их Хурлын гишүүн хэвээр байгаа. Энэ сонгуулийн үр дүнгээр дараагийн Их Хурал байгуулагдаж, гишүүд нь тангараг өргөх хүртэл Их Хурлын гишүүнийх нь бүрэн эрх хадгалагдаж байгаа. Мөн, Их хурлын тухай хуульд гэмт үйлдлийнх нь явцад гэмт харгийн газар нотлох баримттай баривчилж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д Улсын Ерөнхий Прокурор оруулж ирнэ гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Их Хурал түдгэлзүүлж байж, тэр хүнд эрүүгийн хариуцлагад татах, цагдан хоригдох асуудал яригдана. Тэгэхээр Монгол улсын хоёр ийм том хуулиар Жаргалтулгын Эрдэнэбат гэдэг хүний халдашгүй эрх нь хамгаалагдаж байгаа.

БАРИМТ 13

Би энд энэ хүний гэм буруугүйн талаар огт яриагүй, тэрийг шүүх тогтооно. Гэтэл шүүхийн гаргасан шийдвэр хууль бус байна. Энэ бол хууль бус, улс төржсөн шийдвэр. Ардчилсан намаас нэр дэвшсэн яллагдагч, шүүгдэгч нэр дэвшигч нарт энэ шүүхийн шийдвэр яг адилхан хамаарах ёстой шүү дээ. Энэ хүмүүсийн шүүх хурал яагаад товлогдохгүй байгаа юм бэ? Яагаад өнөөдөр МАН-аас нэр дэвшсэн хүний хоёр хуулиар хамгаалагдсан халдашгүй эрхэнд нь халдаад байгаа юм бэ?

БАРИМТ 14

Шүүх шударга бус байгаа цагт бид нар хэнтэй шударга ёсны тухай ярих юм? Шүүх хууль дээдлэх зарчмыг ноцтойгоор зөрчиж байгаа ийм шүүх өнөөдөр Монголд байх шаардлага байна уу? Ийм шийдвэр гаргасан хүмүүст Шүүхийн мэргэжлийн хороо, Шүүхийн ёс зүйн хороо хариуцлага хүлээлгэх ёстой. Монгол улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг зөвлөлийг хуралдуулж ийм шийдвэр гаргасан шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх ёстой. Шүүгч нарт нь эрүүгийн хэрэг үүсгэж, шалгах ёстой” хэмээн мэдэгдсэн байдаг.

БАРИМТ 15

УИХ-ын дарга асан М.Энхболдыг албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхийг Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нарын гишүүд шаардсан байдаг. Мэдээллийн үеэр гишүүн Х.Нямбаатар "Өнөөдрийн мэдээллийг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хийх байсан. Гэвч Төрийн ордон руу орох боломжийг олгосонгүй. М.Энхболд дарга өөрөө гишүүдийн олонх нь огцруулах саналд нэгдвэл ажлаа өгнө гэж хэлсэн хэрнээ одоо хуулийн үндэслэл яриад сууж байна. Бид өнгөрсөн 12 дугаар сарын 27-нд төв талбайд эсэргүүцлийн жагсаал хийсэн. 2500 гаруй хүн ирсэн. Гэтэл өвлийн хувцастай ирсэн учир олон хүн мэт харагдсан, жагсаалд оролцсон хүмүүс бүгд мөнгө авсан гэх зэргээр МАНАН дэглэмийнхэн иргэдээ доромжилж байна.

БАРИМТ 16

Тиймээс бид нэгдүгээр сарын 10-нд орон даяар, нийслэл төдийгүй аймаг бүрт бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалыг дахин зохион байгуулна. Энэ жагсаал тайван жагсаал байх болно. Иргэдийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор Төрийн болон Засгийн тэргүүн нар, хууль цагдаагийн байгууллагууд бүгд хамтарч ажиллана. Энэ жагсаал үр дүнтэй жагсаал байх болно. Тиймээс төрийн удирдлага нээлттэй, ил тод байдаг нөхцөлийг бүрдүүлэхийн тулд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд тус жагсаалд идэвхтэй оролцохыг уриалж байна" хэмээн мэдэгдэж байв.

БАРИМТ 17

Цагдаагийн байгууллагаас нэр бүхий найман сэтгүүлчийг шалгаж, нууцаар тагнаж, чагнасан асуудал гарсан тухай мэдээллийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар зарлаж байв. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллага нэр бүхий сэтгүүлчид дээр нууц ажиллагаа явуулсан бөгөөд хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас шалгаж эхэлсэн гэсэн юм. Мөн энэ талаар асууж лавлахад нууц хэмээн тайлбар ирүүлсэн аж.

БАРИМТ 18

Тэрбээр “Сэтгүүлчид яагаад энэ асуудлаар дуугарахгүй байгаа юм бэ. Би Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд сэтгүүлчдийг шалгасан асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэж ТЕГ-т албан бичгээр хандсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт нууцын зэрэглэлтэйгээр шалгаж байгаа гэсэн агуулгатай хариу ирүүлсэн байна. Хэрэв сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг нууцаар шалгаж эхэлсэн бол энэ маш ноцтой асуудал шүү” гэсэн юм.

БАРИМТ 19

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Эрүүгийн хуулийн зүйл заалттай холбоотой мэдэгдэл хийсэн байдаг. Үүнтэй холбогдуулж, Байнгын хорооны дарга Х.Нямбаатар “Улс төрийн зорилгоор, зохион байгуулалттайгаар мушгин гуйвуулж олон нийтэд санаатайгаар худал мэдээлэл тарааж байна. Насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох, хүчиндэх гэмт хэргийн зүйл заалтыг илт мушгин гуйвуулж байгаа нь тухайн хуулийг олон нийтэд буруугаар ойлгуулж гэмт хэргийг өөгшүүлэх сөрөг үр дагавартай!

БАРИМТ 20

Энэ асуудлаар миний бие удаа дараа хэвлэлээр тайлбар хийж байсан боловч ямарч хамаагүй аргаар намайг харлуулах ажил үргэлжилсээр байгаа тул энэ удаад Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн тайлбарыг та бүхэнд хүргэж байна. Намайг харлуулах яахав, идүүлсэн бут ургадаг. Харин энэ ажлыг зохион байгуулж байгаа нөхдүүд хэр зэрэг ёс зүйтэй вэ гэдгээ харуулж байгаа хэрэг юм.

БАРИМТ 21

Нийгмийн үнэт зүйл, ёс зүйг уландаа гишгэж гүжир гутгэлэг тарааж байгаа хэн боловч хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг анхааруулъя! Энэ байдлыг би өрсөлдөөн гэж үзэхгүй байна. Энэ бол бусармаг явдал. Энэ бол миний хийсэн тэмцлийн хариуд ирж буй ГҮЖИР ГҮТГЭЛЭГ юм. Иргэд сонгогчид та бүхэн мэдээллийг сайтар нягталж, асуудалд ул суурьтай хандана гэдэгт итгэж байна” гэсэн удаатай.

БАРИМТ 22

Х.Нямбаатар гишүүн сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэн хүргэдэг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Захиргааны хэргийн шүүгч нар хөрөнгөжсөн. Өнөөдөр дансандаа сая ам.доллартай шүүгч хүртэл бий. Би нэрийг нь хэлээд яах вэ, Б.Хурц шиг яривал ярина. Тэр ч битгий хэл таван настай хүүхдийнхээ дансанд 500 сая төгрөгтэй шүүгч ч байсан. Бид ийм шүүгч нартай шударга ёс яриад яах юм бэ" гэж байв. Хамгийн гол нь, Х.Нямбаатар гишүүн дээрх үгийг хэлэхдээ "Надад баримт нь бий, нотолж чадна" гэж мэдэгдсэн нь олон нийтийн анхаарлыг өөрийн эрхгүй татсан юм. 

БАРИМТ 23

Хууль, эрх зүйн салбар тэр дундаа шүүх байгууллагын "но"-г илчилсэн ч байж мэдэх Х.Нямбаатар гишүүний үгийг олон нийт анхааралтай сонсож, соргогоор хүлээн авах шалтгаан бий. Учир нь, мань эр өнгөрсөн хугацаанд УИХ-аас баталж гаргасан таван ч хуулийн төсөл дээр ажиллажээ. Түүний дотор Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийн Ажлын хэсгийг ахалж, УИХ-аар батлуулсан. Дээр нь мань эр өөрөө хуульч, эрх зүйч мэргэжилтэй төдийгүй хууль, эрх зүйн салбарын шинэчлэлийг парламентын төвшинд хүчтэй ярьж, дуугардаг нэгэн юм.

БАРИМТ 24

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын албатай явсан Х.Нямбаатар энэ удаагийн сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт дахин нэр дэвшиж, хоёр дахь удаагаа сонгогдон ажиллахаар болоод байгаа юм. Өнгөрсөн хугацаанд парламентаас баталж гаргасан Эрүү, Зөрчлийн гээд хэд хэдэн хуулийн төслийг гардан гүйцэтгэсэн нь түүнийг шинэ цагийн хуулийн салбарын автор болгож харагдуулдаг.

image

У.Хүрэлсүхийн Засгийн газрын голлох ажлыг нугалах Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын нэрийг дэвшүүлж томилохоор болж байна. Хуульч, эрхзүйч мэргэжилтэй тэрбээр Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаад 2016 оны сонгуульд нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг. Хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, Хууль зүйн салбарыг удирдахаар болж буй түүний хувьд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (202.9.40.88)
    bvxel bvten uls oron baina arxind jiweed duuslaa ard tvmen chine tiimees arxia tsegtseleechee guij bna
    2020 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.40.88)
    xelex xvn xelex gazar oldoxgvi ymaa saidad damjuulxad mongol uls arxia diilexee bailaa yaaxwee awdag arga charga bej bnuu arxinaas bolood altan ami nas vregdej duuslaa shte
    2020 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.40.167)
    xuuli meddeg ym bol oxidiin erx ashigiig xamgaalna shv tm bish baiwal uuriig chini zoligt gargana shv
    2020 оны 07 сарын 28 | Хариулах
  • Zochin (49.0.135.140)
    Orhon gej yamar syrgyyli baidag ium be.Yamar hicheelyyd ordog ium be.
    2020 оны 07 сарын 24 | Хариулах
  • зочин (192.82.72.80)
    Хууль зүйн сайд болчихоод өөрийгөө хэмжээгүй эрхт болсон мэт авирладаг ийм хүн цаашаа явах уу.Цэргийн ёс журмаач мэдэхгүй,хүнтэй эхэлж мэндлэхийн оронд утсаар яриад таахалзаж байдаг,бас амрыг эрье гээд хэлчихэж чадахгүй байж хүндлүүлэх санаатай.Ийм арчаагүй юмнууд төрөөс зайлах ёстой.Тэр Нямдоржоо дуудаж ажилд нь оруул
    2020 оны 07 сарын 23 | Хариулах
  • авлигачдыг ХАРААД УУР ХҮРЧ БАЙНА (150.129.142.33)
    ГААЛИАС МАШИН авлаа. ТЭНД АВЛИГА байдгаараа байна. ГААЛИЙН байцаагч нар нь ахлахтайгаа БАГ болон авлига авдаг юм байна. НУУЖ чадаагүй АВЛИГЫН БҮХ үйл явцыг ИРГЭД харж л суух юм. САЙЖИРСАН зүйл алга. ЕРӨНХИЙ сайД минь ГААЛЬД авлига бахь байдгаараа байна. БАЙЦААГЧ нар ахлахаараа удирдуулаад БАГ болж АВЛИГА авдаг юм байна. КАМЕР байГАА ГЭХ БАЙХ, КАМЕРААС АЙХГҮЙ, КАМЕРАА Авлигачид УДИРДАЖ, ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛЭЭ ДУРТАЙ ҮЕД НЬ ЦЭВЭРЛЭЖ ЧАДНА. бага ТАТВАР ТӨЛӨЕ ГЭСЭН ИРГЭД авлига ӨГӨӨД НОМООРОО ТАТВАР ТӨЛӨГЧӨӨС бага ТӨЛӨӨД ИНЭЭГЭЭД МАШИНАА АВДАГ ЮМ БАЙНА.. гаалиа авлигачдаас ЦЭВЭРЛЭХ БОЛОМЖ АЛГА УУ?
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.126.90.78)
    Хууль зүйн яаманд ядаж ганц жилч. Ажиллаж үзээгүй хүн шүү дээ.
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • зочин (43.228.129.20)
    Гууль болгочихсон хуулийн салбарыг хуулинд захирагддаг болгож чадвал монгол улс, монголын ядарсан ард түмэн нийтээрээ хожино, харж л байя цаг хугацаа харуулаад өгнө,хэрвээ чадахгүй бол нэн дариу солих хэрэгтэй цаг алдаж болохгүй_Гэхдээ найдлага байгаа монгол түмэнд сайн зүйл ихийг хийгээрээ гэж хэлий.
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (43.242.243.205)
    ЭНЭ ТӨЛӨВШӨӨГҮЙ ,ТӨӨРӨЛДСӨН ,ШУДАРГА ЦАРАЙЛСАН ХУДЛАА АМЬТАН ОЛОН ХУУЛИЙГ СЭГСЭРСЭН .ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ,ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ,ЭРҮҮГИЙН ПРОЦЕССЫН ГЭЭД ҮЛ БҮТЭХ ЭТГЭЭД САЙД БОЛЧИХ ГЭЖ.
    2020 оны 07 сарын 19 | Хариулах
  • zochin (73.111.180.213)
    xel us vaudag l baugaa daa
    2020 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.46.123)
    Энэ хүнийг чинь ЖДҮ -гийн хулгайч гээд байгаагүй билүү.
    2020 оны 07 сарын 18 | Хариулах
  • зочин (103.57.93.95)
    Зөрчлийн хуулиа өөрчлөөрэй чадвал гэхдээ чи чадахгүй хамт олон яамныхан магадгүй
    2020 оны 07 сарын 15 | Хариулах
  • Иргэн (103.229.120.177)
    Хувийн сургууль төгссөн Хууль зүйн сайдтай болжээ. Үүнээс дээр боловсролтой, хуулийн ажлын туршлагатай хүн олдоогүй гэж үү, арай ч дээ. Ийм хүнээр удирдуулна гэхээр сонин л байна...
    2020 оны 07 сарын 12 | Хариулах
    • чимэд
      хүнийг мэдлэгээр нь үнэлдэг болохоос ямар сургууль төгссөн нь хамаагүй Чи ийм юм бичиж байхдаа ичиж суугаа биздээ
      2020 оны 07 сарын 12
    • Ynshigch
      Harin tiin.neg bol orhon ih syrgyyli ih myndag ylsiin syrgyylias sain syrgyyli bh ni.
      2020 оны 07 сарын 12
  • Зочин (103.229.120.177)
    Дэндүү б
    2020 оны 07 сарын 12 | Хариулах
  • зочин (202.179.21.230)
    Хүрэлсүхийн цүнх баригч байхгүй юу Энхбаяр бол хамаагүй дээр хуульч шударга залуу
    2020 оны 07 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.40.98)
    ene muu odoo peediigeed xaa xolddog ym
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.40.98)
    ene sonin zaluu emegtei xvnees garsan l bmaar ym ter sanaachilsan xuuli ntr ni vnexeer buzariin ooroo oxin xvvxedgvi bxaa estoi baliar ymarch bodloggvi teneg nowsh bnle
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • зочин (202.72.240.51)
    хачин гарыг таьчих юм даа Энхбаярыг болгох байсан юм
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.229.123.243)
    Tanaih hun magtdag bjee. Zandka n ooroo eniigee Nambaatar gesii shuu. Nambatar
    2020 оны 06 сарын 22 | Хариулах
  • zochin (66.181.161.46)
    SHINE TSAGIIN DOLDOI HUDLAA HUULI BATALJ ARD TUMNII KARMAA SUILDAG HUULIIN HULGAICH TENDERIIN HULGAICH JDYP-GIIN HULGAICH
    2020 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.40.158)
    ichix esgvi yasan da ichix ym
    2020 оны 06 сарын 22 | Хариулах
  • batzandan (202.9.40.158)
    ene zaluusd itgedeg shvv
    2020 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (125.35.31.83)
    Шинэ цагийн дүрдээ итгэсэн товарищ
    2020 оны 06 сарын 22 | Хариулах
  • Zochin (90.188.54.82)
    Энэ хүнийг юуных нь хууль ч гэхэв дээ. Зөндөө олон жил судалгаа хийсэн том хуульчид их байгаа шүү манайд . Нямбаатар ичиж амьдар
    2020 оны 06 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Wonder Day” хүүхдийн баярын арга хэмжээнд урьж байна
    2 цаг 12 мин
  • Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог
    2 цаг 15 мин
  • Зургаадугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
    6 цаг 13 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана
    7 цаг 31 мин
  • Коллежид хайртай байсан залуутайгаа өвчнөөр нас барахаас нь хэдхэн хоногийн өмнө гэрлэсэн САЙХАН ТҮҮХ
    8 цаг 0 мин
  • Хүүхдийн хөгжил нь зөвхөн боловсролын асуудал биш, харин үндэсний аюулгүй байдал болон хүний хөгжлийн бодлогын цөм асуудал
    8 цаг 24 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
    8 цаг 34 мин
  • "Царцаа Намжил" хүүхдийн жүжгийг ирэх сарын 1 хүртэл тоглоно
    9 цаг 30 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 76 хувьтай байна
    9 цаг 34 мин
  • Иран, АНУ-ын талууд энхийн хэлэлцээрт хүрсэн ч Доналд Трамп гарын үсэг зураагүй хэвээр байна
    9 цаг 46 мин
  • Н.Номтойбаяр: ОБЕГ-ын алба хаагчид амь насаа эрсдэлд оруулах нөхцөл байдалд ажиллаж байна
    10 цаг 33 мин
  • Зөвлөмж: Чихэр ихтэй, чанаргүй хүнснээс татгалзъя
    11 цаг 7 мин
  • Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий ТӨЛӨВ
    11 цаг 11 мин
  • Зургадугаар сарын 1-нд дараах авто замыг хаана
    11 цаг 42 мин
  • Тейлор Свифтийн тоглолт дээр бөмбөг дэлбэлэх гэж байсан 21 настай залуу 10 жилийн хорих ял сонслоо
    11 цаг 51 мин
  • Нетаньяху Израилын армид Газын зурвасын 70 хувийг хяналтандаа авахыг тушаалаа
    12 цаг 32 мин
  • Монгол бөхийн ариун дэг ёсыг хуулиар ТОНГОРЧ болохгүй!
    12 цаг 47 мин
  • ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
    13 цаг 36 мин
  • Лаосын агуйн аврах ажиллагаа: Цаг хугацаатай уралдсан тэмцэл
    14 цаг 4 мин
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
    14 цаг 15 мин
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
  • Б.Золтуяа: Шинэ хотын даргыг улсаараа магтаж буйг хараад гайхлаа
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
  • ИРЦ: УИХ-ын таван гишүүн гадаадад томилолттой байна
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
24 баримт
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК