УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт эхэлсэнтэй холбогдуулан цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тиймээс цагдаагийн алба хаагчдын тавьсан шаардлагад хүндэтгэлтэй хандаж, хуульд заасан эрх, үүргийн дагуу саналаа өгөхийг цагдаагийн байгууллагаас уриаллаа.
Ингэхдээ иргэн та 2020 оны УИХ-ын сонгуульд өөрийн харъяа дүүрэгтээ саналаа өгөхдөө
- Санал авах байранд гараа ариутгаж орох
- Амны хаалтыг заавал зүүх
- Санал өгөх байранд урт дараалал үүссэн тохиолдол хоорондоо нэг метрийн зай барихыг анхааруулж байна.
Мөн та санал өгөхдөө согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байна уу гэлээ.