УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах хугацаа 22.00 цагаас дуусна. Манай улсад сонгуулийн санал өгөх боломжтой нийт 2.000.624 иргэн байна. Үүнээс 52 хувь нь эмэгтэй байгаа бөгөөд өнөөдөр 18 нас хүрсэн 130 иргэн байна.
СЕХ-оос 17.00 цагийн байдлаарх ирцийн мэдээг танилцууллаа. Тодруулбал, улсын хэмжээнд 1.054.138 иргэн санал өгч 52.6 хувийн ирцтэй байна. 22.00 цагаас сонгуулийн ирцийн эцсийн дүн мэдээлэл гарна.
Одоогийн байдлаар аймгуудаас Говьсүмбэр аймагт 48 хувь, Сэлэнгэ аймагт 49 хувь буу хамгийн бага ирцтэй байна. Харин дүүргүүдээс Сонгинохайрхан дүүргийн ирц 39 хувьтай байна.
Иргэдийн зүгээс сонгуулийн санал авах байр, байршлын талаарх мэдээлэл их авч байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн гомдол ирээгүй гэлээ.
А.Сүх