Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Даваасүрэн: Алба хаагчдын хуульч ажиллагаа, ур чадварыг сайжруулахад онцгой анхаарч ажиллаж байна

2020-6-25
0
ЖИРГЭХ

Цагдаагийн байгууллагын хэмжээнд "Хуульч ажиллагаа" аян үргэлжилж байна. Энэ аяны хүрээнд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дарга, хурандаа Э.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Ховд аймгийн хэмжээнд эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал ямар байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье.

-Манай аймаг нийслэлээс 1460 км алслагдсан, Алтайн нуруу, Их нууруудын хотгор, Алтайн цаадах говийг хамарсан уудам нутаг дэвсгэртэй, олон үндэстэн ястны өлгий гэдгээрээ онцлог. Нийт 17 сумын 91 багт 87 230 хүн амьдардаг. Үүнээс аймгийн төв Жаргалант сумд нийт хүн амын 40 гаруй хувь нь оршин сууж байгаа. Ховд аймаг гэмт хэргийн гаралтаараа баруун бүсийн аймгуудтай харьцуулахад өндөр. Аймгийн хэмжээнд 2020 оны эхний таван сард 174 холбогдогчтой, 412.8 сая төгрөгийн хохиролтой, 221 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27 гэмт хэрэг буюу 13.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Гэхдээ хулгайлах гэмт хэрэг 44 хувиар, үүнээс иргэдийн өмчийн хулгай 43.4, малын хулгай 15.3, хүүхэд оролцсон гэмт хэрэг 42 хувиар буурсан эерэг дүнтэй байна. Сүүлийн таван жил буюу 2015-2019 оны судалгаанаас үзэхэд гэмт хэрэг 2015 онд 498, 2016 онд 398, 2017 онд 433, 2018 онд 363, 2019 онд 481 бүртгэгдсэн, илрүүлэлт 44.7 хувьтай.

-Зөрчил бас их гарч байгаа биз?

-Зөрчил 2015 онд 7883, 2016 онд 9069, 2017 онд 15 169, 2018 онд 13 690, 2019 онд 19 080 бүртгэгдэж өмнөх жилүүдээсээ өссөн. Энэ тоон мэдээнээс харахад зөрчлийн илрүүлэлт сайжрах тусам гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж, тодорхой төрлийн гэмт хэрэг буурсан эерэг үзүүлэлт гарч байна. Мөн энэ оны эхний таван сард 8497 зөрчил бүртгэгдсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад 1196 буюу 16.4 хувиар нэмэгдсэн. Үүнээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 319 зөрчил илрүүлээд байна.

-Аливаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх ажил нэн чухал болоод байгаа. Та бүхэн үүнийг хэрхэн зохион байгуулж байгаа бол?

-Манай Цагдаагийн газрын Дүн шинжилгээ, судалгааны баг Ховд аймагт сүүлийн таван жилийн хугацаанд гарсан гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, гарын авлага, 2020 онд хийх хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан аймгийн ИТХ-ын болон Засаг даргад хүргүүлж, хамтран ажиллаж байна. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл (ГХУСАЗСЗ)-ийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Цагдаагийн газраас хийж хэрэгжүүлэх ажлын саналаа нэгтгэн батлуулсан.

УИХ-аас Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг шинэчлэн баталж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж байгаатай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах, сурталчлан таниулах, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Ховд аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага болон төрийн байгууллагуудын дарга, захирагч, удирдлагатай 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөө батлан, хэрэгжүүлж байна. Цагдаагийн газрын даргын тушаалаар алба хаагчдыг Жаргалант сумд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг хариуцуулан, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллуулж эхэлсэн. Мөн аймгийн 17 сумыг Цагдаагийн хэлтэс, тасгийн дарга нараараа хариуцан ажиллуулснаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг ахиулах, багаар ажиллах хамтын ажиллагаа сайжирч, эхнээсээ үр дүнгээ өгч байна.

-Орон нутагт “шүдний өвчин” болсон мал хулгайлах гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байна вэ?

-Аймгийн ГХУСАЗСЗ-ийн дэргэд мал хулгайлах болон хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байгуулагдсан шуурхай баг, Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийг удирдлага зохион байгуулалтаар ханган, сумуудын ИТХ-ын дарга буюу ГХУСАЗСЗ-ийн дарга нартай цахим уулзалт хийж, энэ онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө батлаад байгаа.

2020 оны эхний таван сард тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аян, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг үе шаттай зохион явууллаа. Түүнчлэн улсын хэмжээнд явуулж буй нэгдсэн арга хэмжээ, аяныг хариуцсан нутаг дэвсгэртээ амжилттай зохион байгуулсан. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард Мөрдөн байцаах алба, Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг манай хамт олон амжилттай зохион байгуулж, орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсүүдийн мөрдөн байцаах нэгжээс III байрт шалгарсан.

-Ховд аймагт хэрэгжүүлж байгаа “Тайван амгалан ховдчууд”, “Иргэний эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” хөтөлбөрийн хүрээнд ямар ажил зохион байгуулав?

-Аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан тайван амьдрах орчныг бүрдүүлэх, хууль эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, иргэнд эрх зүйн анхан шатны мэдлэг олгох, сургалт, сурталчилгаа, мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр хүргэх зорилготой “Тайван амгалан Ховдчууд” хөтөлбөрийг зургаан зорилтын хүрээнд 2016-2020 онд, “Иргэний эрх зүйн боловсролд” дэд хөтөлбөрийг гурван зорилтын хүрээнд 2019-2020 онд хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд сумын төвүүдийг теле камерын хяналтын сүлжээнд холбох ажлыг үе шаттай хэрэгжүүлж, 2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 180 сая төгрөгөөр Цагдаагийн газрын дэргэд Камерын хяналтын төв байгуулж, 2018 онд 150 сая, 2019 онд 169 сая төгрөгийн хөрөнгөөр өргөтгөл хийсэн. Ингэснээр 33 цэгт, 120 камераар хяналт тавих болсон. Аймгийн ГХУСАЗСЗ, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийнхэнтэй хамтран “Камержуулалт” болзолт уралдаан зарлаж сум, аж ахуйн нэгж, байгууллагуудыг камержуулах, чанар стандартыг ахиулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодит ажлууд хийж, нийт 173.8 сая төгрөгийн өртөгтэй, 275 камер шинээр суурилууллаа. Сүүлийн гурван жилийн байдлаар хяналтын камерын тусламжтайгаар 21 гэмт хэрэг, 1268 зөрчил, есөн эд зүйл, сэжигтэн 10 этгээдийг олж тогтоосон. Өнгөрсөн онуудад хяналтын дөрвөн пост ашиглалтад оруулан, алба хаагчид хуваарийн дагуу тогтмол хяналт шалгалт хийж, олон улсын болон улсын чанартай А/0304, А/0305, А/14, А/1701 дугаартай хатуу хучилттай Алтай чиглэлийн зам, Ховд аймгаас Булган сум-Улсын хил, Ховд-Өлгий, Ховд-Улаангом чиглэлийн замд өдөр бүр хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байна.

Мөн Малчдын бүлэг ажиллуулах үлгэрчилсэн дүрэм болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, малын хулгайн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллага, иргэд, сайн дурын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлж, малчдын бүлгийн уулзалт, зөвлөгөөнийг удаа дараа зохион байгуулан, 1500 гаруй иргэнийг хамруулж, малчдын бүлгийн гишүүдийг үнэмлэхжүүлээд байна.

-Архи, согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажил хийсэн гэсэн. Ямар үр дүн гарсан бол?

-Жаргалант сумын 12 багийн архины хамааралтай 50 хүнийг архинаас татгалзах чадвар бий болгох, Ховд аймгийн 17 сумын архины архаг хамааралтай 30 хүнд “Архинаас татгалзъя” вакумжуулсан сургалт, Жаргалант сумд архи, согтууруулах ундаа худалдаж, үйлчилдэг газруудын захирал, ажилтан 100 хүнийг оролцуулан зөвлөгөөн зохион байгуулсан. Эдгээр хөтөлбөр энэ онд хэрэгжээд дуусаж байгаа. Цагдаагийн газрын цахим хаягаар архидалттай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлэх, архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон өдрийн тоог нэмэх талаар Ховд аймгийн иргэдийн дунд цахим санал асуулга явуулахад 9310 иргэн оролцож, 87.6 хувь нь дэмжсэн. Аймгийн Засаг даргын сар бүрийн 1, 15-нд согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй байх захирамжид өөрчлөлт оруулж, долоо хоног бүрийн баасан гаргийг нэмж, сард зургаан өдөр дээрх ундаагаар үйлчлэхгүй байх захирамж гаргууллаа.

-Гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авав?

-Яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэрэг бүртгэлтийн хэргийг илрүүлэх, шийдвэрлэх, хулгайлах, мал хулгайлах болон бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, үйлдэгдсэн хэргийг халуун мөрөөр нь илрүүлэх, иргэдээс мэдээ, мэдээлэл цуглуулах, тэдэнд хууль, эрх зүйн мэдээлэл өгөх зорилгоор аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөл, Прокурорын газартай хамтран “Илрүүлэлт-шийдвэрлэлт 2020” болзолт уралдаан, хэсэгчилсэн арга хэмжээ зохиож байна. Уралдааны явц байдлаар урьд онуудын болон энэ онд үйлдэгдээд яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй 86 хэргийг илрүүлэн, шийдвэрлэж, гэмт хэрэгт сэрдэгдсэн 20 этгээдийг олж тогтоосон. Хэсгийн мөрдөгч, эрүүгийн мөрдөгч нарыг бүсчлэн баг болгож, Хэлтэс, Тасгийн дарга, ахлах мөрдөгчдөөр хариуцуулан ажиллаж байна. Үүнээс гадна тодорхой төрлийн гэмт хэргүүдийг шийдвэрлэх талаар шүүх, прокурорын байгууллагатай хамтарсан уулзалт, зөвлөгөөн, ярилцлага зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээлэл бүрт хүрч, хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтэд удирдлагын хяналтыг сайжруулан тогтмолжуулж, алба хаагчдын хуульч ажиллагаа, ур чадварыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.

-Өнгөрсөн жил танай аймагт Дулааны цахилгаан станцын дарга Д.Сурмаажавыг барьцаалсан хэрэг гарч олныг цочирдуулж байсан. Энэ хэргийг танайхан шуурхай илрүүлсэн шүү дээ. Шүүхээр хэлэлцсэн болов уу?

-Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж саатуулан, яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн. Уг гэмт хэргийг Хэнтий аймгийн харьяат 17-19 настай гурван залуу, 56 настай нэг эрэгтэйн  хамт үйлдсэнийг тогтоон яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн. Энэ хэргийг Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өнгөрсөн сард шийдвэрлэж,  гэмт этгээдүүдэд зургаагаас найман жил хорих ял оноосон гэсэн мэдээлэл бидэнд ирсэн.

-Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай баг ажиллаж байгаа гэж та хэллээ. Гэхдээ тоон үзүүлэлтээс харахад өссөн мэт харагдах юм.

-Монгол Улсын Засгийн газраас цагдаагийн байгууллагын бүтэц, чиг үүргийг өргөжүүлэхэд анхаарч, Экологийн цагдаагийн алба байгуулсан. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар манай аймагт ахлах мөрдөгч, мөрдөгч тус бүр нэг алба хаагч томилогдон, ажиллаж байна. Эдгээр алба хаагч томилогдсоноосоо хойш улсын хэмжээнд “Ногоон дуу хоолой”, “Таны дуу хоолой-байгалийг хамгаалж чадна” уриан дор “Байгалиа хамгаалъя” олон нийтийг соён гэгээрүүлэх арга хэмжээг дөрөвдүгээр сарын 15-наас нэг сарын хугацаатай зохион байгууллаа. Ховд аймгийн хэмжээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг энэ оны эхний таван сарын байдлаар 28 бүртгэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12 хэргээр буюу 75 хувиар өссөн. Статистик дүн мэдээнээс үзэхэд энэ төрлийн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байгаа ч энэ нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах зэргийг таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр хамтарсан хяналт, шалгалт болон “Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээ маань чанартай, үр дүнтэй болсныг харуулж буй юм. Мөн аймгийн хэмжээнд экологийн асуудал хариуцсан алба хаагчид бусад байгууллагатай хамтран ажилласнаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт заасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, газар дээр нь шалган шийдвэрлэж, таслан зогсоох, учирч болох хор хохирлыг бууруулах зэрэг эерэг үзүүлэлтүүд гарах болсон.

-Аймгийн ИТХ болон Засаг дарга та бүхний ажлыг хэрхэн дэмждэг бол?

-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд орон нутгийн өөрөө удирдах байгууллагын дэмжлэг, туслалцаа хамгийн ихээр шаарддаг. Тиймээс ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагаа маш сайн байдаг юм. Ховд аймаг дахь Цагдаагийн газар өнгөрсөн оны орон нутгийн “Шилдэг байгууллага”-аар шалгарсан нь бидний хамтын ажиллагааны үр дүн гэж хэлж болно. 2019 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар “Приус-30”, “Акуа”, энэ онд Цэцэг сум дахь Цагдаагийн хэсэгт “Приус-20”, Жижүүрийн шуурхай албанд “Старекс” маркийн автомашин авах хөрөнгийг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаар шийдвэрлүүлсэн. 2019 онд онд Баруун бүсийн цагдаагийн хүрээний сургалт, дадлагын төвийн барилгын ажлыг эхлүүлж, хашаа, 5х4 м харьцаатай зургаан амрах байр, жагсаалын, сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай, гүйлтийн тойрог зам, 18х8 м харьцаатай сургалтын зориулалтай байр барьсан. Мөн Замын цагдаагийн тасагт найман ширхэг тандагч багаж, дээрх төвд сургалт болон цайны газрын зориулалтай гэр, байшингийн зардлыг шийдвэрлүүлсэн. Мөн аймгийн Засаг даргад хүсэлтээ уламжлан шинээр барих Цагдаагийн газрын конторын барилгын газар эзэмших захирамж гаргуулан, зураг, төсөв хийлгэх зардлыг шийдвэрлүүлэхээр саналаа хүргүүлээд байна.

-Алба хаагчдынхаа нийгмийн асуудалд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Цагдаагийн албаны тухай хуульд алба хаагчийн нийгэм, эдийн засгийн болон бусад баталгааг хуульчилсан байдаг. Энэ хуулийн хүрээнд алба хаагчид хууль эрх зүйн баталгаагаар хангагдсан. Тус цагдаагийн газрыэ алба хаагчдын 30 хувь нь суманд гэр бүлийн хамт ажиллаж амьдардаг. Алба хаагчдыг ажиллаж, амьдрах нөхцөл боломжоор хангасан гэж үзэж болох байх. Тухайлбал, сум болгонд кобантай, Цагдаагийн газрын дарга, сумын Засаг дарга, хэсгийн мөрдөгчийн гурвалсан гэрээг жил бүр байгуулж, сумд ажиллаж байгаа алба хаагчийг дэмжиж газар эзэмшүүлэх, гэр бүлийн хүнийг нь ажлын байраар хангах зэрэг заалт тусгаж жил бүр гэрээгээ дүгнэж хэвшсэн. Аймаг, сумын ИТХ-тай хамтран хэсгийн долоон мөрдөгчийг туулах чадвар сайтай тээврийн хэрэгслээр хангасан. Цаашид ч үе шаттай бүх сумын цагдаагийн хэсгийн алба хаагчдаа тээврийн хэрэгслээр хангахад анхаарч байна.

Жаргалант сумын Засаг даргатай хамтран алба хаагчдад газар өмчлүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа. Үүний илрэл нь тус сумын нутаг дэвсгэрт 12 алба хаагчид 0.7 га газар олгуулсан. Мөн байгууллагын соёлыг төлөвшүүлэх, алба хаагчдыг стресст өртүүлэхгүй байх, сэтгэлгээ хандлагыг өөрчлөх, өвчлөлөөс урьдчилан сэргийлж, биеийн жингийн индексийг норматив хэмжээнд байлгах хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлж, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор цагдаагийн ажилтнуудаа MRI аппаратаар оношлуулж, “Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл алба хаагч”, “Илүүдэл жин баяртай”, “Дархлаагаа дэмжье” зэрэг арга хэмжээг зохион байгууллаа. Баруун бүсийн цагдаагийн сургалт, дадлагын төвийг хамт олныхоо хүчинд тулгуурлан Цагдаагийн ерөнхий газар болон орон нутгийн дэмжлэгтэйгээр бүтээн байгуулалтын ажлууд тасралтгүй хийж байгаа. Цаашдаа өргөжүүлэхээр зураг, төсөв, судалгааны ажлууд хийгдэж байна. Мэдээж бэрхшээлгүй ажил гэж байхгүй зорилгоо тодорхойлоод зүтгэвэл олон хүний хүчин чармайлтаар үр дүнд хүрэх нь тодорхой юм.

-Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой нэг асуулт асуугаад ярилцлагаа өндөрлөе. Сонгуулийн сурталчилгааны үед хууль зөрчсөн хэчнээн гомдол мэдээлэл гарсныг шалгаж шийдвэрлэв. Ямар гомдол мэдээлэл зонхилж байгаа бол?

-УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн Ховд аймгийн 16 дугаарт тойрогт 17 нэр дэвшигч өрсөлдөж байна. Тус Цагдаагийн газарт сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 28 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй нэг, зөрчлийн 27 гомдол ирээд байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр гомдол, мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, материалыг нь харьяаллын дагуу тагнуулын байгууллагад шилжүүлсэн. Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн талаар бүртгэгдсэн гомдол мэдээллийн долоо буюу 25 хувьд нь зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж, 13-т нь зөрчлийн хэрэг нээсэн. Нэгийг нь зөрчлийн шинжгүй гэж үзэн эрх бүхий алба хаагчид шилжүүлжээ. Өдгөө таван гомдол мэдээллийг шалгаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    11 цаг 11 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    12 цаг 6 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    12 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    12 цаг 26 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    13 цаг 26 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    Өчигдөр 17 цаг 56 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    Өчигдөр 17 цаг 18 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    Өчигдөр 15 цаг 23 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Өчигдөр 13 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 13 цаг 11 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    Өчигдөр 12 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК