ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 25-нд гурван лабораторид нийт 171 хүнд шилжилгээ хийхэд гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр иргэд нь энэ сарын 25-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 21-23 насны, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй оюутан. Өнөөдөр 19 настай цэргийн сургуулийн оюутан эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжиж байна. Халдварын батлагдсан тохиолдол 219. Үүнээс 170 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч дараагийн шатны хяналтад шилжсэн. Одоо ХӨСҮТ-д 49 хүн эмчилгээнд байна. Эдгээрээс 42 хүнийн биеийн байдал хөнгөн, долоон хүн хүндэвтэр байна.
Өнөөдөр 08:30 цагт ОХУ-аас 75 цэргийн алба хаагч ирсэн. Сорьц цуглуулах ажил эхэлсэн, шинжилгээний хариуг маргааш гарч танилцуулна" гэлээ.