Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дараалсан ялалтын автор

2020-6-27
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

МУИС-ийг физикч мэргэжлээр дүүргэсэн Н.Алтанхуяг 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 1998 онд  Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн сайдаар томилогдож байв. Улмаар  2004 онд Эвслийн засгийн газрын Сангийн сайдаар томилогдон ажилласан бол 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2008-2012 онд Тэргүүн Шадар сайдаар ажилласан туршлагатай.

БАРИМТ 2

Үнэндээ Ардчиллын 25 жилд АН-ыг хамгийн сайн зангидаж, хамгийн том амжилтад хүргэсэн хүн бол Н.Алтанхуяг. Үүнийг өдгөө нам дотроо төдийгүй олон нийт эргэн санах сөхөөгүй байна. Гэвч үүнийг түүх мартахгүй. АН харьцангуй залуу түүхтэй нам. Тиймээс энэ намд зүтгэсэн хүн бүрийн алдаа оноог дэнсэлж үзэхэд амархан. Ердөө 30 гаруй жилийн өмнөх түүхийн хуудсаас эхлэн эргүүлэхэд хангалттай. Тэр дунд Н.Алтанхуяг шиг тууштай бөгөөд үргэлж галын шугам дээр ажилласан хүн цөөн. Бараг л байхгүй. Намын генсек гэдэг албан тушаалыг хэн дуртай нь хийгээд байх ажил биш.

БАРИМТ 3

Ялангуяа АН шиг олон фракцын олон өөр толгойтой намд генсек хийнэ гэдэг үндсэн үүргээсээ гадна жинхэнэ тэсвэр тэвчээртэй хүний хийх ажил шиг байгаа юм. Үнэндээ Н.Алтанхуяг 1992 оноос хойш “мөнхийн генсек” гэж нэрлэгдэх хүртлээ энэ албыг хашихдаа АН-ыг одоогийн зэрэг зиндаанд хүрэх суурийг нь тавьсантай маргах хүн эрхбиш гарахгүй биз ээ. Учир нь тэр хугацаанд Н.Алтанхуягийг цааш нь түлхэхдээ түлхэж, царайчилж гуйхдаа гуйсаар генсекийн ээлжгүй албыг түүнээс өөр аятай аваад явах хүнгүй гэдгээ мэдэрч байсан үе бий.

БАРИМТ 4

2008 онд Ардчилсан намын тав дахь даргаар томилогдсон түүний хувьд 2012 оны сонгуульд АН-ыг УИХ-д олуулаа болгож, Засгийн газраа байгуулах эрхтэй болгож байлаа. 27 дахь Ерөнхий сайд болсон тэрбээр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан 2014 оныг хүртэл гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажилласан юм.

БАРИМТ 5

Н.Алтанхуяг АН-ыг УИХ-д ялуулаад зогсохгүй нийслэл, орон нутагт засаглахад голлох нөлөө үзүүлсэн байдаг. Н.Алтанхуягийн ялалтын буухиа ингээд зогссонгүй. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулсан нь АН-ын түүхэнд дараалсан ялалтын автор хэмээн тодотгоход хүргэсэн байдаг. Засгийн ажлыг авмагцаа тэрбээр Төрийн ордныг түмэнд нээлттэй болголоо, ард иргэдээ сонсох 11-11 төвийг нээж байв.

БАРИМТ 6

Түүний тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрын үед 21 аймгийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбохоос эхлээд хамгийн их бүтээн байгуулалт өрнүүлсэн юм. Ингэхдээ таван Засгийн газар дамжин, 12 жилийн хугацаанд нийтдээ 2300 км замыг тавьсан байдаг бол Шинэчлэлийн Засгийн газар хоёрхон жилийн хугацаанд 2500 км зам буюу түүхэндээ хамгийн их замыг тавьсан гэдэг.

БАРИМТ 7

Үүгээр зогсохгүй жилийн 16 хувийн хүүтэй байсан орон сууцны зээлийн хүүг хоёр дахин багасгаж 8 хувийн хүүтэй болгосноор өрх тус бүрийн сардаа төлөх хүүгийн төлбөр 400 мянган төгрөгөөр буурч, зээл төлөх нийт хугацаандаа өрх бүр 50-70 сая төгрөг хэмнэдэг болсон юм. Уг бололцоог зөвхөн Улаанбаатарт төдийгүй улс орон даяар хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн иргэд 7 хувийн хүүтэй зээлд хамрагдаж эхэлсэн байдаг.

БАРИМТ 8

Түүнчлэн Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хялбар авах ТҮЦ машиныг нэвтрүүлсэн автор нь Н.Алтанхуяг. Ингэснээр нийслэл хот болон 21 аймаг ТҮЦ машинтай болж, иргэд хорооны засаг дарга, бүртгэлийн байгууллагад дугаарлаж зогсох шаардлагагүй болсон юм. Мөн тэр 11 аймгийг оношилгооны төвтэй болгож, орон нутгийн иргэд нутагтаа оношилгоонд хамрагдах боломж бүрдсэн. Ийнхүү тэрбээр Монгол улсын хамгийн бүтээн байгуулагч Ерөнхий сайдаар тодорч байв.

БАРИМТ 9

Гэвч 2012-2016 онд сөрөг хүчнээр ажилласан МАН-ын зүгээс Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг өргөн барьж, улмаар АН-ын гишүүдийн оролцоотойгоор Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж байлаа. Энэ үеэс Н.Алтанхуягийн улс төр эхэлж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга асан М.Энхболд нарыг “Шударга бусын хонгил”-ын тэргүүнээр зарлаж, тэдэнтэй хийх тэмцэлээ идэвхжүүлж эхэлсэн юм. 

БАРИМТ 10

Тэрбээр “Монгол Улс эзэнтэй, хайрлаж хамгаалах иргэдтэй. Намын эрх ашгийн дор орж болохгүй, эх орны эрх ашиг гэж байдаг гэдгийг хатуу итгэл үнэмшилтэйгээр ялгаж салгах өөрийн гэсэн үзэл бодол надад бий. Тэр үзэл бодлоосоо болж 2014 онд Ерөнхий сайдаасаа огцорч байсан. Одоо бүх асуудал ил болсон. Тэр үед тэдний эрх ашгийг бодож Ц.Элбэгдорж нарын шахалтад ороод Оюу Тойлгой, Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 мэтийн луйвруудыг хүлээн зөвшөөрсөн бол өнөөдрийг хүртэл намын дарга, Ерөнхий сайдаа хийгээд явах байсан гэдэгт огт эргэлздэггүй” хэмээн мэдэгдэж байв.

БАРИМТ 11

Мөн тэрбээр  “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулснаа албан ёсоор зарлаж, “Монголчууд бид эв нэгдэл, арга билгээрээ үнэт зүйлээ сахин хамгаалах ёстой хүмүүс. Энэ цаг үе биднээс эр зориг, арга ухаан шаардаж байна. Төр гэмт хэрэгтнүүдээр дүүрч авлигын диваажин болсон. Авлигын диваажин байгуулж ард түмний өмчийг хувьдаа завшдаг, хуулийн засаглалыг хувьчилж аваад өөрсдөдөө үйлчлүүлдэг, хулгайн өмчүүдээ хувийн өмч гэдэг увайгүй цөөхөн хүмүүсийг ард түмний шүүх шударга шүүхийн өмнө авчрах цаг болжээ. 

БАРИМТ 12

Монгол төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан, концесс нэрээр төсвийн мөнгийг хэдэн арван тэрбумаар нь завшсан, мянган мянган ажлын байр  айл өрхийн сайхан амьдрах боломжуудыг хулгайлсан нь нотлогдоод байгаа УИХ-ыг ёсзүйн чадамжгүй гэж үзэж нэн яаралтай тараая. Монголын ард түмний өмч болсон газрын доорх баялгийг мөн нийслэл, дүүргийн газрыг зарж хөрөнгөжсөн бүлэг этгээдтэй  хариуцлага тооцъё. Иргэдээ бус эрх мэдэлтнүүдэд тал засаж үйлчилдэг захиалгаар бусдыг хэлмэгдүүлдэг, монголын баялгийг хууль бусаар эзэгнэх ажлыг голлон зохион байгуулдаг шударга бусын хонгилыг нурааж тэгш журамт, шударга ёсыг сэргээн тогтоох цаг ирээд байна. Үүний тул та бид хамтдаа гурван төрийн ажил хийнэ. Нэгдүгээрт, Шударга ёсыг сэргээн тогтооё. Хоёрдугаар, Газрын доорх баялгийг ард түмний өмч болгоё. Гуравдугаарт, Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжиж, босгоё” гэсэн байдаг.

БАРИМТ 13

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн өнгөрсөн хугацаанд хийж ирсэн тэмцэл нь талаар болоогүйг тэрбээр Орхон аймагт бие даан нэр дэвшиж ялалт байгуулснаар тодордог. Өөрөө ч “Би 60 хүрсэн, хэр баргийн юмыг өнгөрөөх насандаа ирсэн хүн. Шууд үр дүнгээс илүү суурь гажуудал бэхэжчих вий гэж улайран тэмцээд байгаа юм. Өнөөдөр та залхаад, би дуугүй болоод, бид бүгд энэ бүхнийг мартчихвал маргааш Монголд юу болох вэ гэдгийг тааж цөхөх юмгүй биз дээ. Хуулиас дээгүүр анги давхарга, хүссэнээ хийж хэлмэгдүүлдэг тогтолцоо, цөөнх нь хэт баян олонхи нь үгээгүй ядуу, баялгийг нь эзэнгүй мэт гадныхан авлигаар сорчилж мөлжин, залуус нь гадаад гарч дүрвээд, энэ эх орон товчхондоо сүйрч, устаж түүхээс арчигдана.

БАРИМТ 14

Хувь хүний ур чадвараас шалтгаалдаг олон салбарт манай залуус өөрсдийн хүчээр гялалзаж байгааг бид мэднэ. ХҮ хамтлаг, сагсчид, оюуны спортынхон, шинжлэх ухааны олимпиадад тэргүүлэгч залуус, спортын тамирчид, олимпийн аваргууд гээд бүхий л салбарт Монгол залуус яаж гялалзаж байна. Эдийн засаг бизнесийн салбарт ч шинэ үеийнхэн технологийн хөгжлийн давуу талаар ямар ч хоцрогдолгүйгээр дэлхийтэй зэрэг өрсөлдөх үүд нээлттэй. 

БАРИМТ 15

Гагцхүү төр засгийн бодлого шийдвэрүүд түүнийг нь ойлгохгүй хоцрогдолтой байгаад байна. Би олон мундаг залуустай байнга уулзаж, сонсож өөрийгөө цэнэглэж явдаг. Тэд дэлхий даяар шинэ үеийнхэний суурь сэтгэлгээ, соёл хандлагын маш том өөрчлөлтийн талаар ам нэгтэй ярьдаг. Өөрөө ч хэрэндээ уншиж судалж байгаа. Дайнгүй өлсгөлөнгүй, хэрэглээ багатай, хүмүүнлэг, мөрөөдөгч шинэ үеийнхэн энэ дэлхийг эерэг чиглэл рүү бодитой өөрчлөнө гэдэгтэй дэлхий нийт санал нийлж байгаа ч, бас нэг том сорилт нь бидний үеэс шалтгаална.

БАРИМТ 16

Холын зорилгоо тодорхойлохгүй бол ойрын зовлонгоос ангижрахгүй гэдэг үгийг нотлох гэж бид 30 жил олон боломжоо алдлаа. Ний нуугүй хэлэхэд 2012 онд намаа ялуулж, “Монгол хүн 2020” хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө Шинэчлэлийн Засгийн газрын бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж, ахуйн шинж чанартай олон бүтээн байгуулалт хийж тулгамдсан маш олон асуудлуудыг богино хугацаанд шийдсэн. Зам гүүр, цахилгаан станцуудын өргөтгөл, хямд орон сууцны хөтөлбөр зэргээр хүндэрсэн асуудал болгоныг шийдсэн. 

БАРИМТ 17

Гэтэл улс төрийн өрсөлдөгч нар, хуулийн байгууллагуудтай хавсран хорлон сүйтгэх ажиллагаагаа явуулсаар тэр бүх ажлыг нурааж, энэ улсыг бүтнээр нь залгих гэж оролдсон. Шалтгаан нь манай улсад тогтворгүй тогтолцоо, бэхжээгүй хараат суурь эдийн засаг, хамгийн чухал нь хүлээн зөвшөөрөгдөх нэгдмэл хөгжлийн загвар байхгүйгээс тэр. Энэ бүхнийг хуулийн засаглалаа бэхжүүлэхгүйгээр, төрөө мафиас салгаж цэвэрлэхгүйгээр, төрийн тогтолцоогоо тогтвортой болгож өөрчлөхгүйгээр шийдвэрлэх боломж бараг байхгүй тул би тэмцээд байгаа юм.

БАРИМТ 18

Манайд хамгийн хурц асуудал бол баян хоосны ялгаа маш их болсон. Баялгийн хуваарилалт нь цөөн хүний гарт очсон. Улаанбаатар хот бол баян, хоосны ялгааны тод илрэл. Яавал олонх нь дундаж давхрагад хүрэх үү. Хамгийн энгийн зүйл нь шударга ёс. Тэгж байж хуваарилалт нь зөв болдог. Эдийн засгийн үзүүлэлт нь түүгээр хэмжигдэнэ. Айлын босго даваад орсон мөнгө нь зардал болж байна уу зэргээр. Тэгэхээр дундаж давхрагын тухай асуудлыг бүгдээрээ яриад, шийдвэрээ гаргаад явбал хэцүү асуудал биш.

БАРИМТ 19

Би Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг маш их дуртай, шуналтайгаар хийсэн. Яагаад гэхээр надад хийх маш их хүсэл эрмэлзлэл, зориг байсан. Ер нь улс орноо хөгжүүлнэ гэдэг бол хүмүүс өөрсдөө хийх урам зоригтой болох юм байна лээ. Би олон нийтийн эрх ашгийн төлөө ярьдаг. Иргэд маань хүн шиг амьдарч, улс маань улс шиг хөгжих ёстой. Би ийм л итгэл үнэмшилтэй хүн. 

БАРИМТ 20

Бид нар хэн нэгний шуналыг гүйцээх гэж амьдарч байгаа юм уу, Монгол орноо улс шиг хөгжүүлээд, хүн ардаа хүн шиг амьдруулая гэж бодож байгаа юм уу. Миний сонголт бол 2 дахь нь. Хэн нэгний төлөө юм уу, хэн нэгний хүсэл шуналыг хангахын төлөө би төрөөгүй. Эсвэл би нэг хэсэг бүлэглэлийн, хэдэн мөнгөтэй хүмүүсийн, бусдыгаа дээрлэхдэг, дээрэлхэхдээ хууль хяналтын байгууллагыг ашигладаг би ийм юмыг дэмжих гэж төрөөгүй. Тийм учраас би өөрийнхөө зарчим дээр л үлдсэн” гэсэн удаатай.

БАРИМТ 21

Түүний хувьд энэ удаагийн сонгуулиар Орхон аймагт бие даан нэр дэвшиж, ялалт байгуулсан. Уг шалтгаанаа” Ард түмэн мэдэх байлгүй дээ. Шинэчлэлийн Засгийн газар ард түмэнтэйгээ хамтарч ажилласан. Ард түмэн дэмжсэн. Алдаа оноогоо засаад хоёр жил сайхан ажилласан. Гэтэл төрд гарсан хулгайч дээрэмчдэд энэ бүхэн таалагдаагүй. Ингээд Засаг унасан. Түүнээс биш хийх зүйлээ хийсэн. Хэний ч өмнө бардам хэлнэ. Дутуу хийсэн зүйл олон бий. 

БАРИМТ 22

Шинэчлэлийн Засгийн газрын гол зорилго нь "Монгол хүн Монголдоо сайхан амьдрах" байсан юм шүү дээ. Одоо сайхан амьдарч байна уу. Хулгай зэлгий хийж ирсэн хүмүүс нь мөнгө тарааж байна. Гэр хорооллын зарим ядарсан иргэд таван төгрөг өгснийх нь төлөө саналаа өгдөг ч юм уу гэсэн байдалтай байна. Ийм л эмгэнэлтэй дүр зурагтай нийгэм болчихож. Тиймээс шүүмжлээд зогсох бус дотор нь орж ажил хэрэг болгоход нь гар бие оролцоё гэж нэр дэвшихээр шийдсэн” гэсэн байдаг.

БАРИМТ 23

Н.Алтанхуягийг АН-ын гишүүнээс хассан тухай Намын дарга асан С.Эрдэнэ мэдэгдэж байсан удаатай. Үүнтэй холбоотойгоор Намын гишүүнчлэлээ сэргээх эсэх асуудлаар тэрбээр “Нуух юм алга. Ардчиллын төлөө явсан олон залуус хэлмэгдэж ажилгүй болсон. Үүнийг сэтгэл зүрхээрээ ойлгож байна. Нэг түрэмгий нөхөр гарч ирээд бүгдийг хөөгөөд явуулчихдаг байж болохгүй. Тиймээс "Манай АН-ын гишүүдээ, энэ бол түр зуурын зүйл. Сэтгэлээр битгий унаарай" гэж хэлмээр байна” хэмээж байв.

БАРИМТ 24

Ийнхүү АН-ын түүхэн дэх хамгийн олон жил Ерөнхий сайд, Намын даргаар ажилласан Н.Алтанхуяг ирэх дөрвөн жилд Орхон аймгийг УИХ-д төлөөлж, суухаар болж байна. Тус аймагт нэр дэвшин өрсөлдсөн 27 улстөрчөөс Д.Батлут, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар хамгийн өндөр санал авсан нь энэ.

image

Ардчилсан намын түүхэн дэх хамгийн удаан дарга, Ерөнхий сайдаар ажилласан Н.Алтанхуяг Орхон аймагт бие даан нэр дэвшиж сонгогдлоо. Ерөнхий сайд, АН-ын даргын албанаас бууснаасаа хойш “Шударга бусын хонгил”-той тэмцэж ирсэн түүний хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгын ахлах зөвлөхийн албан тушаалыг өөрийн сайн дураар өгч улс төр дэх замналаа үргэлжлүүлэхээр болсон юм. Түүний тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • зочин (43.228.129.20)
    Монголын ард түмэн хэзээч муу хүнийг ерөнхийлөгчөөрөө хоёр дахин сонгохгүй тийм тэнэг хүмүүс биш цаадах наадахаа мэддэг ард түмэн Элбэгдорж бол ард түинийхээ итгэлийг хоёр дахин хүлээсэн ховорхон заяатай хүн .Алтанхуяг бол экс ярөнхийлөгч ЭБЭГ маш муухайгаар гүтгэсээр байгаад сонгуульд ялалт байгуулсан,хүнийг гүтгэж харлуулна гэдэг сайн хүний хийдэг ажил биш.
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • зочин (43.228.129.20)
    Монголын ард түмэн хэзээч муу хүнийг ерөнхийлөгчөөрөө хоёр дахин сонгохгүй тийм тэнэг хүмүүс биш цаадах наадахаа мэддэг ард түмэн Элбэгдорж бол ард түинийхээ итгэлийг хоёр дахин хүлээсэн ховорхон заяатай хүн .Алтанхуяг бол экс ярөнхийлөгч ЭБЭГ маш муухайгаар гүтгэсээр байгаад сонгуульд ялалт байгуулсан,хүнийг гүтгэж харлуулна гэдэг сайн хүний хийдэг ажил биш.
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • !!!! (49.0.137.164)
    Altanhyag odoo hongiloo sergeeheer ajillaad b na gej harj b na !
    2020 оны 07 сарын 07 | Хариулах
  • Ургэлжлэл (64.119.18.197)
    ялалт байгуулсан гэж зутгээд дийлээгуй Орой нь гэртээ ирэхэ ИХ—н индэр дээрээс огцорсон Яг тэр дор нь намын даргыг нь З. Энхболд хучээр согуульгуйгээр хучээр авсан. Уунээс хойш Эрдэнэтийн 51% будгэрч, Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49% гээд цуварч эхэлснийг оло тумэн мэднэ. Тэд хэний даалгавараар щударга аэиддах гэж зутгэснийгээ огцруулж яллах гэв?'
    2020 оны 07 сарын 06 | Хариулах
  • Туухээс нь эхэлье. Алтан хуягийгЕр. сайдаас огцруулахад. Элбэгдорж, З Энхболд хоер Их тэнгэрт удийн цай хуртэл ээрч, сурдуулж шахсан шуу дээ. Тэр уед Алтанхуяг (Та нар хэний хучинд том дарга нар болов. Би намын дарга дарга хийж байхдаа дараалсан ядалт (64.119.18.197)
    Зочин
    2020 оны 07 сарын 06 | Хариулах
  • Сонгогч (64.119.16.196)
    Алтанхуяг мундаг зөв хүн С.Эрдэнэ бол цадаж ханахаа мэддэггүй хогийн гахай АН г булшилсан бузар өвгөн
    2020 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.184.127)
    Зохиолч лувсангийн пүрэвдорж гэж ямар мал байна аа монголд албан бусаар хэрэглэдэг хичнээн гадаад үг байна аа бүгдийг нь монголоор хэрэглэдэг хэн байна аа Ёам шиг сүгний дэргэд хийсэн ажилтай хэлэх үгтэы хүн шүү
    2020 оны 07 сарын 05 | Хариулах
  • mongol (103.229.122.45)
    Altanhuyag bol erunhii saiduud dotroos hamgiin ih yam hiisen shudarga,es surtahuuntai baisan said shuu uuniihee tuluu helmegdej ad uzegdej yavaa hun muulah gej yadaad baigaa har hereenuud odoo chadahgui shuu
    2020 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (122.201.19.99)
    Н.Алтанхуяг шиг ажил хийсэн ерөнхий сайд 1990-оноос хойш байхгүйл дээ энэ муулах гээд ядаад бгаа Эрдэнэ гахай Эбээгийн хүмүүст хэлхэд өмдөндөө тавьчихаад үхлээ юу
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
  • KKKK I SEE YOU (122.201.24.39)
    ene uwgun Tavan bogdiinh biluu? AN-IIN DARGA BOLGOH GEED BGAA BILUU?
    2020 оны 06 сарын 29 | Хариулах
  • Zochin (150.129.142.59)
    Mash xudalch xyn
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
  • !! (192.82.71.184)
    Ene huniig odoo haryaa yu hiihiig ni yg yu hiih geed unen hudal yariad yawsan bolgon ni bugdiin nudend IL baigaa odoo alhah gishgeh bolgoniig ni harzgaa ! Za daa gawihgui dee chaawaas !
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зохиолч Лувсангийн Пүрэвдорж (192.82.76.241)
    Автор гэдэг юм монгол хэлэнд байхгүй. Алтанхуяг та Монгол хэлийг голж, орос үг оруулах гэж байгаа юм уу? Хэнээр ч монгол хэлээ бузарлуулахгүй, ёстой байдаг чадлаараа тэмцэнэ шүү. Арвин баян үгийн сантай монгол хэлээс минь харийн хар санаагаа тат! !!!!
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.126.92.99)
    жинхэнэ гоншигнодог нөхөр дөө МАНАН байгуулж хөрс суурь хундамын тавьсан хүн чинь утгаараа энэ яахав эрх мэдэлд очоод нөгөө хэдийнхээ дургүйг хүогэж ганцаарчилсан тоглолт хийж бгаад унасан юм Эрдэнэ шигээ жоохон зангарагтай явах хэрэгтэй Эрдэнэ өнөөдөр унаал биз дараань босоол эрнэ амьдрал баялаг шүү дээ гэхдээ өнөөдөр унасан дэвсдэг муухан ёс улс төрчдийн дунд их бна даа бас биесээсээ урвана албан тушаал эрх мэдлийн төлөө амиа тавьхаас буцахаа больж дээ тэр жавхланг хар өмхий новш нутгийн ард түмэндээ гомддоод яахав дэ
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (192.82.78.207)
    24 хуваасан МАГТУУ бна! Энэ сайт мэдээж бизнэсийн хэрэгсэл хэвлэл мэдээлэл бол бас л нэг бизнэс....гэхдээ ийм БОЙТОГ байж болохгүй!!! Арай өөрөөр мөнгө олж болно доо уг нь
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (185.220.100.240)
    Anh altanhuyagiig shudarga unenii tald bdg ard tumnii tuluu zutgedeg hun gej bodoj demjdeg bailaa. getel yurunhii saad bolood l zugeer l uuriinhuu tuluu hudlaa shudarga tsarailsan baagii gedgiig medsen, odoo demjdeggui ee ... hajuudaa bas uuruusuu bur iluu adgiin muu amitadyg daguulj yavdag, yuer ni l novsh doo ...
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (94.16.121.91)
    Altangudas-yn ALTAHUE...
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Иргэн (66.181.161.16)
    АН -ыг аятайхан харагдуулж чадах нь Алтанхуяг
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.140.78)
    Одоо АН-дз орж нэр хүндээ унагав. Бие даагчаар ажиллаж бурууд чөдөр болж ажиллаарай
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Хутгуур Алтанхуяг (66.181.161.47)
    Бүү санаарх
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • ! (122.201.22.214)
    hend heregtei yum be?
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
    • Иргэн
      Тэгээд дуугуй байгаач кк
      2020 оны 06 сарын 27
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    1 цаг 0 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    1 цаг 33 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    1 цаг 38 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    2 цаг 34 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    2 цаг 40 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    2 цаг 41 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    3 цаг 5 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    3 цаг 28 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    4 цаг 21 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    4 цаг 37 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 42 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    5 цаг 5 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    5 цаг 17 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    5 цаг 17 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    5 цаг 39 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    5 цаг 49 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    7 цаг 3 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    7 цаг 4 мин
  • Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
    7 цаг 20 мин
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
    7 цаг 27 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК