Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын өрөөнд өрнөсөн аминчхан яриа

2020-6-30
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д АН-аас сонгогдсон 11 хүнийг хүлээн авч уулзжээ. Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуульд ялалт байгуулсан 75 хүнд УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь гардуулж өгснөөс хэдхэн цагийн уг уулзалт болсон хэрэг. Нөгөөтэйгүүр, Анхдугаар чуулганыг товлон хуралдуулж, тэдгээр 11 гишүүний бүрэн эрхийг ёсчлоогүй мөртлөө түүнээс урьтаж, өрөөндөө дуудан уулзсан нь Ерөнхийлөгчийн дараагийн нүүдлийг харуулах мэт.

Уулзалтаар иргэдээс хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллахыг Ерөнхийлөгчийн зүгээс захиж, өмнөх парламент үед АН-д үүссэн талцал, хуваагдлыг давтахгүйгээр эв нэгдлийг чухалчилж, сахилга баттай, Бүлгийн хэмжээнд нэг хүн шиг ажиллах ёстойг анхааруулсан байна.

Хамгийн гол нь, 11 гишүүнтэйгээр ирэх дөрвөн жилд ажиллахаар болсон тэдэнд хөдөө аж ахуй, уул уурхайн асуудлыг бүрэн эрхийнхээ хугацаанд байнга анхаарахыг Ерөнхийлөгч аминчлан захиж, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлжээ.

Ил болсон нь эдгээр мэдээлэл боловч Ерөнхийлөгч Х.Баттулгын албан өрөөнд өөр нэгэн сэдэл өрнөсөн нь шинээр тангараг өргөж, үйл ажиллагаагаа эхлүүлэх парламентад Бүлгийн болон УИХ-ын дэд даргад хэнийг нэр дэвшүүлж, томилуулах тухай яриа байсан бололтой.

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь гаруулсан АН-ын 11 эрхэмд Ц.Туваан, Д.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Б.Бейсен, Д.Ганбат, А.Адъяасүрэн нар багтдаг. Үүнээс АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ хариуцлага хүлээхээ мэдэгдэж Ц.Туваанд албан тушаалаа түр шилжүүлэн өгөөд байгаа юм.

Харин Д.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Д.Ганбат нараас бусад буюу үлдсэн долоон хүний хувьд анх удаагаа УИХ-д сонгогдож, ажиллахаар болсон эрхмүүд.

Ц.Туваан АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар, Ж.Батсуурь Сүхбаатар аймгийн Засаг даргаар, Н.Ганибал Хөдөө, аж ахуйн яаманд газрын дарга, С.Одонтуяа Баянгол дүүргийн удирдлагын албатай явсныг эс тооцвол бараг бүгдээрээ шинэ хүмүүс. Төрд өндөр албан тушаал хашиж байсан туршлага үгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн зарлигаар хуралдуулах Анхдугаар чуулганы үеэр хэнийгээ УИХ дахь Бүлгийн дарга, парламентын спикерийн орлогчоор томилох нь АН-ын хувьд шинэ сэдэв. 

Хуульд зааснаар УИХ-д наймаас дээш суудал авсан нам, эвсэл Бүлэг байгуулах эрхийг эдэлдэг. Харин нам, эвслийн Бүлгээс нэг хүнийг УИХ-ын дэд даргад нэрийг нь дэвшүүлж томилуулдаг.

Үүгээр парламентад 11 суудлыг авсан АН-д Бүлгийн болон УИХ-ын дэд дарга гэсэн албан тушаалд хоёр хүнийг дотроосоо сонгож, томилох зүй ёсны шаардлага тулгараад байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс УИХ дахь АН-ын Бүлгийн даргаар өөрийнхөө төлөөний хүнийг томилуулах хүсэлтэй байгаа гэнэ. Түүний эл үг ёсоор болбол УИХ дахь АН-ын Бүлгийн даргаар Д.Ганбатыг томилох магадлал нь өндөр. 

Гэвч сонгуулийн ялагдлын хариуцлага хүлээж, Намын даргын албан тушаалаа өгөхөөр болсон ч АН дахь байр суурь нь хараахан ганхаагүй яваа С.Эрдэнийн зүгээс Ц.Туваан, С.Одонтуяа нарын аль нэгийг Бүлгийн даргад зүтгүүлэх сонирхолтой байгаа аж. Хоёулаа намдаа болон дүүрэгт удирдах албан тушаал хашиж байснаас нь харвал Ц.Туваан, С.Одонтуяа нарт Бүлгээ зангидаад явах туршлага хангалттай бий. Гэхдээ энэ хоёрын алийг нь ч Бүлгийн даргаар томилсон өнөөх л С.Эрдэнэ тодрох учраас тийм ч ач холбогдол өгөхгүй байгаа гэх. 

Үүгээр зогсохгүй АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж АН-ын Бүлгийн дарга болж чадахгүй тохиолдолд УИХ-ын спикерийн орлогчоор очих хүсэлтэй буйгаа илэрхийлсэн гэнэ.

УИХ-д хоёр удаагаа сонгогдсон, өмнөх парламентад эрх баригчдад харьцангуй шүүмжлэлтэй байр сууриас хандаж ирсэн түүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн төлөөний хүн гэх нь бий. Оргүй гэхээсээ ханатай л яриа.

Энднээс харахад, 2016 оны сонгуулийн ялагдлаа ахиулж, суудлаа хоёроор нэмсэн АН-ын парламентад хийх анхны томилгоонд Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцоо их байх нь.

УИХ-ын сонгуульд төрөлх Баянгол дүүрэгтээ өвдөг шороодоод зогсохгүй намаа ялагдуулсан С.Эрдэнэ ч Ц.Туваан, С.Одонтуяа нараар дамжуулан УИХ дахь байр сууриа хадгалахаар зүтгэх нь.

Гагцхүү УИХ дахь АН-ын томилгоонд Ерөнхийлөгчийн оролцоо их байх нь уу?, эсвэл С.Эрдэнийн байр суурь хэвээрээ үлдэх үү, Ц.Элбэгдорж хөндлөнгөөс гар дүрэх үү гэдгийг ирэх өдрүүдэд өрнөх улс төр харуулах нь тодорхой болно.

Г.Эрхэс

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Иргэн (66.181.161.102)
    АН.д үйлчилсээр л байгаам уу уулзвал адилхан л бүх ялагчтай уулзаач тусгайлан нам ялгаж уулзаал арай юу
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Эцэг Макс (66.181.185.209)
    Үе нь өнгөрсөн Э-нүүдтэй зууралддаг тэнэг гар Баттулга биш Тэгээд ч энэ 11-ээс 6 нь тулга хүүгийн хүүхдүүд. Баттулга ерөнхийдөө удирдана Бас бус Пүрэвдорж мэтийн нөлөөгүй юмнууд бол бэлгэдэл маягаар бйж л байг гэдэг нь тодорхой
    2020 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (5.102.48.43)
    Eрөнхийлөгч аль нэг намд энгэж тусгайлан хандах ёсгүй. Хуулийн дагуу намаасаа түтгэлзсэн.
    2020 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.21.108.145)
    Завхан Ыхан сайн байна Ми Энхболдын төлөө гараа өргөөд байдаг авгай зайлж хахахахахахахахаха
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
  • Хэсгийн 50 хүртэл хувьд хяналтын тооллого явуулчаад байхад энэ хэдэн тѳрийн албан хаагчдыг амралтын ѳдрѳѳр амраахгүй яасан их эрх мэдэл вэ хууль журмаараа л явж байхад дутагдалтай шийдвэр гаргах юмаа (66.181.161.127)
    иргэн
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
  • үнэн (66.181.161.127)
    Монгол ялна гэж орилоод гаргасан нѳхдүүд энэ хүнийхээ үг, үйлдлийг хараарай. Зарим үeд хэтэрхий мэдлэггүйгээс хууль бус шийдвэр,үг,үйлдэл гаргаад байх юмаа ккк
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
  • тѳрийн албан хаагч (66.181.161.127)
    Хэдэн тѳрийн албан хаагчдаа үзэл бодлоо илэрхийлэх эрхийг бүрэн хорьчихоод хэтэрхий улс тѳржих юмаа энэ eрѳнхийлѳгч за тэгээд сүүлд нь сонгууль будлиантуулсан хэрэгт тохож бна уу хуулиа мэдэж ийм үйлдэл хийх хэрэгтэй СEХ хэдэн мянган тѳрийн албан хаагчид сайн ажилласан. Саналын хуудсыг Шүүхийн шийдвэрээр шалгадаггүй бил үү хэрээс хэтэрсэн бүдүүлэг үйлдлээ одоо зогсоох хэрэгтэй
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
  • иргэн (66.181.161.127)
    Eрѳнхийлѳгч намаасаа татгалзаагүй билүү ард түмний эрх ашгаас илүү нам улс тѳр лүү улайран зүтгэх юмаа эв нэгдлийг илжрхийлэгч бус талцуулагч юмаа
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.46.55)
    Одонтуяа Туваан 2 АН аа төлөөлбөл Эрдэнэ элбэгдорж 2 ард нь бна гэсэн үг ялагдаж сураач эрдэнээ намаа чадалтай залуучуудаар удирдуулбал АН цэвэршиж нам нь тогтвортой бна тэгэхдээ АН устаж үгүй болбол харин улс орон хөгжинө
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.176.178)
    Sonin nert Ganbal gedgiig songochoo
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (192.82.67.97)
    Алтанхуягыгаа бүлэгтээ уриад бүлгээ зангидуулаачээ. Зангарагтай учир мэдэх хүг хэрэгтэй ш дээ. Бидон бол бүтэхгүй ээ. Тийм зангарагны хүн биш.
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
    • Yostoi altanhuyagiig bolgomoor bna
      2020 оны 06 сарын 30
  • Zochin (202.21.107.45)
    Eрөнхийлөгч та ард түмний эв нэгдэл биш ан- ын эрх ашгийн төлөө явж байгаа нь ойрын өдрүүдэд их харагдлаа та боль нуу
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Хуулиараа бол ерөнхийлөгч намаасаа түтгэлзэх ёстой!!!
      2020 оны 06 сарын 30
    • Зочин
      Хуц
      2020 оны 06 сарын 30
  • hook (64.119.19.96)
    Erunhiilugchiin songuuli hayaand ireed bhad ednartaiga evtei bjiij ardchilsan namaasaa ahij devshih blgui de
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зориг (202.131.234.82)
    1 нөхөр өөрийхөө таамгийг бичихээр үнэн юм шиг хүлээж аваад, ургуулан бодоод хүн муулахаа хэзээ болих юм
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
  • хххххххххххх (202.179.10.194)
    ардчилсан намыг бус ард түмнийг төлөөлөх эрхтэй биз дээ цагаандаа гарсан хэрэг байна даа
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
  • үнэн (202.179.27.210)
    Уг нь аливаа хүн Ерөнхийлөгч болохоороо нам бус, төвийг сахидаг биз дээ, манай улсад Ерөнхийлөгч болж байгаа хүмүүс яагаад ийм новшийн байдаг юм бэ. Дандаа хор найруулж байх юм, хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэж мэдэхгүй юмаа.
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (122.201.19.99)
    Н.Алтанхуягаа намдаа буцааж аваа туршлагтай улс төрч төрд хэрэгтэй шүү
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
    • Монгол
      За даа, ийм юм л бүү болоосой. Одонтуяа, Пүрэвдорж хоёрын аль нь ч болно доо. Тувааныг намаа ялагдалд оруулсан гэмийг Эрдэнэтэй хамт хүлээх ёстой л гэх болов уу даа? Ганбатыг үнэндээ, огт мэдэхгүй юм аа.
      2020 оны 06 сарын 30
  • Зочин (43.250.126.130)
    Энэ Женко бас хор найруулж хутгуурын ажлаа хийх нь
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    11 цаг 39 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    14 цаг 47 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    15 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    15 цаг 25 мин
  • ТАНИЛЦ: Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АРВАН барилдаан
    16 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
    16 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
    16 цаг 38 мин
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    18 цаг 11 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    18 цаг 12 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    18 цаг 44 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    18 цаг 57 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    19 цаг 19 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    19 цаг 22 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    19 цаг 43 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    19 цаг 54 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    20 цаг 3 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    20 цаг 8 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    20 цаг 20 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    20 цаг 27 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    Уржигдар 20 цаг 22 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК