Авлигатай тэмцэх газар энэ сарын 22-ноос 26-ны өдрүүдэд найман албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт 38 албан тушаалтны ХОМ-ийг хянан шалгажээ. Хянан шийдвэрлэсэн найман мэдүүлгээс зөрчилтэй нэг, зөрчилгүй зургаа, зөрчилд тооцохгүй анхааруулсан нэг байсан аж.
Одоогоор ажиллагаанд 30 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна.