Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Оюунчимэг: Өмнөх парламент буруу замаар урсдаг байсан мөнгөний "крант"-ыг хааж чадсан

2020-7-01
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан өчигдөр болж, гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын дарга, Ерөнхий сайд, бүлгийн дарга нарыг улираан томилохоор шийдвэрлэсэн. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд иргэдийн МАН-д дахин итгэл хүлээлгэж олонх болгож сонгосон билээ. Энэ хүрээнд мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтуудаа хэрхэн биелүүлэх талаар иргэдэд хүлээлт үүсгээд байна. Тэгвэл ирэх намрын чуулганаар нэн тэргүүнд шийдвэрлэх талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс тодрууллаа.


-Та УИХ-ын сонгуульд хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. УИХ-д эмэгтэй гишүүдийн үүрэг оролцоо, иргэдийн хүлээлт их байдаг. Энэ удаад хэрхэн ажиллах бол?

-УИХ-д эмэгтэй квот өмнөх парламентын балансаа барилаа. Өмнөх сонгуулиар 13 эмэгтэй сонгогдож байсан бол энэ удаагийн томсгосон мажоритар тогтолцоогоор мөн 13 эмэгтэй сонгогдлоо. Эрэгтэй, эмэгтэй гэхээс илүү УИХ-ын гишүүн гэдэг бол иргэдийг төлөөлж буй утгаар маш хариуцлагатай алба. Бидний хувьд ирэх жилүүдэд хийх ажил их байна. Ялангуяа улс орны эдийн засаг, гадаад өрийн асуудал байна. Мөн КОВИД-той холбоотойгоор дэлхийн эдийн засаг амаргүй түвшинд байна. Тиймээс эхний ээлжинд улсынхаа эдийн засгийг нөхөх, ажлын байрыг нэмэгдүүлж, хадгалах, эрүүл мэндийн салбарт тулгарч байгаа асуудал гээд маш том сорилтын өмнө байна. Энэ утгаараа хаа хаанаа хариуцлагатай байх нь туйлын чухал юм.

-МАН-ын мөрийн хөтөлбөрт Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийг ипотекийн зээлд хамруулах, зээлийн хүүг бууруулах чухал асуудал тусгагдсан. Уг асуудлыг хэдий хугацаанд шийдвэрлэх боломжтой вэ?

-Биднээс мөрийн хөтөлбөр, амалсан томоохон ажлуудаа эхлүүлэхийг иргэд хүлээж байна. Тухайлбал, урьдчилгаа мөнгө төлөхгүйгээр Нийгмийн даатгалын шимтгэлээ үзүүлээд 4-6 хувийн ипотекийн зээлд хамруулна. Ингэхдээ анх удаа хамрагдаж байгаа иргэдийг ингэж хамруулна гэх зэргээр амалсан. Мөн зээлийн хүүг нэг оронтой тоонд хүргэнэ гэсэн. Энэ мэт дотоодын хийх ажлаа гадаад зах зээлтэй уялдуулж богино хугацаанд том арга хэмжээ авах ёстой. Энд манай 62-ын бүлэг онцгой үүрэг гүйцэтгэх ёстой. Үүнийг хийхийн төлөө цаг наргүй ажиллах ёстой.

-Төсвийн тодотгол хийх талаар яригдаж эхэллээ. Зарим гишүүдийн зүгээс төсвийн тодотгол яаралтай хийх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлж байна. Та юу гэж үзэж байна вэ?

-Төвсийн тодотгол хийх магадлал маш өндөр байна. Учир нь томоохон хэмжээний хөрөнгө оруулалтуудыг тусгасан. Гэхдээ дэлхийн эдийн засгийн байдалд амаргүй байдал ажиглагдаж байна. Тухайлбал, ОУВС-аас гадаад эдийн засаг буурах хандлага байна гэж хэлсэн. Манай улсын экпортын гол бүтээгдэхүүн алтнаас бусад нь амаргүй байна. Тиймээс хэлэлцэж байгаад төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай гэсэн нэгдсэн байр суурьт хүрвэл хийнэ.

-Энэ удаагийн сонгуульд МАН-аас “Хүчээ нэгтгэе” гэсэн уриалга гаргасан. Магадгүй энэ уриалга ихээхэн нөлөөлсөн байх. Өмнө нь 65 суудал авах үедээ хагарсан шигээ дотроо хагаралдах вий гэсэн болгоомжлол бий?

-Өндөр хариуцлагын өмнө ирсэн. Учир нь иргэд бидэнд дахин итгэл хүлээлгэлээ. Ингэж дараалж сонгогдож байсан түүх маш ховор. МАН тэр дундаа У.Хүрэлсүхийн багт иргэд өндөр итгэл хүлээлгэж байгаа учраас өмнөх шиг асуудал давтагдахгүй байх гэж бодож байна. Өмнө нь шударга ёсны тэмцэл зайлшгүй хэрэгтэй байсан. Өнөөдөр шударга ёсны тэмцэл явж байж дэд бүтэц рүү, чухал зүйлд шаардлагатай хөрөнгө мөнгийг буруу замаар урсгадаг байсны крантыг хааж чадсан. Энэ нь иргэдийн зүгээс өндөр оноо тавих гол зүйл нь болсон байх. Тиймээс шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлж улс орон, иргэд рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг хийх талаар тууштай ажиллах ёстой.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (103.9.90.98)
    ЖДҮ ЧИН Б.УНДАРМАА , ГАРАМЖАВ НАРЫН ОЛОН ЭМЭГТЭЙ АЛБАН ТУШААЛ ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАЖ АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ ЗУГТААГААД БАЙГАА , МӨН ЖДҮ БУСАД САНГААС ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗЭЭЛ АВЧ БУСДЫН БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛСАН АДГИЙН ЛУЙВАРЧИД БАЙГАА ЮМ ДАА. БАЯНХОНГОРЫН БАТЧИМЭГ БИЛЭ ҮҮ ТӨРД ХАВДАРЫН ЭМНЭЛЭГ БАРИУЛАХГҮЙ ХУВЬДАА ХАВДАРЫН ЭМНЭЛЭГ БАРЬЖ ТӨРД АСАР ҮНЭЭР ШАХАХ ГЭЭД БҮТЭХГҮЙ БОЛОХООР БҮХЭЛ БҮТЭН ӨРГӨТГӨЛ ХИЙХ МӨНГӨӨР ТҮРЭЭСЛЭЖ БУСДЫН ЗОВЛОНГООР ЖАРГАЛ ХИЙЖ ХАР АМИА ХУВИА БОДСОН ШУНАЛТАЙ АВГАЙ НАР ЛУЙВАРЧИД ИХ БАЙСАН ШҮҮ. ЭД НАРЫГ ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ХЭДЭН ЖИЛ ШАЛГАХ ЁСТОЙ ЮМ БЭ. ШОРОНД ХИЙГЭЭЧ
    2020 оны 07 сарын 01 | Хариулах
  • ЖДҮчин (202.21.127.165)
    ЖДҮчин байж ичихгүй ингэж ярих нь инээдтэй ч мэдээж улстөрчдөд ичих булчирхай байхгүй. Түүнийг сонгодог нь л эмгэнэлтэй.
    2020 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.184.81)
    Ta helj yarihaa bodmoor yum daa, Erhem gishuun guai. JDU-g hen huvaagaad idchihsenee, uur olon sangiin mungu hend ochsonoo, ur dungui baahan zardal bidend zoruilagdaaguig martsan uu? Ard bid martaagui l dee. Yaj luivardaad ene met mahan tolgoituud garaad irdeg yum be? Oi gutaj baina.
    2020 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.89.185)
    Цээжний пан Оюунчмиэг, мэдэж байгаа зүйл байхгүй харагддаг.
    2020 оны 07 сарын 01 | Хариулах
  • Нэргүй (66.181.180.209)
    Шинэ гишүүд хуучин гишүүд ч гэсэн өнгөрсөн жилүүдээс харахад нэг хэсэгтээ л дарж удирдах шаардлагатай хүмүүс харагдсан?! Цээжний пангаар, эрх мэдлээр далайлгаж явна гэвэл тэрэн шиг бүтэхгүй юм гэж байхгүй дээ?! Итгэлийг зүтгэлээр, сэтгэлээр, хариуцлага сахилгаар эрдэм чадлаар л хариулах цаг болсон?!
    2020 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.180.209)
    Шинэ гишүүд хуучин гишүүд ч гэсэн өнгөрсөн жилүүдээс харахад нэг хэсэгтээ л дарж удирдах шаардлагатай хүмүүс харагдсан?! Цээжний пангаар, эрх мэдлээр далайлгаж явна гэвэл тэрэн шиг бүтэхгүй юм гэж байхгүй дээ?! Итгэлийг зүтгэлээр, сэтгэлээр, хариуцлага сахилгаар эрдэм чадлаар л хариулах цаг болсон?!
    2020 оны 07 сарын 01 | Хариулах
  • Иргэн (66.181.180.209)
    Шинэ гишүүд хуучин гишүүд ч гэсэн өнгөрсөн жилүүдээс харахад нэг хэсэгтээ л дарж удирдах шаардлагатай хүмүүс харагдсан?! Цээжний пангаар, эрх мэдлээр далайлгаж явна гэвэл тэрэн шиг бүтэхгүй юм гэж байхгүй дээ?! Итгэлийг зүтгэлээр, сэтгэлээр, хариуцлага сахилгаар эрдэм чадлаар л хариулах цаг болсон?!
    2020 оны 07 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    52 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    2 цаг 42 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    3 цаг 28 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    3 цаг 28 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    3 цаг 53 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    4 цаг 10 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    4 цаг 37 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    4 цаг 39 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    5 цаг 15 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    5 цаг 20 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    5 цаг 22 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    5 цаг 31 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    5 цаг 43 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    5 цаг 49 мин
  • Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цастай
    6 цаг 5 мин
  • Трамп, Путин, Ши Жиньпин нарын түүхэн уулзалтаас онцлох таван дүгнэлт
    6 цаг 11 мин
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    20 цаг 8 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    21 цаг 6 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    22 цаг 10 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    22 цаг 27 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК