Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга барьцаа ахиулж, С.Эрдэнэ байр сууриа хадгалжээ

2020-7-01
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныг эс тооцвол Ардчилсан нам 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээв. Н.Алтанхуягийг албан тушаалаас нь буулгаж, З.Энхболдыг Намын удирдлагад залсан 2014 оноос энэ намын дотоод зөрчил тогооноосоо хальж, эргэж нийлэхгүй шаазан шиг хагарч орхисон юм. З.Энхболдоор удирдуулсан АН эхлээд 2016 оны сонгуульд оролцож эрх баригчаас сөрж чадахааргүй сөрөг хүчин буюу парламентад есхөн суудалтай үлдсэн.

З.Энхболд хариуцлага хүлээж, Намын даргаасаа бууж, дараагийн удирдлагыг сонгох дотоод сонгууль өрнүүлснээр С.Эрдэнэ түүний орыг залгасан ч тусыг олсонгүй.

З.Энхболд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгыг түшиж, С.Эрдэнэ намынхаа "гал голомт"-ыг сахин үлдсэн ч тусыг эс олсон нь энэ. 2016-2020 оны парламентад Ж.Батзандан, Л.Болд нар нь өрх тусгаарласнаар Бүлэггүй хоцорч байсан АН арай ядан суудлын тоогоо хоёроор нэмэгдүүлэв. З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албаа орхиод АН-д ахлах зөвлөхөөр эргэн ирсэн ч намынхаа нэр хүндийг шороотой хутгахад тодорхой хэмжээнд гар бие оролцсоноор ялагдлын тоог нэгээр ахиулсан хэрэг.

31 дэх Ерөнхий сайдаар “нэрлэгдэж” байсан Намын дарга С.Эрдэнэ төрөлх Баянгол дүүрэгтээ зургадугаар байрт жагсаж, өвдөг шороодсон нь урьдчилан таамаглаагүй үр дүн байлаа. Түүнийг Намын дарга болох үеэс өнөөдрийг хүртэл хугацаанд АН-ын бодлого үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж ирсэн “Шинэчлэлийн хөдөлгөөн”-ий тэргүүн П.Галиндэв даруй найман мянган сонгогчийн саналаар хол орхиж, таслуулсан нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш байв.

“Хамгийн зөв сонголт С.Эрдэнэ. АН эргэж сэргэхийн тулд эхлээд ёроолдоо тултал унах ёстой” хэмээх Баабарын үг үнэн байжээ.

Засаглах үедээ засаглаж, хамтрах үедээ хамтарч ирсэн АН өнөөдөр ёроолдоо тулж байна. С.Эрдэнэ намаа ялагдуулсан хариуцлагаа хүлээж, суудлаасаа буухаа мэдэгдэж, эрх үүргээ Ц.Туваанд түр шилжүүлсэн ч АН-д хийх шинэчлэл доод шатнаасаа эхэлж байх шиг. Гэвч сонгуулийн ялагдалдаа “бялуурч” яваа АН-д шинэчлэл бус өнөөх л эрх мэдлийн хуваарилалт бий болсон нь өнгөрсөн өдрүүдийн үйл явдлаар тодорч байна. Сонгуулийн ерөнхий хорооноос олонхийн саналаар ялалт байгуулсан 75 нэр дэвшигчид УИХ-ын гишүүний үнэмлэх гардуулснаас хэдхэн цагийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын 11-ийг өрөөндөө дуудаж уулзсан байдаг.

Уулзалтаар Ерөнхийлөгчийн зүгээс дотроо эв нэгдэлтэй байхыг тэдгээр 11 гишүүнд захьсан гэх ч УИХ дахь АН-ын бүлгийн шинэ даргыг сонгосон нь Д.Ганбатыг томилсноор ил болсон юм.

Нэг үгээр бүрэн эрх нь дуусгавар болоход жил гаруйн хугацаа үлдсэн Ерөнхийлөгч Х.Баттулга төлөөний хүн болох Д.Ганбатыг Бүлгийн даргаар зүтгүүлж, томилуулснаараа АН дахь өөрийн орон зайг лавшруулж, барьцаа ахиуллаа. Харин сонгуулийн ялагдлаас үүдсэн бүх хариуцлага өөр дээр нь буух болсон С.Эрдэнэ С.Одонтуяаг УИХ-ын дэд даргаар томилуулахаар тохироо хийсэн нь нам доторх өөрийн байр сууриа тордож, тооглож үлдэхийг хичээж байгааг харуулав.

УИХ дахь АН-ын Бүлгийн даргаар дэвшүүлсэн Д.Ганбатын хувьд шууд утгаараа Х.Баттулгын төлөөний хүн. Улс төрд хөтлөн оруулж, өнөөг хүртэл бэлтгэсэн улстөрч нь. С.Одонтуяа ч ялгаагүй С.Эрдэнийн баруун гар. Эрх ашгийн нэгдэл нь тэднийг еэвэнгийн хоёр тал шиг харагдуулдаг.  

Эндээс харахад АН-д шинэчлэл бус ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль, өөрийн байр суурийг хадгалж үлдэх нь чухал байгаа нь Х.Баттулга, С.Эрдэнэ нарын нүүдлээс тодорхой бололтой.

Дээгүүрээ эрх мэдлийн хуваарилалтыг ийн хийгээд эхэлсэн байхад доогуураа мянга шинэчлэл хийе гэж хашгираад тусыг олохгүй нь мэдээж. Сонгуулийн ялагдлаар С.Эрдэнийн "савар"-аас мултарсан АН, хүссэн ч, эс хүссэн ч аажим аажмаар Ерөнхийлөгч Х.Баттулгын халаасанд орж эхэллээ. Мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг шиг эрх мэдэлтэй нь зохион байгуулалтаа хийж, шийдвэр гаргадаг нь өнөөгийн улс төрийн гашуун үнэн.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Ганаа (202.126.89.162)
    60 чавганц уралдаад нэг нь түрүүлдэг гэдэг.МАН түүн шиг л юм болсон.Тэрнээс биш нэг их сайн сайхан шудрага ариундаа биш. Мөн л хулгай луйвар хүчин заваарсаар байгаад олонх болсон.
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.161.51)
    Баас хатсан ч өмхийгөө тавихгүй гэж ардын үг бии. Аль ч нам ингэнэ. Цөөнх рүү дайрч хэл амаа билүүдэж байхаар 62 гоо хяна. Юунд айгаад байгаан.
    2020 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (59.153.87.173)
    Эд нар энээ тэрээ гэж лоны өмнө гархаасаа ичиж үхмээр боловч цайчихсан хулгайч луйварчингуудын нүүр нь ширэн болдог юмаадаа
    2020 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (59.153.87.173)
    Ардчилсан гэж нэрлээд байгаа намын удирдлагууд дотор бохирдоогүй хүн нэгч үгүй байгаа нь энэ нам гэгч хаашаа явж улс орон ард түмнийг юунд хүргэх нь тов тодорхой
    2020 оны 07 сарын 01 | Хариулах
    • Зочин
      Нүүр нь шир болсон МАН ч ялгаагүй
      2020 оны 07 сарын 01
  • Бат (66.181.177.244)
    Энэ ерөнхийлөгч ер нь хамгийн үл бүтэх этгээд шүү намаасаа татгалзсан нь үнэн юм бол ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч байх ёстой байтал намын ажилд орлцдог нь маш буруу юм даа
    2020 оны 07 сарын 01 | Хариулах
  • Эрдэнэбат (66.181.166.134)
    АН-ын 2016 оны шинэчлэл С. Эрдэнийнх байлаа. Харин 2020 оны АН-ын шинэчлэл ерөнхийлөгч Х. Баттулгынх болох нь тодорхой боллоо. Ардчилсан намын Х. Баттулгын шинэчлэл 2024 он хүртэл үргэлжилнэ. 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд АН дахин сөрөг хүчний бүлэг /13/-ийн хэмжээний суудал авна. Ингэснээр Ардчилсан нам дахь Х. Баттулгын шинэчлэл төгснө. Тэр болтол өнөөдөр дарга болох мөрөөдөлтэй залуучуудын нас нэмэгдэж улс төрөөс хөөгдсөн байна. Түүний дараа Ардчилсан намд жинхэн намын шинэчлэл ирэх болно. АН-ыг дагаж дарга болох залууст ойрын 10 жилд дарга болох боломж гарахгүй. Ийм учраас тэд энэ намаас зай барих хэрэгтэй. Ардчилсан намыг залуус бус жирийн гишүүд нь шинэчилнэ. Тэр жинхэн шинэчлэл байх болно.
    2020 оны 07 сарын 01 | Хариулах
  • иргэн (49.0.156.21)
    Гурван Э-гээс салаагүй цагт АН ялалт байгуулахгүй гэдгийг мөн ч олон удаа, олон хүн хэлж байв.
    2020 оны 07 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    10 цаг 15 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    12 цаг 13 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    12 цаг 52 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    14 цаг 11 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    16 цаг 0 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК