Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аав, ээж минь заавал гэртээ эргэж ирнэ

2020-7-03
0
ЖИРГЭХ

“Би уйлвал дүү нар минь уйлна. Тиймээс хатуужилтай байж, дүү нараа зоригжуулах ёстой” гэж хэлэх ах. Аав нь хүний нутагт, сэхээн амьдруулах тасагт ухаангүй 20 гаруй хонож буй бол ээж нь аавыг нь хөл дээр нь босгохоор араас нь явсан. Энэ хооронд зургаан алаг үрс нь аавынхаа эмчилгээний зардал болох 200 сая төгрөгийг босгохоор өдөр, шөнөгүй бууз, баншны цехэд ажиллаж байна.

Зургаан хүүхдийн гурван бага нь 6-11 насны охид. Тэд аавынхаа байгуулсан цехэд сонгино арилгах, бууз, банш өрөхөөс эхлээд цэвэрлэгээ хийх зэргээр өөрсдийн хийж чадах бүхнээ жижигхэн хурууныхаа өндгийг цэврүүттэл хийж байна.

Харин гурван ах нь бууз, баншаа хийх, борлуулах зэрэг үндсэн ажлаа хийдэг. Угтаа бол тэд сургууль, цэцэрлэгтээ явж, бусад хүүхдийн л адил сурч боловсрохдоо анхаардаг хүүхдүүд байв. Гэтэл аав нь өнгөрсөн хоёрдугаар сард өөрийн байгуулсан буузны цехээ өргөж, тоног төхөөрөмжөө шинэчлэхээр Солонгос улсын зорьсон ч, коронавирусний улмаас хөл хорионд оржээ.

Аав Р.Самбаллхүндэв нь хөл хорионд орлоо гээд зүгээр суусангүй. Айл нүүлгэх, цэвэрлэгээ хийх зэргээр аль олдсон бүхнийг хийж, ар гэртээ дэм болдог байж. Гэтэл зургадугаар сарын эхээр гэнэт ухаан алдан унажээ. Энэ үед хамт байсан айлынх нь хүмүүс түргэн дуудаж үзүүлэхэд коронавирусний халдвараас болоогүй байна. Харин тархинд нь цус харвасан, биеийн байдал маш хүнд, амиа алдах эрсдэлтэй гэжээ. Ингээд гурван удаагийн хүнд мэс засал хийж, амь насыг нь аварсан ч ухаан орохгүй байсаар 20 гаруй хонов. Энэ хооронд эхнэр Б.Ундраа нь гэр бүл, найз нөхдөөсөө тусламж хүссэний хүчинд 40 сая төгрөг босгожээ. Ингээд УОК-т хандаж БНСУ-ыг зорих болсон шалтгаанаа хэлсэн байна.

Гэтэл гурван сарын хугацаанд Монголд эргэн ирэхгүй гэсэн гарын үсэг зурвал, тусгай үүргийн онгоцоор Солонгос явж болно гэж. Эр нөхрийнх нь амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад гарын үсэг зурах юу ч биш санагдах нь дамжиггүй.

Солонгос улсыг зорих болтол коронавирусний халдваргүйг батлатал 14 хоног тусгаарлалтад байх ёстой. Төлбөр 1.4 сая вонн тушаа гэж. Гэргий Б.Ундармаа арай хийж цуглуулсан мөнгөнөөс нь харамлан байж тусгаарлалтын мөнгөө тушааж, өнөөдөр тусгаарлалтаас гарч, эр нөхөр дээрээ очиж, халуун гарыг нь атгаж байна.

Гэвч эмчилгээний төлбөр хаанаа ч хүрэхгүй. Учир нь хандиваар бас өөрийн гэсэн юмаа зарж, борлуулан босгосон 40 сая төгрөгөөсөө 1.4 сая воныг тусгааралтын төлбөрт төлсөн. Гэтэл цаана нь дахиад 200 төгрөг шаардлагатай. Хэрвээ ийм хэмжээний мөнгө зарж, эмчилгээ хийхгүй бол амьд үлдэж чадсан ч хүний гарт орох эрсдэлтэй.

Тиймээс л ард нь үлдсэн зургаан хүүхэд нь бууз, банш хийж эмчилгээний 200 сая төгрөгийн зардал олохоор хичээж байна.

Тэдний хамгийн бага дүү нь Мөнхжин гэдэг. “Би удахгүй долоо хүрнэ. Аав, ээжийг гэртээ ирэх үед би гэрээ цэвэрлээд бас сонгино арилгаад сурчихсан байна” гэсэн бол найман настай эгч нь “Сонгино арилгахаар нүднээс нулимс гараад жаахан хэцүү. Гэхдээ зүгээрээ. Аав, ээж минь заавал гэртээ ирнэ. Тэр болтол бид хичээнэ” гэж цовоо хариулсан.

Тэд хайртай аавынхаа эмчилгээний зардлыг олохоор ийн хичээж байна. Тэд хүнээс бэлэн мөнгө гуйгаагүй, харин өөрсдийн гарын амталж, хийсэн бууз, банш, хэрчсэн гурил, бөөрөнхий махыг худалдаж авахыг хүссэн юм.

Би ТОМ ах

Таван дүүгээ асрахын сацуу цехээ удирдаж буй залууг Тулуй гэдэг. Хятадад сургуульд төгссөн, шаггүй сайн сурлагтан. Түүн шиг ээ, сайн ах, сайн хүү байхын төлөө хичээдэг гэдгээ хэлсэн юм.

-Таны аав өмнө нь хууч өвчтэй байсан юм уу?

-Цоо эрүүл биетэй хүн байсан. Бидэнд санаа зовоод бас, Солонгосын халуун агаар, дээр нь хоол унд тааруу явсан байх. Гэнэт л ухаан алдаж унасан гэсэн. Эмч ирээд харвасан байна гээд гурван удаа хагалгаа хийсэн. Гэсэн ч ухаан ороогүй. Ээж араас нь явсан учир би дүү нараа харж үлдсэн дээ.

-Аав, ээжийн орон зай эзгүйрэхээр сэтгэл хоосордог. Гурван дүү чинь нялхаараа байна. Магадгүй ээж, аавыгаа нэхэж, уйлахаас эхлээд санаж, бэтгэрч байгаа нь лавтай. Энэ үед дүү нараа яаж зоригжуулж урамшуулдаг вэ?

-Миний дүү нар инээж явбал аав нь баярлана. Аавыгаа баярлуулахын тулд инээж яваарай гэж хэлдэг. Үнэндээ уйлахаар нь дагаж уйлчих гээд хэцүү байдаг. Гэхдээ уйллаа гээд асуудал шийдэгдэхгүй. Харин тэрнийхээ оронд бууз, баншаа хийж, зараад байвал ядаж өдрийн эмчилгээнийх нь төлбөрийг олоод байна шүү дээ. Тиймээс л ажлынхаа хажуугаар дүү нартайгаа хамт ажиллаж байна.

Зургаан хүүхдийнхээ төлөө бууз, баншны цех ажиллуулж байсан Р.Самбаллхүндэв амьдралаа босгохын тулд Хятад, Орос гээд цөөнгүй улсад наймаа хийж иржээ.

Үүнийхээ үр шимэнд “Сумо” цехээ байгуулж, эхний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлж. Ингээд тоног төхөөрөмжөө сайжруулахаар Солонгост очсны дараа ийм зүйл тохиолдсон юм.

“Сумо” нэрийн бүтээгдэхүүнийг ээж Б.Ундараагийг жороор амталж, технологийн стандартаар үйлдвэрлэдэг. Энэ ч утгаараа хэрэглэгчид ам сайтай байдаг юм билээ.

Тиймээс та дээрх зургаан хүүхдэд туслахыг хүсвэл тус нэрийн бүтээгдэхүүнээс худалдан авалт хийхэд л болох юм билээ.

Үүнийгээ ч тэд хэлсэн. Тэд аав нь, ээж нь гэртээ хүрээд ирвэл хоосон хоносон ч хамаагүй. Хамгийн гол нь элэг бүтэн байвал аз жаргалтай байж чадна гэж хэлсэн.

Тиймээс л та бүхэн энэ зургаан хүүхэд туслая гэвэл, “Сумо” нэрийн бүтээгдэхүүнээс худалдан авалт хийгээрэй. Бас сэтгэлийн дэм хайрлахыг хүсвэл, 91009901 дугаарын утсаар холбогдож болно шүү.

Түүнчлэн аавынх нь эмчилгээнд бага ч гэсэн дэмжлэг үзүүлэхийг хүсвэл, ХААН БАНК-Б.УНДРАА-5034021221 тоот дансанд сэтгэлийн хандиваа өгөөрэй. 

Г.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
Б.Пүрэвдагва: Шөнө ажилладаг иргэддээ зориулж 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусыг  үйлчилгээнд гаргаад байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (192.82.78.91)
    Eejiin ner Undraa yumuu Undarmaa yumuu?
    2020 оны 07 сарын 11 | Хариулах
  • Сарантуяа (150.129.141.104)
    Эрүүл энхийг хүсье бүх зүйл сайхан болноо аз жаргал хүсье
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Zochin (119.224.174.91)
    Emchiin ajil hund l Dee, tehdee ajlaa l hiij bgaa. Barimttai notolgootoi 21 honog gj zarlah bsan Yuma, delhii niiteeree 14 honog, sudalgaa shinjilgeenii ajluud, DEMB hurtel 14 honog gd bhad, uursdiin buruugaas bolj 21 honog gj guriigeed, mash olon hunii amind zugeer l hureh n dee. EMYA, UOK.oo. Ene n tgd virus.aas bish bgaag haraarai. Hunee boddoggu niigmiin tod jishee...14 honog bsan bol 2 dahin ih hun avchrah bolomjtoi bsan...
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Буянаа (202.126.89.114)
    Ухаантай хүүхдүүдийн заяа түшиж аав нь эдгэрнэ гэдэгт итгэж байна бууз банш авнаа
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (188.62.22.103)
    Hurdan edgej eh orond n avchrah boltugai
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Улаангом. (192.82.71.239)
    Бидний баялагийг уул уулаар нь ус морноор нь ганц алга дарам цаасаар хулгайлаад авчихсан хулгайч нар ийм юм сонсоод сэтгэл нь овддог юм болов уу?! Байгалийн баялагийн бух лицензийг хучингуй болгож хурааж авая. Туунээс бусад бух салбарт хувийн хэвшлийг мандуулая. Зовхон байгалийн баялагаа торийн хяналт доор улсын ААН байгуулан ашиглаж байя. Ууний толоо би яг одоо ч буу бариад босоход бэлэн байна.
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Дулмаа (66.181.161.96)
    Бүтээгдэхүүнээ хаана борлуулдаг юм бэ, худалдаж авъя.
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Gantsetseg (122.201.31.212)
    Handiv ogloo busad humuus bas handiv ogoorei
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.70.34.89)
    ih zorilgod ni amjilt manaihan hiigeerei bi tsuuhuulhenee
    2020 оны 07 сарын 03 | Хариулах
  • tuul (66.181.179.239)
    evii dee ene heden nyalh huuhed 200 saya oltoloo hol bn.Bolomjooroo dansand mungu hiigeed yavchy yasiin
    2020 оны 07 сарын 03 | Хариулах
  • Лхагваа (103.9.88.154)
    бид бүхэн олон зүйл нуршилгүй хандив өгөөд явчихвал сайн байна шүү миний хувьд өөрийн болоцоогоороо 20000 хийчихлээ дэмжээд явуулаад байгаарай Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье
    2020 оны 07 сарын 03 | Хариулах
  • zochin (202.21.124.19)
    yamar muuhai huurnuud vee.. uwchtui nuhuruu avahiin tuld mongold ergej irehgui gej gariin vseg zuruulsan gnuu. yamar mus shig zurhtei sdaa tegej gariin vseg avdagiin bee,, mongol eh hund yamar hargis handdagiin bee. yamar hun tegej gariin vseg zuruulsiin bol ter ezeniig oloh heregtein bainadaa. setguulch nart handah heregtei...
    2020 оны 07 сарын 03 | Хариулах
    • Zochin
      Buh humuust tegsh handah zorilgoor, ajilaa zohion baiguulj baigaa n l ter bailgui. Bitgii ingej yarshig tuwugtei yum bich za.
      2020 оны 07 сарын 03
  • nmj (64.119.17.47)
    Цех гэдэг үү билүү бас өөрчлөгдсөн юмуу
    2020 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (150.129.142.189)
    Агуу ухаантай хүү байна тиимдээ бусдыгаа бодоод ямарч хүнд үид нулимсаа барих залгих үи алхам бүрт л байдаг юмдаа үүнийг хагацал зовлон үзсэн хүн л мэднэ .хүү минь эр хүн шүү би гэж хатуу байж аав ээжээавчраарай бүх юм сайхан болноо.нэг л өдөр нар мандана
    2020 оны 07 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
    39 мин
  • Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
    1 цаг 8 мин
  • Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
    1 цаг 35 мин
  • Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
    2 цаг 16 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    2 цаг 52 мин
  • Б.Пүрэвдагва: Шөнө ажилладаг иргэддээ зориулж 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусыг  үйлчилгээнд гаргаад байна
    3 цаг 12 мин
  • Ши Жиньпин Трампыг очихоос өмнө В.Путинтэй уулзлаа
    3 цаг 24 мин
  • Сошиалд олны хайрыг татсан Фиона нэртэй усны үхэр сүлжмэл малгай залгисны улмаас эмнэлэгт очжээ
    3 цаг 39 мин
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
    4 цаг 10 мин
  • “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    4 цаг 20 мин
  • Б.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, түгээлтийг хэвийн байлгахад анхаарна
    4 цаг 32 мин
  • Ц.Идэрбат: Монгол Улс 1990 оноос хойших хамгийн өндөр буюу 1.4 сая тонн ургац хураан авлаа
    4 цаг 44 мин
  • Тавантолгой Түлш ХХК-ийн бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлага хангаж буйг дахин баталгаажууллаа
    5 цаг 4 мин
  • Ц.Идэрбат: Малын вакцины асуудалд онцгой анхаарна
    5 цаг 5 мин
  • Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзжээ
    5 цаг 28 мин
  • "Нойрсож буй гоо бүсгүй" хүүхэлдэйн киноны хөдөлгөөний зураач Флойд Норман "Оскар" авчээ
    5 цаг 37 мин
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
    6 цаг 9 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
    6 цаг 38 мин
  • Н.Учрал: Төр эзгүйдэж болохгүй
    7 цаг 6 мин
  • Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэх вэ?
    7 цаг 40 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • СЗХ-ы даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудалыг хэлэлцэнэ
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК