Шашны үйл ажиллагааг хэвийн явуулах болсонтой холбогдуулан Гандантэгчилэн хийдээс мэдээлэл хийлээ.
Ингэхдээ иргэд Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийн дагах шаардлагатайг анхааруулсан юм. МБШТ Гандантэгчилэн хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “УОК-ын зургадугаар сарын 30-ны хуралдаан, долдугаар сарын 1-ний өдрийн шийдвэрийг үндэслэн хэвлэлийн хурал хийж байна. хөл хорио тогтоосон хугацаанд Гандантэгчилэн хийд холбогдох газруудын шийдвэрээр үйл ажиллагаагаа түр зогсоож, сүсэгтэн олныг нийтээр цуглуулаагүй гэдгийг хэлье.
Ингээд шашны байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулахтай болсонтой холбогдуулан сүсэгтэн олны хүсэлтээр Гандантэгчилэн хийдийн цагаан сарын хурал номын үйл ажиллагаа явуулахаар болсон” гэлээ.
Энэ сарын 4-9-ны хооронд өглөө 09.00-17.00 цагийн хооронд сүсэгтэн олонд цагийн сарын уншлага ном хурах юм байна.
А.Сүх