Чөлөөт бөхийн 2020 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Белградад болохоор товлогдлоо.
Тодруулбал, дэлхийн бөхийн нэгдсэн холбоо онлайнаар хуралдаж 2020 оны бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хотын нэрийг зарлалаа. Энэ жилийн тэмцээн Сербийн нийслэл Белградад арванхоёрдугаар сарын 12-20-нд зохион байгуулагдана.