Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадам болоход долоо хоног үлдэж байна. Нутаг нутгийн бөхчүүд энэ өдрүүдэд гал болон бэлтгэл сургуулилтаа ид хангаж байгаа бөгөөд Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний наадмын сорилго барилдаан өчигдөр боллоо.
Сорилго барилдаанд улсын харцага М.Бадарч, улсын начин Ч.Ганзориг, Л.Шинэбаатар, Ж.Дагва-Очир тэргүүтэй 64 бөх зодоглосноос Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан Б.Зоригтбаатар түрүүлж, Цэнхэр сумын харьяат улсын харцага М.Бадарч үзүүрлэв. Харин их шөвөгт улсын начин Ж.Дагва-Очир, аймгийн харцага П.Жаргалсайхан нар шалгарсан байна.
А.Сүх