Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын эцсийн цэг нь ШХАБ уу?

2020-7-05
0
ЖИРГЭХ

“Хэрэв Монгол Улс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/-ын бүрэн эрхт гишүүн болох шийдвэр гаргавал ОХУ дэмжинэ” гэж тус улсын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн нь Монгол төдийгүй дэлхийн улс орны анхаарлын төвд ороод байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа Байнга төвийг сахих санаачилга дэвшүүлж, Засгийн газрын тогтоол гаргуулж байсныг хүчингүй болгосон талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан нь хэсэгтээ шуугих шалтгаан болсон.

Тодруулбал, энхийн цагт бусад улсын эсрэг хүч хэрэглэхгүй, дайн эхлүүлэхгүй, цэргийн эвсэл холбоонд нэгдэхгүй, гадаадын цэргийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх, гадны халдлагад өртвөл өөрийгөө хамгаалах зэрэг нь нийтлэг зарчмыг барьж, 2015 оны есдүгээр сарын 14-нд Засгийн газрын 375 дугаар тогтоолыг гаргаж, тухайн үед Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Л.Пүрэвсүрэнд даалгаж байв.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимаас өнгөрсөн тавдугаар сарын 6-нд 162 дугаар тогтоолыг гаргаж, 375 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь ил болсон юм.

Улмаар Монгол Улс байнгы төвийг сахих бодлогыг сурталчлахгүй байх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт даалгасан байдаг. Энэ тухай сайд Д.Цогтбаатар “Монгол Улс хэзээ ч төвийг сахих статустай байгаагүй. Хүмүүс андуураад байна. 2015 онд төвийг сахих статустай болох гэж оролдсон.

Гэвч манайхтай түнш орнууд ойлгохгүй байна. Монгол Улс өөрийн амжилттай явж ирсэн бодлоготой орон. Энд төвийг сахих нэг ч заалт байгаагүй.

Миний хувьд энэ статусыг дэмждэггүй. Монгол Улс өөрийнхөө байр суурийг хэрэгтэй үедээ илэрхийлэх эрх чөлөөгөө авч үлдэх ёстой. Үүнээс биш өөрийгөө хүлэх ёсгүй. Дэлхий дээр зургаа, долоон улс л төвийг сахих албан ёсны байр суурьтай байдаг” хэмээн тайлбарласан удаатай. Сонирхолтой нь, сонгуулийн үр дүнгээр МАН үнэмлэхүй олонхи болж, УИХ-ын гишүүд тангарагаа өргөж, 31 дэх Ерөнхий сайдаа томилсны дараа ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов Монгол Улс ШХАБ-д элсэх эсэх асуудлыг хөндөн ярьсан нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш байв.

Эсрэгээрээ Байнга төвийг сахих статусыг сурталчлахгүй байх Засгийн газрын тогтоол гарснаас хоёр сар гаруйн хугацааны дараа тус байгууллагад элсэх, элсүүлэх эсэх асуудлыг хөндсөн нь ШХАБ тойрсон хардлага, эргэлзээг улам өрдөх шиг боллоо.

Учир нь, “ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болохын ач холбогдлын талаар Монгол Улсад маш идэвхтэй хэлэлцэж байгаа. Уг шийдвэрийг дэмжигчид, эсэргүүцэгчдийн аль аль нь бий. Монгол найз нөхдийнхөө сонголтод нөлөөлөх санаа надад байхгүй, энэ бол тэдний бүрэн эрх. Гэхдээ ийм шийдвэр гаргавал ОХУ дэмжинэ гэдгийг хэлмээр байна.

ШХАБ-ын бусад гишүүн орон ч мөн өнөр гэр бүлдээ Монгол Улсыг хүлээж авахдаа баяртай байна гэж би бодож байна” хэмээн эрхэм сайд Игорь Моргуловын тодотгожээ. Сонгуулийн үр дүн, дараагийн сайд нар тойрсон асуудал нь монголчуудад чухал байгаа ч дотоодод нь ШХАБ-ын гишүүн орон болох сэдэл хэдийнэ өдөлснийг эрхэм сайд Игорь Моргуловын тодотгосон хэрэг.

ОХУ, БНХАУ, Энэтхэг тэргүүтэй найман орны нэгдэл бүхий ШХАБ-ын ажиглагчийн статусыг Монгол Улс 2004 онд Ташкент хотод болсон уулзалтын үеэр авч, түүнээс хойш уг байр суурьдаа 16 жилийн турш явж ирсэн байдаг.

Эцэст нь хэлэхэд "ШХАБ-д тогтоосон байр сууриа ахисан төвшинд аваачин, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр гишүүн найман оронтой нэн таатай нөхцлөөр харилцах боломж үүсэхийн зэрэгцээ олон жил яригдаж байгаа бүс нутгийн дэд бүтцэд холбогдох ажил хийгдэнэ гэж харж байна.

Ийм прагматик хандлага баримтлан гадаад худалдааны таатай нөхцлүүдийг бий болгож байж хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татах дүр зураг харагдаж байна.

Нэгэнт тохирсон дэд бүтцийн тохироонууд, Эдийн засгийн коридорыг байгуулж чадвал Оюутолгойгоос дутахгүй орлого олох боломж байгааг судалгаа харууллаа.

Хятад, Оросыг холбосон, цаашлаад Хятад-Европыг холбосон транзит тээврийг хөгжүүлж байж бид мөчлөг дагасан, үхээнц эдийн засгаасаа салж чадна гэж бодож явдаг юм" хэмээн Монголын эдийн засгийн чуулганы индэрээс хэлж байсан Ерөнхийлөгч Х.Баттулгын үг биеллээ олж, эцсийн цэг нь ШХАБ байх уу гэдэг нь цаг хугацааны асуудал болж байна.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • zochin (103.10.23.219)
    ene neree nuusan oros hbytadiin bicheechid bolih heregtei
    2020 оны 07 сарын 06 | Хариулах
  • zochin (103.10.23.219)
    Ingej tenegtej bol uchraa olohgui ohgui ee manaih 3 ulsiin ediin zasgiin koridor baihad hangalttai ucir ni todorhoigui shine tutam gazar guij oroh shaardlaga baihgui jengo bolioroo
    2020 оны 07 сарын 06 | Хариулах
  • mongol (150.129.142.97)
    Uuriin uchuuhen erih ashig ner turiin tuluu mongol ulsiig horlohgui baihiig husej bn bas huviin osh honzong turd ashiglahgui bh estoi oros hyatad hoer bol mongoliig hugjuulehiig hezeech husehgui hooson honuulahgui hoer iduulehgui gesen bodlogotoi uls ene hoer gurnii mongoliig barij chadahgui baigaa neg zuil bol uls tur herev bid shanhain hamtiin baiguullagad elsvel uls turuuruu bas boomilogdono gesen ug ingeed bidnii huvid buh yam ungurnu
    2020 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.107.78)
    ШХАБ-д шууд элсэх хэрэгтэй..юунд удаад байгаа юм бэ? хоёр хөрштэйгээ эдийн засгийн талаар урагшаа..
    2020 оны 07 сарын 06 | Хариулах
    • usan tolgoi urvagch
      2020 оны 07 сарын 06
    • мал
      2020 оны 07 сарын 06
  • Зочин (202.9.46.89)
    Ёоо ингэж нэг хувхай Янкуудаас нэг салж амарах нээ хө
    2020 оны 07 сарын 05 | Хариулах
    • oros hyatadiin baas sheesiig idej amidarmaar bn uu malaa
      2020 оны 07 сарын 05
  • Даваадорж г (202.179.21.208)
    Шахб д элсэнэ гэдэг нь саын дураараа тусгаар тогтнолоос татгалзаж байгаатай агаар нэгэн буй
    2020 оны 07 сарын 05 | Хариулах
    • Битгий улин хуц ДАВААДОРЖЭЭ. Элбэгдорж Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан гэх гээ юу? МАЙ ЧИ
      2020 оны 07 сарын 05
  • ml (123.120.169.253)
    Battulga urvahgui, ter elbegdorj bish
    2020 оны 07 сарын 05 | Хариулах
    • zochin
      т1 мал
      2020 оны 07 сарын 05
  • зочин (202.126.92.99)
    ШХАБ-ын түншлэгч л байхад хангалттай хэн гээч нь аваачаад ажиглагч болгочихсон Эрдэнэчулуун гуай л байх
    2020 оны 07 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    11 цаг 58 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    12 цаг 24 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    12 цаг 25 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    13 цаг 28 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    14 цаг 6 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    14 цаг 23 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    14 цаг 43 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    14 цаг 46 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    15 цаг 47 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    15 цаг 58 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    16 цаг 51 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    16 цаг 54 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    17 цаг 11 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    17 цаг 55 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    18 цаг 42 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    18 цаг 57 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    19 цаг 38 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    20 цаг 2 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    20 цаг 5 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    20 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК