Улсын баяр наадам хоног хоногоор ойртож буй энэ өдрүүдэд бөхчүүд нутаг нутгаараа гал болон бэлтгэлээ хийсээр байна. Өчигдөр Баянхонгор аймгийн Хонгор нутаг дэвжээний галын сорилго барилдаан болж, Баянхонгор, Завхан, Дундговь, Ховд аймгийн бөхчүүд хүч үзэв.
Улсын харцага Д.Батболд, Н.Золбоо, улсын начин Б.Эрдэнэхүү тэргүүнтэй 64 бөх барилдахад улсын харцага Н.Золбоо түрүүлж, аймгийн харцага Ө.Батзул үзүүрлэлээ. Тэгвэл их шөвөгт аймгийн харцага Б.Тавхай, аймгийн начин Г.Баярсайхан нар шалгарсан байна.
А.Сүх