Холимог тулааны нэрт тамирчин Гилберт Бурнсээс Covid-19 вирусийн шинжилгээний хариу эерэг гарчээ.
Ингэснээр тэрбээр энэ сарын 12-нд Камару Усмантай хагас дунд жингийн аваргын цол горилох тулаанаас хасагдаж байна. Мөн түүнтэй хамт Stanford MMA клубт бэлтгэл хийдэг ONE Championship-ийн аварга Аун Ла Н Сан коронавирусийн халдвар авсан тухайгаа мэдээлсэн билээ. Иймд Усманд өрсөлдөгч хайж байгаа юм байна.
А.Сүх