Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ түүх бичих хоёр дахь “эрх” нь У.Хүрэлсүхэд иржээ

2020-7-06
0
ЖИРГЭХ

Улс төрд түүх давтагдах нь бий. Санаж байгаа бол Ардчилсан хувьсгалын үр дүнгээр шинэ Үндсэн хуулиа баталж, хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн 1992 оны сонгуулиар тухайн үеийн МАХН 70 суудлыг авч байв. Зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй, нийтээрээ картын бараанд шилжсэн энэ үед төр, нийгмийн зүтгэлтэн П.Жасрайг 17 дахь Ерөнхий сайдаар томилж байлаа.

Өөрөөр хэлбэл, шинэ цагийн Монголын анхны Үндсэн хуулийн дагуу томилогдсон Ерөнхий сайд нь П.Жасрай байсан хэрэг.

П.Жасрай гуайн тухай үр хойч нь бичиж, тэмдэглэн үлдээсэн “Миний өвөө” номонд “Ерөнхий сайдын албыг хүлээн авахад 1990 оноос эхлэн эдийн засаг жил тутам унан, арван жилээр ухарсан. Инфляци жилийн 320 хувьд хүрсэн. Санхүүжүүлж чадаагүй зардал тухайн үеийн ханшаар 160 сая төгрөг, гадаад өр 115 сая доллар болж, лангуу хоосорч, иргэд картаар бараа авдаг болсон байв. Энэ үед хар гоймон, шороон давснаас өөр зүйл лангуун дээр байхгүй байсан даа. П.Жасрай гуайн кабинет үнэ ба гадаад валютыг чөлөөлж, хувьчлалыг эрчимжүүлж, ОУВС-гийн Стэнд бай хөтөлбөрт хамрагдсанаар энэ бүх хүндрэлээс гаргаж, 1996 оны хавар гэхэд улсын санд 5,5 тонн алттай, 120 сая ам.доллартай байснаар барахгүй, одоо ч яригддаг “алдарт” үгийг хэлсэн юм.

“ИЙМ ШИЙДВЭРТЭЙ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА. ГАШУУН Ч ГЭСЭН ЭНЭ ЭМ ЭДИЙН ЗАСГИЙГ САЙЖРУУЛНА. ҮҮНИЙ ДАРАА ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ ХАРАГДАНА” гэж хэлжээ.

Хонгилын үзүүрт гэрэл харагдана, яваад очтол Жасрай зогсоно гэх мэтээр хошигнодог “хонгилын үзүүрт гэрэл харагдана” гэдэг үг ийн дэлгэрчээ. Их тооцоотой. Энгийн байдлыг эрхэмлэдэг хүн байж. Конторт нь засвар хийе гэхэд “Зардал их гарна” гээд хавьтуулаагүй юм гэдэг” хэмээн хожим дурсан бичжээ.

1992 оны долдугаар сарын 21-нд байгуулагдсан П.Жасрайн Засгийн газар Ерөнхий сайдын орлогч Ч.Пүрэвдорж, Монгол Улсын сайд бөгөөд Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.Улаан, Байгаль, орчны сайд З.Батжаргал, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Дамиран, Батлан хамгаалахын сайд Ш.Жадамбаа, Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн, Зам, тээвэр, холбооны сайд Р.Сандалхан, Сангийн сайд Д.Даваасамбуу, Соёлын сайд Н.Энхбаяр, Түлш, эрчим хүчний сайд Б.Жигжид, Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.Цогт, Хууль зүйн сайд Н.Лувсанжав, Хүн ам зүйн бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожав, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Өөлд, Шинжлэх ухаан, боловсролын сайд Н.Өлзийхутаг, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Геологи, эрдэс баялгийн сайд Д.Цогбаатар гэсэн бүтэц, бүрэлдэхүүнтэй ажилласан байдаг.

Үүнээс хойш, түүнээс цааш ардчиллыг “тунхаглаж” ирсэн АН-ын шошготой М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргалын Засгийн газрыг 1996-2000 онд эмхлэн байгуулж, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат хүртэл Ерөнхий сайдыг томилж, тодорхой хугацаанд ажиллажээ.

Гагцхүү 1992 онд баталсан Ардчилсан Үндсэн хуулийн хүрээнд байгуулж асан П.Жасрай гуайн Засгийн газраас хойшхи 28 жилийн хугацаанд дахин шинэ дүрмээр явах хууль зүйн боломжийг хэрэгжүүлэх боломж У.Хүрэлсүхэд иржээ.

1996-2000 онд сөрөг хүчин явсан МАН-ын Бүлгийн болон Намын даргаар ажиллаж байгаад удаахь сонгуульд нь үнэмлэхүй олонхи буюу 72 суудалтай болгоход голлох нөлөө үзүүлсэн хүн нь мэдээж Н.Энхбаяр. Түүнээс хойш эсвэж, хамтарч явсаар 2016 оны сонгуульд дахин 65 суудалтай болгосон нь М.Энхболдын гавьяа.

Н.Энхбаярын даргалдаг МАХН-ыг МАН-аас салгаж харах боломжгүй шиг 2000, 2016 оны сонгуулийн ялалтыг тухайн үеийн дарга нараас холдуулах нь өрөөсгөл.

Харин 2016 онд үзүүлсэн Намынхаа амжилтыг бататгаж, С.Баяраас хойш хоёр дахь удаагаа өөрөө Ерөнхий сайд, Намын даргаар улиран ажиллах хувь тохиол нь У.Хүрэлсүхийнх байв. Ялгаатай нь, 2019 оны арваннэгдүгээр сард баталж, өнгөрсөн тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд танхимаа бүрдүүлэх боломж нь мөн л түүнийх болж байна. Хуульд заасны дагуу Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөхөөр хүргүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний прогзноз парламентад өргөн барьснаар ил болох учиртай.

Түүний дараа танхимынхаа сайд нарыг томилж, чөлөөлөх, огцруулах эрх нь У.Хүрэлсүхэд Үндсэн хуулиар нээгдэнэ. 

Хамгийн гол нь, зах зээлийн нийгэмд шилжиж, шинэ Үндсэн хуулиа баталсан 1992 онд П.Жасрайг намынх нь удирдлагууд Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэн томилуулж, Ерөнхий сайдаар ажиллуулж байсан шиг коронавирусийн цар тахлаас үүдсэн эдийн засгийн агшилт, төсвийн орлогын тасралттай амаргүй цаг үед У.Хүрэлсүх гүйцэтгэх засаглалын тэргүүнээр улиран ажиллахаар болж байна. Цар тахлаас үүдсэн хөл хорио, хориг арга хэмжээний нөлөөнд төсвийн орлогын голчлон бүрдүүлэгч хувийн хэвшлийн үйл ажиллагаа доголдож, эдийн засаг 10.7 хувиар агшсан нь араасаа олон сөрөг үр дагаврыг дагуулах болсон. 

Ирэх оноос төлж эхлэх дараалсан бондын төлбөрүүд ч үүнд "нэмэр" болох нь тодорхой. 

Ардчилсан Үндсэн хуулийн хүрээнд анхны Засгийн газрыг байгуулах "үүрэг"-ийг П.Жасрай гуайд ногдуулж байсан бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд танхимаа байгуулах эрхийг У.Хүрэлсүхэд олгосон нь энэ. 

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (31.165.231.3)
    toriin luivarchidad zai tavij ogohgui shudarga yzeed baihad Hyrelsyh hezee neg zagt setgel amar hiisen umtai ner hyndtei ard tymendee hyndlegdsen hyn bolj nasnii amraltaa aih ayulgui ongoroohiin toloo l ajillah heregtei, ...
    2020 оны 07 сарын 06 | Хариулах
  • ард (103.26.194.42)
    ЯМАРТАЙ Ч УЛС ОРНОО БОДОХ Л ХЭРЭГТЭЙ ЮМ ГЭДГИЙГ ОЙРХНЫ ТҮҮХ ӨГҮҮЛЭЭД БАЙНА. СУРГАМЖТАЙ Л ЗҮЙЛ. НОЁН НУРУУГАА Л БАРЬЖ ЯВАХ НЬ ЗҮЙТЭЙ.
    2020 оны 07 сарын 06 | Хариулах
  • Irgen (192.82.73.142)
    За даа одоо ч итгэх ч юм алга даа. Хэдэн жилийн дараа Энхбаяр. Эрдэнэбат нарынх шиг хувь заяа энэ хунийг хулээж байж ч магадгуй л юм байна.
    2020 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.212.116.221)
    залуу хүнд итгэл өгсөн ажиллана гэдэт бид итгэж байна
    2020 оны 07 сарын 06 | Хариулах
  • zochin0420 (192.82.67.210)
    shineer sanal tavin yarigdaj bgaa humuusees hamgiin shildeg gesen hedhen humuus bgaagiim neg ni Sodbaatar, Sarangerel
    2020 оны 07 сарын 06 | Хариулах
  • zochin1 (66.181.161.60)
    SODBAATAR BOL ASUUDLIIG BODIT TALAAS NI HARJ VNELELT DVGNELT HIIJ CHADDAG SHUDARGA HVN. YRIJ HELJ BAIGAA ZVIL NI ZOW L BAIDAG. IH YM HIIH HVN DEE DEMJIJ BAIGAA SHV SODBAATAR
    2020 оны 07 сарын 06 | Хариулах
  • zochin1 (66.181.161.60)
    СОДБААТАР ГИШҮҮННД ИХ ИТГЭЖ ЯВДАГ. ХИЙЖ БҮТЭЭСЭН АЖЛУУД НЬ МАШ МУНДАГ ШҮҮ. ӨШӨӨ ИЛҮҮ ОЛОН ХУУЛЬ БОЛОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХҮЛЭЭЖ БАЙГАА ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА. АМЖИЛТ
    2020 оны 07 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    6 цаг 52 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    7 цаг 17 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    7 цаг 19 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    8 цаг 22 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    9 цаг 0 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    9 цаг 16 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    9 цаг 37 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    9 цаг 40 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    10 цаг 41 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    10 цаг 51 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    11 цаг 45 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    11 цаг 48 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    12 цаг 4 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    12 цаг 48 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    13 цаг 36 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    13 цаг 51 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    14 цаг 32 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    14 цаг 56 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    14 цаг 59 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    15 цаг 5 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК