Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ "ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторит 757 хүний сорьцод шинжилгээ хийхэд Алтанбулаг боомтоор хил нэвтэрсэн 20-34 насны иргэдээс халдвар илэрлээ.
Тус боомтоор энэ сарын 6-нд 85 иргэн ирсэн. Эдгээрээс сорьц цуглуулах ажил явагдаж байна. Хөрш орнууд халдварын тархалтыг алдаж, эрүүл мэндийн салбар нь самгардаж байна. Энэ бол бидэнд дохио сануулга өгч байгаа хэрэг.
Өнөөдөр зургаан хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа" гэлээ. Харин ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Шинжилгээний хариу нь эерэг гарсан таван хүний гурав нь ажиглах байранд тусгаарлагдаж байсан. Мөн ОХУ-ын иргэнээс коронавирус халдвар илэрсэн тул гэр бүлийнх нь хүнийг тусгаарласан" гэв.