Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тээврийн кабинаас тодорсон гишүүн

2020-7-07
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлдэг л юм. “Миний аав, ээж хоёр хоёулаа тээврийн жолооч хүмүүс байсан. Жолооч хүний зовлон жаргалыг би маш сайн мэднэ” гэж. Харин Зам, тээврийн сайд Б.Энх-Амгалан “Би өөрөө жолоочийн хүүхэд. Миний бага нас дандаа жолоочийн кабинд, аавынхаа хажууд өссөн хүн” хэмээн нэгэнтээ дурссан байдаг. Аль аль нь хариуцлагатай, төрийн өндөр албан тушаал хашиж байгаа ч амьдралын нэгээхэн дурсамж нь тээврийн салбар, жолооч хүнтэй салшгүй холбогдож ирсэн тухайгаа ярьсан нь энэ.

Тэдний уг дурсамжийг хөглөх, нэгээр нэмэх, бас баяжуулах хүн энэ удаагийн парламентад сонгогдсон нь А.Адъяасүрэн.

Тээврийн салбарт тодорхой хэмжээнд байр сууриа эзэлж, тэр хэмжээгээрээ мэргэжилтэн бэлтгэж ирсэн “Номгон санчир” группээр овоглодог энэ хатагтай УИХ-ын сонгуулийн Гуравдугаар тойрог буюу Баянхонгор аймагт анх удаагаа нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулан хууль тогтоогч болон дэвшээд байна. Зарим нь, А.Адъяасүрэнг Ерөнхийлөгч Х.Баттулгын төлөөний хүн гэж ярьдаг, харддаг. Төрийн тэргүүний орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаад Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшигчээр гэнэт тодорч, бүр төр түшилцэхээр сонгогдсон нь ч түүнийг Х.Баттулгатай хамаатуулах тодотголыг улам өрдөх шалтгаан.

Хонгор нутгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний албыг хавсран ажилладаг түүний тээврийн салбарт хөл тавьсан үе нь 1999 он.

Хадмынхаа байрыг Улаанбаатар хотын банкинд барьцаалж, дөрвөн сая төгрөгийн зээл авч хоёр автомашинтайгаар үүсгэн байгуулсан “Номгон Санчир” компани нь өнгөрсөн хугацаанд 50 гаруй мянган жолоочийг “төрүүлж”, өдгөө найман чиглэлээр авто тээврийн засвар үйлчилгээний ажилтан бэлтгээд зогсохгүй Оюу Толгой компанийн аюулгүй жолоодлогын сургалт хариуцсан анхны Монгол компани болж өргөжжээ. Их сургуулийн багш мэргэжлээ орхиод тээврийн салбарт эргэлт буцалтгүй орсон А.Адъяасүрэнг одоогийнх шиг амжилт гаргана гэж хэн ч тухайн үед бодож, төсөөлөөгүй нь лав.

Уул уурхай, тэр дундаа хүнд машин механизмын жолооч бэлтгэхэд Монголоос төө илүү туршлагатай, хариуцлагатай байдлаараа дэлхийд жишиг тогтоосон Австралитай өрсөлдөж, Оюу Толгойн аюулгүй ажиллагааг хариуцахаар болсон нь түүний удирдан чиглүүлж ирсэн “Номгон Санчир”-ын амжилт, А.Адъяасүрэнгийн гавьяа. Компаниа олон улсын хэмжээний болгохуйц удирдаж чиглүүлсний үнэлгээ.

Гэхдээ үүсгэн байгуулсан компани нь амжилттай яваа шиг А.Адъяасүрэнг сайн нэр дагадаг уу гэвэл үгүй.

УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн үеэс нь хэвлэлийн зай талбайг эзэлж, дүүргэх болсон 100 мянган ам.долларын авлигын гэх асуудалд нэр холбогдсон нь түүнийг ороох хасах оноо. Учрыг сийрүүлбэл, Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хүргэн Б.Г гэх хүнээр дамжуулан энэ оны гуравдугаар сарын 31-нд Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг, “Peace tower”-ын 804 тоот өрөөнд 100 мянган ам.доллар өгсөн хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газраас яллагдагчаар татагдсан байдаг.

Хуулийн байгууллагаас өгсөн тайлбараар А.Адъяасүрэн “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” компанийн хүнд даацын 680 ачааны автомашинд улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгуулахын тулд хахууль өгсөн нь баримтаар нотлогдсон гэж үзэн Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол баталсан гэдэг.

УИХ-ын сонгуульд нэр дэвших үеэрээ Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн А.Адъяасүрэнгийн хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсанаар тэрбээр албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж эхэлсэн Г.Доржпаламын тусгай зөвшөөрөл олгохдоо хахууль авсан байж болзошгүй Хятадын хөрөнгө оруулалттай “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” компаниас хувь эзэмшдэг тухайгаа мэдүүлсэн удаатай.

Хэдийгээр Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу хуралдуулсан Анхдугаар чуулганаар А.Адъяасүрэн тангараг өргөж, УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй болсон ч хуулийн байгууллагаас үүсгэсэн хавтаст хэрэг хараахан хаагдчихаагүй гэдгийг онцолж, сануулах хүн цөөнгүй.

А.Адъяасүрэн гишүүн өөрөө ч авлигын хэрэгт нэр холбогдсон асуудлаар байр сууриа илэрхийлж, тодорхой тайлбар өгөхгүй яваа нь түүнийг тойрсон хардлага, эргэлзээг улам лавшруулах шалтгаан. Гэхдээ А.Адъяасүрэн гишүүнийг бусдад хахууль өгч тусгай зөвшөөрөл гаргуулсан эсэх асуудлыг хуулийн байгууллагаас мухарлаж, шүүхээс эцэслэн алх цохих учиртай. Ямар ч байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, сайд Б.Энх-Амгалан нарын араас тээврийн кабинаас тодорсон гуравдахь гишүүн нь А.Адъяасүрэн болж, ирэх дөрвөн жилд төр түшилцэж, хууль тогтоогчоор ажиллах нь.

Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд босгож, бүтээж, удирдан чиглүүлж ирсэн компанийнхаа автороор түүний хувьд тээврийн салбар, тэр дундаа жолооч нарын эрх ашгийн талаар байр сууриа илэрхийлж, тэдний дуу хоолой болох хүн нь мөн үү гэвэл мөн. Ялгаатай нь, УИХ гэдэг бүтэц өөрөө ашиг сонирхлын зөрчлөөс ангид хууль тогтоох дээд байгууллага учраас энэ тухай байнга дуугарах нь А.Адъяасүрэнд "хаалттай". Хэлсэн үг, илэрхийлж буй байр суурь нь хамаарал бүхий компанийнхаа эрх ашгийг хамгаалж дуугарч байгаа мэт ойлгогдох гэмтэй.

Тээврийн салбарт өөрийн гэсэн орон зайгаа хэдийнэ бий болгосон түүний жилийн орлого 800 сая төгрөг бол гэр бүлийнх нь 18 сая төгрөг. Тэрбум 542 сая төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай.

220 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашин, 700 сая төгрөгийн хадгаламж, 800 сая төгрөгийн авлагатай. Тэрбээр “Премиум кастомс”, “Тэнгри транс групп”, “Сан тээвэр групп”, “Ульгансар транс”, “Өлзийт зам трейд”, “Номгон Санчир групп”, “Топ транспорт”, “Топ капитал”, “Ти Эс Ти” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, “ХАБ таны төлөө” төрийн бус байгууллага зэрэг компанийн хувьцааг 1-100 хувь эзэмшдэг байна.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Япон улсаас ирэх иргэдийг дараах газруудад тусгаарлана
Худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулжээ
Шуурхай штабын дарга Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховдод ажиллаж байна
Нохойн хөтөчөөр зургаан алба хаагч бэлтгэгдэж, үнэмлэхээ гардан авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Зочин (202.9.40.98)
    gawya tarisan bish ene awgain zuragiig odoo awch xay
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
  • zochin (103.229.123.17)
    medeh humuusni aimaar ashigch huuhen heniig ch uruvduhgui l gj yaridag olon huniig hoolnoos n salgaj amidraliig ni ballasan gj bh ym bn lee
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.90.78)
    Хадмынхаа байрыг барьцаалж бизнесээ эхэлсэн бол одоо гишүүн болсон юм чинь хадам ээжийгээ газар бүү гишгүүлээрэй, их л ядрангуй хүн гэж сонссон юм бна шүү
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.97)
    Олон түмнээсээ дэмжлэг хүлээгээд сонгогдоод гараад ирж байгаа хүнийг хүндлэх хэрэгтэй , дэмжих хэрэгтэй , итгэл өгөх хэрэгтэй
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.187.17)
    Энэ хүнээс яагаад айгаад бгая юм бэ хийж бүтээх цаг нь одоол эхлэж бна шүү дээ
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • gb (202.179.21.246)
    adiya gishvvn mundag bvsgvi
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
    • ene busgui ruu buu dairaarai! business avch yavah tiim amarhan bishee. hund ajil, buruu Zuv sain Muu ni yalgaraad garaad irnee, neg ruu gee buu dairaa
      2020 оны 07 сарын 09
  • Ss (103.229.120.108)
    Mundag mundag. 100k usd uguhgui bol uur hyatadiin company hahuuli uguud l hyataduud songogdoh baisan baina shuudee
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Hundlel (103.26.194.57)
    Ene emegteiruu arai l aiimaar dairah yma ene jijighen huuhnees aigaad bga ymuda huurhii mini
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Туйлшрагч бус (202.9.46.251)
    Төгс хүн гэж байхгүй. Сүх, Түлга нар өөрсдийгөө дөвийлгөдөг моод дэлгэрүүлээд байгаа. Чимээгүй тэднээс илүү хувь нэмэр оруулж буй олон хүн байгаа гэдгийг мартаж болохгүй
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (64.119.23.138)
    Дайчин хөдөлмөрч бүсгүй.Олон мянган хүмүүсийг хоолтой залгуулж эрсдэл өндөртэй бизнес зоригтой хийж байгаад талархаж байна.
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • зочин (64.119.21.202)
    амжилт хүсье. мундаг байлаа. ямартайч ануужин өнөрболор саранчимэг нарыг бодвол бор зүрхээрээ гарлаа.
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • О. Мягмарсүрэн (202.126.89.89)
    Их хурал д нэр дэвшсэн тэр цагаас л хойш энэ муу жижигхэн хүүхнийг хэмэллээ яасан ч хэлж дуусадгүй хошуу вэ яасан ч эцдэггүй эрүү вэ яасан ч тайтгардаггүй атаа жөтөө вэ хууль хяналт нь шалгасан л байлгүй тэгээд л их хуралд нэр дэвшүүлээ байлгүй дээ
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.161.26)
    Энэ хахууль авсан хүн нь ямар балиар шуналтай хог вэ? Улсад иргэдэд очих мөнгийг замаас нь хулгайлсан байна хатуу цээрлэл хүлээлгэ. Доржпаламм ичгүүргүй хулгайч. Улсын төрийн албанаас зайлуул
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (217.114.225.128)
    Мундаг юмаа
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.88.60)
    тээвэрлэгч бзхө ний тээвэрчин.ажил зохицуулахаар мөнгө тээвэрлэсэн
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.91.115.43)
    Тэрбумтангууд ард олны төлөө хэзээ ч ажиллахгүй Өөрийнхөө ашиг орлогын төлөө л зүтгэнэ
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.40.51)
    10n kompanta xvn ix xurald yu xiix gej ordog bna oilgomjtoi shte yaasan ix shunal we xaxaj vxex ym bnlda
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.40.51)
    ajiliin garaa ni am xeleer exlej bna yaana da
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.40.51)
    sar ch bologvi muugaar duuduulj bna da
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (192.82.73.171)
    тээбэрчин
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Ff (103.26.195.148)
    Gichiii zailbal taarna shoron ruugaa
    2020 оны 07 сарын 07 | Хариулах
  • Уншигч (70.191.10.105)
    "Тээврийн кабин"гэж юу гэсэн үг юм бол?
    2020 оны 07 сарын 07 | Хариулах
  • Zochim (103.26.195.185)
    Ergyylj tataachee ene baliar khyykhniig.
    2020 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.85.75)
    Сургалт засварын чиглэлээр ийм хэмжээний хөрөнгө босгох хувьцаа худалдаж авах ч юу л бол доо Яаж ч сонгогдов Их хуралд орж ирэх манлайлал алга даа Явдалтай, эргэлзээтэй л байна даа !!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2020 оны 07 сарын 07 | Хариулах
    • Эра
      Үнэн шүү. Хятадуудын мөнгөтэй орооцолдсон хүүхэн дээ.
      2020 оны 07 сарын 07
  • zochin (202.131.240.147)
    bolj l baina shuu dee. amidralyn hund achaag uurch, hiij buteej, unaj buderch bosch yavaa mundag huuhen baina. Dandaa erchuud davamgalsan hetsuu salbart mundag temtseldej garch irsen estoi mundag yumaa. Ajild ni ulam ih amjitl huseye. Ataarhsan, baritssan, ochuuhen jijig yumnuudaas hol baij, shudargaar turiinhoo tuloo zutgeerei, saihan ohin min!
    2020 оны 07 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    11 цаг 6 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    11 цаг 32 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    11 цаг 33 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    12 цаг 36 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    13 цаг 14 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    13 цаг 31 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    13 цаг 51 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    13 цаг 54 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    14 цаг 55 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    15 цаг 6 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    15 цаг 59 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    16 цаг 2 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    16 цаг 19 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    17 цаг 3 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    17 цаг 50 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    18 цаг 5 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    18 цаг 46 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    19 цаг 10 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    19 цаг 13 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    19 цаг 19 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК