Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүний эрхийг хамгаалагчаар хэн тодрох вэ?

2020-7-09
0
ЖИРГЭХ

ХҮЭК-ын дарга нь албан шахалтаар шахуу ажлаа өгснөөс хойш сар гаруйн хугацаа өнгөрчээ. Яг ийм цаг үед тус комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэх сонгон шалгаруулалт болж байна. Тодруулбал, ХЭҮК-ын гишүүн болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд өрсөлдөхөөр нийт 19 нэр дэвшигчийн нээлттэй сонсгол өнгөрсөн зургадугаар сард болж, өнөөдрийн хуралдаанаар нэр дэвшигчдийг эцэслэх гэж байна. Үүний дараа УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг зарлах ч эцсийн шийдвэрийг УИХ гаргах ёстой. Угтаа бол хаврын чуулганаар энэ процесс үргэлжилж ХЭҮК-ын шинэ дарга болон бүрэлдэхүүнийг томилсон байх ёстой байв. Гэвч сонгууль угтсан улстөржилтөөс болж намрын чуулганыг хүлээхээс аргагүй болоод буй юм.

ХЭҮК-ын гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай, 35 нас хүрсэн, дээд боловсролтой, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, сахилгын шийтгэлээр ажлаас халагдаж байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй хүн байх ёстой.

Тиймээс нэр дэвшигчид хэн нь хэн бэ, комиссын бүрэлдэхүүнд салхи оруулж, шинэчлэл хийж чадах болов уу гэдэгт багахан ч гэсэн дүгнэлт хийе.

Нийт 19 нэр дэвшигчээс ХЭҮК-т ажиллаж байсан нийт долоон хүн байна. Харин прокурорт ажилладаг, ажиллаж байсан намтартай дөрвөн хүн байгаа бол цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гурван хүн бий. Түүнчлэн нэр дэвшигчдийн олонх нь багш нар гэдгээс үзвэл, хэтэрхий жул нэр дэвшигч олон гэж харагдахаар.

Цагдаагийн байгууллагатай Ш.Цогтбаатар, Б.Энхболд, Б.Нармандах гэсэн гурван хүн хамааралтай. Ш.Цогтбаатарын хувьд 1993 оноос хойш цагдаагийн байгууллагад эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж ирсэн. Өдгөө Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга бөгөөд Мөрдөн шалгах газрын даргаар ажилладаг. Энэ утгаараа байж болох хувилбар.

Гэхдээ цагдаа цагдаагаа шалгахгүй гэдэг шиг цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн болох хэр зохистойг хэлж мэдэхгүй нь.

Харин Б.Нармандахын хувьд тагнуулын байгууллагад ажилладаг. Бүр анхны мэргэжил нь цэцэрлэгийн багш, улмаар Цагдаагийн дээд сургууль төгсөх болсноор өнөөгийн замналаа эхлүүлсэн. 2014 оноос тагнуулын байгууллагатай амьдралаа холбох болсон, багшилж байсан. Бас л хүний эрхийн чиглэлээр ямар ажил хийсэн нь тодорхойгүй.

Б.Энхболдын хувьд мөн л багш хүн. Өдгөө Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг. Эрүүгээр дагнасан гэж хэлж болохоор. 

Дараагийн хувилбар нь  прокурорын зам мөртэй амьдралаа холбосон долоон хүн бий.

Эдгээрээс хамгийн чансаа сайтай нь Б.Өнөрмаа прокурорыг дурдаж болно. Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокуророор ажилладаг тэрбээр Монгол Улс дахь амиа хорлолтын суурь судалгааг хийсэн анхны прокурор.

Үүнээс гадна хүчирхийллийн суурь судалгаа, залуу үеийн дундах бэлгийн замын халдварт өвчний тархалт, шалтгаан зэрэг олон талын судалгаа хийснээр нь дүгнэвэл сайн судлаач гэж хэлж болно. Гэвч хүний эрхийн чиглэлээр дагнан ажилласан гэх туршлагагүй, эхнээсээ өнөөг хүртэл прокурорт ажилласан гэдгээр баалуулахгүй бол шалгуурт тэнцэх магадлалтай хүчтэй нэр дэвшигч юм.

Дараагийн хүн нь Д.Цэнд-Аюуш. Мөн л прокуророос ажлын гараагаа эхлүүлсэн ч өмгөөлөгчөөр ажиллах болсон. Хүний эрхийн чиглэлээр багагүй жил ажилласан. Долдугаар сарын 1-ний өдрийн хэргээр цагдан хоригдсон нэр бүхий иргэдийг өмгөөлж байсан.

Тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалахын төлөө чамгүй сайн ажилласан гэдгээрээ сайн өмгөөлөгч гэдгээ харуулсан. Гэвч Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний хэмжээнд үү, гэвэл тийм гэж хэлэх хэцүү.

Нэр дэвшигчийн жагсаалтыг М.Гантулга прокурор үргэлжлүүлж байна. Ажлын туршлага арвинтай ч даана ч прокуророос өөр туршлага гэх зүйлгүй. Өөрөөр хэлбэл, МУИС төгсөөд л Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газрын Боловсон хүчний асуудал хариуцсан зааварлагчаар ажилд орсон. Үүнээс хойш нийслэл, дүүргийн прокурор дамжин явсаар өдгөө УЕПГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албаны дарга, ахлах прокуророор ажиллаж байна.

Удаахь горилогч нь нь ХЭҮК-ын гишүүнээр 2013 онд томилогдож П.Оюунчимэг байсан. Комиссын гишүүдээс хамгийн олон удаа дуулианд холбогдож байсан энэ эрхмийг “биеэ үнэлэгчдийг” өөгшүүлдэг гэх сүүдэр дагадаг. Цахим орчныг буу агссан зургаараа чимэхээс эхлээд зочид буудал, цэнгээний газар зэргийн эзэмшдэг тэрбээр комиссын гишүүн болохоосоо өмнө прокурорт олон жил ажилласан.

Нэг удаа утас цохиход л хүссэн хүнээ цагдан хориулна гэх бичлэг нь задарч олныг шуугиулж байсан.

Цагдаа, прокурор, тагнуулд ажиллаж байсан эдгээрээс гадна улс төрд хүч үзэж явсан нэг хүн бий. Энэ нь УИХ-ын гишүүн асан Б.Баттулга. 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан тэрбээр 2006-2009 онд Сонгуулийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан.

УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа буюу долдугаар сарын 1-нд Сүхбаатарын талбай дээр үймээн дэгдсэн шалтгаан СЕХ-той холбоотой гэх нь бий.

Энэ утгаараа асуудал түүн рүү цөөнгүй удаа чиглэж байсан. Гэвч асуудал намжихтай зэрэгцэн ажлаа өгч “Эрдэнэт” үйлдвэрийн Хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байгаад ЦУОШГ-т дэд даргаар ажиллаж байна. Түүний хувьд улс төрийн карьертаа цэг тавьсан нэгэн.

Тиймдээ ч ХЭҮК түүний эцсийн оргонох байр гэж хэлж болохоор. Хамгийн гол улс төр дагасан намтар арвинтай түүнд хүний эрхийн чиглэлээр хийсэн, бүтээсэн зүйл бараг байхгүй. Хэрвээ түүнийг комиссын гишүүнээр сонговол найрааны сонголт гэдгийг батлан харуулах юм.

Түүнчлэн ХЭҮК-ын гишүүн болохоор мөнчгөрөөрөө яваа гэмээр намтартай нэр дэвшигч цөөнгүй бий. Тухайлбал, С.Энхбаяр, Т.Ихтамир, Ц.Адъяахишиг нар гэхэд болно.

С.Энхбаярын хувьд боловсролын хувьд тэнцэхээр ч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан гэдгээс өөр дорвитой мэдээлэлгүй. Хүний эрхийн чиглэлээр юу хийсэн нь тодорхойгүй, тодроогүй нэгэн.

Харин Т.Ихтамирын хувьд “Монтуса” ХХК Хуулийн зөвлөхөөс ажлын гараагаа эхлүүлж, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлд ажиллаж байгаад өдгөө ХЭҮК-т Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажилладаг. 

Мөн Ц.Адъяахишигийн хувьд мөн л Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын Их Хурлын Тамгын газар, Талх чихэр ХХК, Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажиллаж байсан гэдгээс өөр мэдээлэлгүй.

 

Эдгээрээс гадна ХЭҮК-т ажилладаг долоон алба хаагч гишүүнээр сонгогдохоор нэрээ дэвшүүлсэн. Эдгээрээс П.Оюунчимэг, Т.Ихтамир хоёрыг дээр танилцуулсан болохоор давтах нь илүүц. Бусдынх нь хувьд нэр дэвшигч Б.Мөнхзул Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нарийн бичгийн дарга, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвд ажиллаж байгаад 2009 оноос ХЭҮК-т ажиллаж байгаа.

Харин З.Өнөржаргалын хувьд 2006 оноос хойш 14 жил тус комисст мэргэжилтнээс ахлах референт хүртэл хийсэн туршлагатай. Өөр газар ажиллаж байсан зэрэг намтаргүй.

Нэр дэвшигч Г.Агар-Эрдэнийн хувьд хувийн болон төрийн байгууллагын аль алинд нь ажиллаж үзсэн. Бүр Үндсэн хуулийн цэцэд ажиллаж байсан. Одоо ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол судалгааны хэлтсийн даргаар ажилладаг. Давгүй сонголт.

Удаахь горилогч Г.Нарантуяа нь ХЭҮК-т 2004-2012 онд ажиллаж байсан. Үүнээс өмнө нь Газрын тосны газарт гэрээ хэлэлцээр хариуцсан мэргэжилтэн байсан. Хүний эрхийн чиглэлээр дагнасан туршлага байхгүй ч байж болох сонголтын нэг.

 

Энэ удаагийн сонгон шалгаруулалтад олон улсын төсөл хөтөлбөрт хүний эрхийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хэд хэдэн хүн нэрээ дэвшүүлсэн. Үүний нэг нь Д.Сүнжид. Тэрбээр хэдийгээр багш гэдэг утгаараа онолын мэдлэгтэй гэж өөлүүлэх ч ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчаар ажилласан нь том оноо авах шалтгаан болох нь дамжиггүй.

Эдгээр нэр дэвшигчдээс Ж.Хунан хүчтэй өрсөлдөгчийн нэгд тооцогдож байна. Тэрбээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хоёр ч томоохон төслийг удирдаж ажиллаж байсан гэдгээрээ хүний эрхийн чиглэлээр хамгийн их туршлагатай нэгэн юм.

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд хүний эрхийн чиглэлээр дагнан ажилладаг. Олон ч хуулийн төсөл дээр ажилласан. Хүний эрхийг хамгаалах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох олон ажлыг эхлүүлсэн нэгэн. Энэ утгаараа нэр дэвшигчдээс хамгийн сайн сонголт болох нь дамжиггүй. 

Дараагийн нэр дэвшигч нь С.Энхцэцэг. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захиралаар ажилладаг. Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүйн яам, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл, Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрын дарга зэрэг томоохон байгууллагад ажиллаж байсан ч хүний эрхээр ажилласан түүх бараг байхгүйтэй адил.

Сүүлчийн нэр дэвшигч нь Г.Наранбаатар. Өмгөөлөгчөөр ажиллаж байсан практикийн туршлагатай. Өөлөх юм нь багш.

ХЭҮК-ын гишүүн болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр сонгогдохоор горилж буй нэр дэвшигчдийн хувьд ийм байна.

Нийт 19 нэр дэвшигчийн олонх багш буюу практикийн туршлага багатай хүмүүс бол цөөнгүй хувь нь хууль хүчний байгууллагад ажилладаг, ажиллаж байсан дутагдалтай байх жишээтэй. Тэднээс мэр сэр нь хууль бус зүйлтэй нэр холбогдсон нь ч бий. Хамгийн гол нь хүний эрхийг хамгаалж, нандигнах учиртай ХЭҮК нь цагдаа, прокурор, багш, улстөрч эс бөгөөс олон жил комиссын гишүүнээр дархлагдах сонирхолтой нэгний орогнох байр болчих вий гэсэн хардлага нэр дэвшигчдийн танилцуулга намтараас харагдаж байна.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Мандах (202.9.46.183)
    Үнэхээр шударга нийгэм , шударга ёс гэж байдаг бол болох хүмүүс нь тодорхой бн шүү дээ Хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн хүмүүсээ болгоорой доо
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    11 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    50 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    2 цаг 9 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    3 цаг 58 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    15 цаг 39 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    15 цаг 45 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК