Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга, сайд Л.Халтар нарын хооронд өрнөсөн яриа

2020-7-09
0
ЖИРГЭХ

У.Хүрэлсүхийн Засгийн газраас мэргэжлийн сайдын нэгээр тодроод байгаа нь Л.Халтар. Мэргэжлийн байхаас ч аргагүй. 1980 оноос УБТЗ-ын Удирдах газарт хашаа цэвэрлэгчээр ажлын гараагаа эхэлж, ачигч, багш, АБТЭМА-ын орлогч дарга, ОУТЗТ-ийн захирал, орлогч дарга, дэд сайд гээд түүний амьдралын 40 гаруй жил төмөр замтай холбогддог. Тиймдээ ч зам, тээврийн салбарын зовлон, жаргалыг мэддэг, гадарладаг хүн ирсэнд алга таших хүн олон.

Салбарын сайдад Л.Халтарын нэрийг УИХ-д танилцуулж, тангараг өргүүлсний дараа нэгэн яриа Ерөнхийлөгчийн албан уулзалтын өрөөнд өрнөсөн юм.

 "Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар салбартаа олон жил ажилласан давуу талтай. Хэдэн онд төмөр замын бодлого батлагдсан бэ?" хэмээн эхэлсэн Ерөнхийлөгч Х.Баттулга, Зам, тээврийн сайд Л.Халтар нарын яриаг сийрүүлбэл: 

Л.Халтар: 2010 онд батлагдсан. Одоо 10 гаруй жил боллоо. Гол нь төмөр замын салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон. Хөрөнгө мөнгө, царигийн гол асуудал байсан. Өмнөх УИХ-ын отгон чуулганаар царигийн асуудлыг нэг мөр шийдсэн. Одоо бид нарт ажлаа явуулахад харьцангуй амар боллоо.

Х.Баттулга: 2010 онд батлагдсан бодлого яагаад яваагүй вэ?

Л.Халтар: Үндсэндээ 10 жил болжээ. Хөрөнгө мөнгө, царигийн маргаантай асуудлууд байсан. Ер нь өргөн, нарийн царигийн асуудал улстөржсөн.

Х.Баттулга: Бид 2010 онд “Нэг улс-Нэг цариг” гэдэг бодлого баталсан шүү дээ. Одоо төмөр замын ажил хэр явж байна вэ?

Л.Халтар: Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын далангийн ажил 93 хувьтай явж байна гэсэн мэдээллийг өчигдөр авлаа.

Х.Баттулга: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил ямар явцтай байгаа вэ?

Л.Халтар: Тохирсон ёсоор төмөр замаа гар аргаар тавиад үндсэндээ ажил эхэлсэн. Зүтгүүрүүдээ аваачсан байна.

Х.Баттулга: Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нийт 800 орчим км төмөр замыг монголчууд түүхэндээ анх удаа тавьж эхлээд, жил хүрэхгүй хугацаа өнгөрч байна. Далайд гарцгүй орны хувьд төмөр зам барих нь маш шаардлагатай ажил гэдгийг эдийн засгийн талаас нь мэдэж байгаа гэж итгэж байна.

Аль аль нь зам, тээврийн салбарыг мэддэг, магадгүй хамгийн нөлөөтэй оролцож ирсэн хоёр хүний хооронд өрнөсөн яриа бүрэн агуулгаараа ийм.

Ерөнхийлөгч Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж эхэлсэн 2008 оноос төмөр зам тойрсон царигийн маргаантай асуудалд нэр холбогдож ирсэн нэгэн. 2012-2014 онд Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын албыг хашиж явахдаа ч  Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон М.Энхсайхантай зөрчилдөж, үүрэгт ажлаас нь чөлөөлүүлж байсан түүхтэй. Төмөр замын тойрсон асуудал нь туйлдаа хүрэхэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өрөөнд дуудагдаж жавтий хүртэж байсан нь түүний улс төрийн намтрын нэгээхэн хэсэг. 10 жилийн турш ашиглалтад оруулж чадаагүй яваа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам төмөр замын автор.

Л.Халтарын хувьд доороос нь дээш шатлан дэвших замаар 40 гаруй жил уг салбарт ажилласан мэргэшсэн албан хаагч. Х.Баттулгыг салбарын сайдаар ажиллаж байхад УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан хүн.

Хэн хэнийхээ ажлын туршлага, арга барилыг эртнээс мэдэх хүмүүс гэсэн үг.

Ялгаатай нь, нэг нь Төрийн тэргүүн, нөгөөх нь салбарын сайдын хувиар нүүр тулан уулзав. Тэгэхдээ зам, барилга бус Монголын эдийн засгийг тэлэх гол судас гэгддэг төмөр замын бүтээн байгуулалтын асуудлыг голчилж хөндсөн хэрэг.

Үүнээс хамгийн эрчимтэй өрнүүлж буй нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам. Төмөр замыг барьж байгуулснаар Тавантолгой уурхайгаас коксжих нүүрс экспортлох, уул уурхай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой. Тавантолгой нүүрсний уурхайн коксжих нүүрсийг ОХУ, БНХАУ руу экспортлох шинэ гарц бий болгохоос гадна жилд 15 сая тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэнэ гэж буй.

Харин 10 жилийн турш ашиглалтад оруулж чадаагүй яваа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замын нийт ажлыг 28 сарын дотор хийж дуусгахаар төлөвлөөд байгаа юм.

Ямартай ч, төмөр замын бүтээн байгуулалт тойрсон ажилд голлох нөлөөтэй оролцох болсон Ерөнхийлөгч Х.Баттулга, бодлого тодорхойлохоор үүрэг хүлээсэн сайд Л.Халтар нар хэрхэн хоршиж ажиллах вэ? гэдэг нь сонирхолтой сэдэв болж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга ч Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг зориуд цохож, салбарын сайд Л.Халтарыг онцлоогүй нь лав.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (42)

  • Зочин (66.181.190.18)
    Мухар төмөр зам улсых байх ёстой байдаг. Төр эзэнгүй болсоноос шахааны бүлэглэл бий болсон. Экспортын төмөр зам төрийнх байх ёстой
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (141.168.166.42)
    ОХУ-н ТЗ-н газрын дарга Янукин гэдэг хүн Хэрвээ Монгол улс олон улсын стандартаар (нарийн) төмөр зам баривал Тийм шийдвэр гаргасан хүмүүс ямар их алдаа хийж байгааг мэдрүүлэх болно гэж хэлсэн гэдэг. Бас Монголын төмөр замын хөгжил хэзээ ч ОХУ-аас илүү байж болохгүй гэж НОМОНДОО бичсэн байдаг
    2020 оны 07 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.119.27.42)
    Hoer hulgaich
    2020 оны 07 сарын 13 | Хариулах
  • Зочин (192.82.78.102)
    Анх төмөр зам тавьж байхад трассаа алдчихсан гэдэг
    2020 оны 07 сарын 13 | Хариулах
  • Зочин (192.82.67.188)
    ОХУ руу коксжих нүүрс экспортолно оо? Юу куцаад байгаа юм бэ? Орос чинь манай өрсөлдөгч!
    2020 оны 07 сарын 11 | Хариулах
  • Иргэн (66.181.184.183)
    УИХ ЫН ДАРГАД САХАЛ ЗОХИХГҮЙ БНА ШҮҮ.КК ЗТЯ ХАЛТАРЫН НЭР ХҮНДИЙГ БҮҮ ГУТАА ДООР КОМЁТ БИЧСЭН МАЛАА ЧИ ХАРСАН ЮМУУ.ХУЦ.ЁРӨНХИЙЛӨГЧ ТЗ ЫГ 10 ЖИЛ УЛСЫН ХӨГЖИЛД СААД БОЛСОН ХҮН ХАРИН ХАЛТАРЫН ХАЖУУД ТЗ ЫН ТАЛААР БОЛ ЖУЛДНА ШҮҮ.
    2020 оны 07 сарын 11 | Хариулах
  • Иргэн (39.7.25.38)
    Ахмадууд ыг өрийн дарамтнаас гаргаж өгсөн ёрөнхийлөгчөө дэмжинэ.ажил хийх дургүй залхуу тэтгэврийн эцэг эхээрээ тэжээлгэж байдаг залуучууд ч гэсэн баярлах хэрэгтэй.харин одоо тэтгэврийн дотд хэм жээг 500.000 болгоно гэсэн амлалтаа биёлүүлэх үлдлээ.амжилт монгол ялна
    2020 оны 07 сарын 11 | Хариулах
  • зочин (66.181.161.71)
    Худлаа нэг их мундаг хүн болох гэж олны өмнө ажлаа аваад 2 хонож байгаа хүмүүсээс мэдэхгүй юм асуугаад, нэг намын тал барьж донгосоод зайл новш
    2020 оны 07 сарын 11 | Хариулах
    • иргэн
      яг үнэн. худлаа поп гар ккк
      2020 оны 07 сарын 11
  • зочин (66.181.161.71)
    Новшийн ерөнхийлөгч боловсролоо дээшлүүдэг болоосой. Тэтгэвэрийн зээл чөлөөлөх тухайгаа яагаад бусдадаа хэлэлгүй нэг их сайн хүн болох гэж ганцаараа шинэ жилээр мэдэгдэж байгаа юм. Тархи чинь дутуу байна.
    2020 оны 07 сарын 11 | Хариулах
  • Мөнх (192.82.74.163)
    10 жил тз гацаасан хүн монголын 1 нойморын дайсан цаг хугацаа түүх харуулна, , , .алдагдсан боломж 10000000000000$
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
  • irgen (66.181.178.185)
    Ene Haltar said deer l manai Ovorhangai zamiin ajiliig ehluuleh bolson gd bsn yasan be? Helsendee hureech Saidaaa
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
    • халтарын ну а нь өвөрхангай баянөндөрийн жавзаа гээд охин байж билээ. тэрэлжид баахан авч явж бавж бавж хаясан
      2020 оны 07 сарын 10
  • ҮНЭН (182.160.36.110)
    ЖЭЭНКО МУНДАГ ЮМААА. БИШИРЛЭЭ.
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
    • f
      tumur zamd idtsen hun odoo her baigaag medej baiga biz
      2020 оны 07 сарын 10
  • Зочин (202.9.46.39)
    Баттулга хэзээ ТЗ мэддэг болоов, дампууруулаа биздээ.
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
    • нөгөө овоолсон шорооны асуудлаа ерөнхийлөгч байх хугацаандаа дарж авах гэж улайрч бгаа биз!!! Ичих булчирхайгүй ерөнхийлөгч... Төмөр замыг гацаасан хүн нь өөрөө биз дээ!
      2020 оны 07 сарын 10
  • Зочин (64.119.19.24)
    Баттулгаа чи засгийн газрын ажилд оролцоод байдгаа боль өөрийнхөө идсэн төмөр замын мөнгний асуудлаа дархын тулд засгийн газрын ажил төмөр замын ажилд оролцхоо боль Одоо бүр өөрийнхөө жуулчны баазад наадам хийх гэж төсвийн мөнгөөр хувийн жуулчны баазаа тохижууллуулж байхдаа яасан ичдэггүй новш вэ АРД ТҮМЭН НҮДЭЭ НЭЭГЭЭЧ энэ өнөөх шудрага ёс чинь мөнүү
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
    • Toroo
      Zaza chi odoo bas hudlaa bitgii tsetsen ug heleed baigaarai
      2020 оны 07 сарын 10
    • зочин
      энд ерөнхийлөгч хамаагүй МАНгар минь
      2020 оны 07 сарын 10
  • Замчин (202.21.108.203)
    Энэ жонхуу нээрээ ичихгүй өөрийнхөө мөнгө угааж байгаа төмөр замын төсөлдөө чичрээд санаа нь зовоод байх юм. Цаг нь болхоор чиний булхай илэрнээ
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
  • иргэн (192.82.70.168)
    267 км замын ажил 10 жил зогслоо, юун Зүүнбаянгийн зам бэ, 414 км зам бариад 15 сая тонн нүүрс????? 267 км нарийн царигаийн зам бариад 50 сая тонн нүүрс Хятадын далайн боомт хүртэл шилжүүлэн ачилт хийхгүй ?????? тээвэрлэнэ аль нь Монгол улсад, Монголчуудад өгөөжөө өгөх вэ гэдгийг адгийн тэнэг ч ойлгохоор байхад бид хайран 10 жилээ алдлаа, өнөөдөр дэлхийг эзлэхэд танк биш болсныг COVID-19 харууллаа.
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.195.159)
    Энэ одоо ерөнхий сайдын ажил руу ордог ямар сонин хүн бэ
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
  • Tomor zam Eronhiilogchiiin ajil uuregt tui ch hamaa baihgui (66.181.161.56)
    Bi
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
    • terbii ajil sanaachlaga zutgel yumaa guitsetgegch gui tsetgeh l uuregtei
      2020 оны 07 сарын 10
    • Шааа
      2020 оны 07 сарын 10
  • Зочин (66.181.161.91)
    Энэ Хорчин ерөнхийлөгчөөс салах хугацаа ойртож байна. Гэтэл зээлээ чөлөөлүүлсэн эмээ өвөө нараараа дэмжүүлэх гэж гоншигноно доо.
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
  • irgen (202.55.188.81)
    ..duhlaa tibgii aash ...uudaa. ard tumen elegeeree mulhuhud hagas tohoi zai uldsen bn. hicheegee bai 2 .... min.
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
  • Зочин (192.82.76.113)
    Женко сайд дарамталж аэил авах гэдгээ болиороо. Буурал Гансүх гэдэг фсда янз бүрийн ажил руу битгий энэ хүнээр гар дшрүүлээд байгаарай
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.229.120.79)
    teneg MALNUUD YUUUCH MEDDEGGUI YUMUU ESVEL UNEHEER MALNUUD YUMUU NARIIN TSARIG BATLAGDSAN BOL UDIID MONGOLIIN NUURS DUUSTSAN BUGD BOOL GUILGACHINGIIN TUIL BOLOH BAILAA
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Больцгоо (172.90.226.68)
    Нарийн царигийн төмөр зам тавиа
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (192.82.67.250)
    Hugjliin chudur, tushaa
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Mongol (172.58.84.254)
    Jenko durak gatsaagaagui bol mongol iin export 4dahin usuh baisan olon achaani teregeer gazar nutagaa suitgehgui baisan gadnii zahialgaar ajildag erinhiilugch tei uls sunuhiin sodon
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • иргэн (202.9.46.222)
    коксжих нүүрсийг сорчлон экспортлох тиймч зөв шийдэл биш. 1тн нүүрсийг кокосжуулахад ойролцоогоор 750кг кокс үнэ ойролцоогоор 1тн нь 350-400$, коксын давирхай(химийн үйлдвэрийн үнэ цэнтэй түүхий эд), коксын хий гарна. Энэ хийгээр эрчим хүч үйлдвэрлэнэ. гээд бодохоор бид ядахнаа угаан баяжуулахгүй механик хольцтой нь 1тн-ыг нь 40-50$-р зарж байна. Бодоод үздээ. Бид ямар их алдагдалтай үр ашиггүй шахам экспортыг коксжих нүүрсээр хийж Урд хөршөө баярлуулж өөрсдөө ядуухан байна.Тийм учраас нэн яаралтай кокс химийн үйлдвэр барих хэрэгтэй. Түүгээрч үл барам ойролцоогоор 2трлн шоо метр нүүрсний метан хийг ашиглах ёстой. Ингэхээр Тавантолгой бол манай эдийн засгийн үнэт саалийн үнээ билээ. Бид Эрдэнэс таван толгойг иж бүрэн ашиглаж байж үйлдвэрийн сайн менежер, төр сайн сайн менежер гэж ярих хэрэгтэй юм.
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.46.47)
    Баттулга өөрийнхөө булхайг дарахын тулд л явна. Түүнээс тэр улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө явах хүн биш. Зам тээврийн дэд сайдаар шилэн Цогоо биш шүү.
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
    • Сонгогч
      Асуудалтай хүн
      2020 оны 07 сарын 09
  • Nam bus irgen (217.138.213.6)
    Shoroo ovoolson neentegtei bolohoor sanaa ni zovj baigaa bololtoi. Argagui dee gemt hun gelbelzene.
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (79.163.162.70)
    Az ahuin azil ene jonhuud yamar hamaatai 've ? Hoerd te r 267 km zamyg hiigeegui ezen jonhuu odoo sandarz ehlev
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
    • Галт тэргийг эхлээд хүнд араагаар хөдөлгөөд дараа нь хөнгөн араанд шилжүүлдэгийг ахмад төмөр замчны хувьд зөвлөе
      2020 оны 07 сарын 09
  • Зочин (43.250.126.130)
    Тэнэг ерөнхийлөгч
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
    • убтз миат хоёр бие биенээ жийдэг
      2020 оны 07 сарын 09
  • zochin (202.179.26.201)
    medleggui Jenco Eronchiilogch estoi meden budilj gachaa bolj bna
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    11 цаг 32 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    11 цаг 58 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    11 цаг 59 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    13 цаг 2 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    13 цаг 40 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    13 цаг 57 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    14 цаг 17 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    14 цаг 20 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    15 цаг 21 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    15 цаг 32 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    16 цаг 25 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    16 цаг 28 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    16 цаг 45 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    17 цаг 29 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    18 цаг 16 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    18 цаг 31 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    19 цаг 12 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    19 цаг 36 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    19 цаг 39 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    19 цаг 45 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК