Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Даатгалын тухай товчхон

2020-7-09
0
ЖИРГЭХ

”Салбарын тулгуур багана” гэх санхүүгийн нэр томьёолол байдаг. Үүнд Банк, Даатгал, Хөрөнгийн зах зээл гэсэн гурван салбар хамаарагддаг бөгөөд хэрхэн уялдаа холбоотой хөгжиж буйгаар нь тухайн улсын санхүүгийн салбарыг үнэлэх тохиолдол ч олонтоо.  Монгол Улсын хувьд цөөнгүй даатгалын компани IPO хийж, нээлттэй хувьцаатай болсон, салбарын хөгжлийг тодорхойлох үзүүлэлтүүд өссөн зэрэг эерэг мэдээллүүд гарсаар байна. Энэ ч утгаар даатгалын компаниуд салбарынхаа ирээдүйг гэгээлгээр зураглаж буй.

Иймээс уншигч Та бүхэнд “Ард Даатгал ХК”-ийн Иргэдийн даатгалын албаны дарга Ү.Мөнхсарнайтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.


-Сайн байна уу? Ярилцлагынхаа эхэнд Та уншигчдадаа даатгалын бүтээгдэхүүний давуу талыг таниулах үүднээс тус үйлчилгээг авах нэн тэргүүний шалтгааныг өөрийнхөө өнцгөөс товчхон тайлбарлаж өгвөл?

-Сайн байцгаана уу? Танд болон уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Ерөнхийдөө даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг авснаар төлөвлөгдөөгүй зардлыг хянах мөн сэтгэл амар ажиллаж, амьдрах хамгаалалт болж өгдөг. Даатгалыг эрсдэлийн удирдлагын нэг арга хэрэгсэл гэж ойлгож болно.

-Танай компанийн хувьд даатгуулагчдын хэдэн хувь нь нөхөн олговор авах тохиолдол бүртгэгддэг вэ? (1 жилийн хугацаанд, 1 даатгалын төрөл дээр жишээ болговол)

-Манай компанийн хувьд 2019 онд 5,152 тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгосон ба нийт гэрээний тоотой харьцуулбал 6%-д нөхөн төлбөр олгосон байна. Харин олгосон нөхөн төлбөрийг хураамжтай нь харьцуулбал 41%-тай байна. Нэмэлт тайлбар хэлэхэд компанийн борлуулалтын төлөвлөгөө ямар байхаас нөхөн төлбөрийн тоо хамаардаг учраас  шууд энэ үзүүлэлтээр сайн, муу гэж тодорхойлох боломжгүй байдаг. Байгууллагын борлуулалт түлхүү хийдэг компанийн хувьд нөхөн төлбөрийн тооноос нь илүү нөхөн төлбөрийн дүнг нь харах хэрэгтэй. Манай компани өнгөрсөн оноос эхлэн иргэдэд зориулсан шинэ бүтээгдэхүүн гаргасан ба үүнтэй холбоотой даатгуулагчийн тоо, нөхөн төлбөрийн тоо хоёулаа нэмэгдэх хандлагатай байна.

 

Нөхөн төлбөр

2017 он

2018 он

2019 он

 
 

Цэвэр нөхөн төлбөрийн дүн (сая.төг)

2,511

3,488

3,961

 

Нөхөн төлбөрийн тоо

3,400

4,329

5,152

 

 

-Танай компани хэдэн даатгалын төрлөөр үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Ард даатгал ХК одоогийн байдлаар 50 гаруй үндсэн нэр төрлийн даатгалыг санал болгож байгаа бөгөөд нэр төрөл болгон даатгуулагчийн хэрэгцээ шаардлагаас хамааран харилцан адилгүйгээр дотроо олон хувилбаруудыг агуулж байдаг.

-Корона вирус гарлаа. Энэ бол хүн төрөлхтний төсөөлөөгүй гэнэтийн эрсдэл болж байна. Үүнд хүмүүс урьдчилан ямар төрлийн даатгал хийлгэж болох байв?

-Хүний эргэн тойронд эрсдэл хүлээж, отож байдаг. Үүний нэг нь элдэв өвчин, бактери, вирус, эдгээрийн нэгэн адил COVID-19 вирустэй холбоотой эрсдэл нь өнөөгийн нөхцөлд даатгагдах эрсдэл мөн үү гэдэгт эргэлзээ дагуулж байсан үе бий. Гэхдээ даатгалын компаниуд энэхүү эрсдэл даатгагдаж болох юм байна гэж үзсэний үндсэнд хүн уг вирусээр халдварлагдсан тохиолдолд түүнтэй холбоотой гарах эмчилгээний зардлыг төлөх, бусад холбогдон гарах зардлуудыг даатгалд хамруулан төлж эхэлсэн. Олон улсын эрүүл мэндийн даатгалын хамгаалалтад орох нэг тодорхой эрсдэлийг COVID-19 гэж тусгайлан зааж өгч оруулсан байна. Мөн зарим дотоодын даатгалын компаниуд үүнтэй холбоотой зардлыг тодорхой хязгаартай дүн бүхий хамгаалалтад оруулж байгаа.                    

-Таны бодлоор Монгол Улсад даатгалын салбарын хөгжил?

-Тодорхой хэмжээнд хөгжиж байна. Гэхдээ өөрчлөх, сайжруулах зүйл олон. Мэдээж хүн ам, зах зээлийн багтаамж бага учраас түүнд таарсан хэмжээнд зарим төрлийн даатгалын хүртээмж хангалттай хөгжсөн гэхэд болно.

Тухайлбал, жолоочийн хариуцлагын даатгалыг дурдаж болох байх. Гэхдээ энэ даатгалын үнэлгээг нэмэгдүүлэх, үйлчилгээг улам сайжруулах, боловсронгуй болгох ажил байгаа ба тасралтгүй сайжруулалт хийгдэж байх ёстой.

-Зах зээлд даатгалын үйлчилгээ хөгжихөд хамгийн хүчтэй нөлөөлдөг хүчин зүйлс Таны бодлоор юу вэ?

Тухайн улсын иргэдийн даатгалын боловсрол, хариуцлагын тогтолцоо мөн эрсдэлийн хяналт гэсэн 3-н хүчин зүйлээс шалтгаалан тухайн улсын даатгалын салбар өсөх эсэх нь хамаардаг гэдэгт итгэлтэй байна.

-Танай компанийн хамгийн тогтвортой, байнгын харилцагч ямар салбар, байгууллага байдаг вэ?

Сүүлийн үед банкны зээлийн хүүг бууруулах талаар их яригддаг боллоо. Зээлийн хүүг бууруулахад чухал нөлөөтэй хүчин зүйлийн нэг нь даатгалын үйлчилгээ юм. Даатгалд хамрагдсан хөрөнгөнд учрах хохирол, төлбөрийн тасалдал үүсэх зэргээс сэргийлэх нь хадгаламж эзэмшигчдийн эрсдэлийг бууруулж банкны хүүг бууруулах нэг бодит хүчин зүйл. Үүн дээр Худалдаа, хөгжлийн банк идэвхтэй ажиллаж санхүүгийн бодит арга хэрэгсэл ашиглаж байгаа нь сайшаалтай юм.

-Ард даатгалын салбар дээр өөрийн биеэр очихоос гадна өөр ямар аргаар танай даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл авч, хамрагдах боломжтой вэ?

-Иргэд үйлчлүүлэгчид ХХБ-ны хүссэн салбартаа хандан манай даатгалын үйлчилгээ болон мэдээлэл авах боломжтой байгаагийн дээр банкны гар утас, аппликэйшн ашиглаж даатгуулах боломж ч нээлттэй байгаа. Аливаа гэнэтийн үйл явдлыг 100% урьдчилан таамаглах ямар ч аргагүй. Иймээс даатгалын үйлчилгээ нь хувь хүний хариуцлага, ухамсартай холбогдож байдаг. Энэхүү нийтлэлийг уншиж байгаа Та бүхэн бусдын төдийгүй хайртай хүмүүсийнхээ сайн сайхан, амар тайван байдлын төлөө даатгалын үйлчилгээнд хамрагдаж амьдралынхаа нэг хэсэг болгох уриалгыг дэвшүүлж байна.

-Ярилцсанд баярлалаа,

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
С.Баатар: ХХБ 3 жил үргэлжилж буй технологийн төсөлдөө 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    8 цаг 22 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    8 цаг 28 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    18 цаг 55 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    22 цаг 16 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    22 цаг 21 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК