Төв аймгийн Баянхангай, Атарт өнөөдөр 15.50 цагийн орчимд аадар бороо их оржээ. Үүний улмаас үер бууж, Лүн, Эрдэнэсант сумын ойролцоох автозамын зорчих хэсэгт эвдрэл үүсч, зарим хэсэгт зам хаагдсан байна.
Бороо хур элбэг үед хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөндөө оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Мөн Цаг уур, орчны шинжигээний газраас ирүүлж байгаа мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэд тээвэрчид та бүхэн үер усны аюулаас болгоомжилж, амь нас, эрүүл мэндээ болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулъя.