Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын нэгийн даваа эхэлж, бөхийн барилдаанд 512 хүчтэн зодоглож байна. Энэ жилийн наадамд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат тэргүүтэй таван аварга, П.Бүрэнтөгс тэргүүтэй долоон арслан, М.Баяржавхлан тэргүүтэй долоон гарьд, Н.Жаргалбаяр тэргүүтэй есөн заан, Г.Элбэг тэргүүтэй 17 харцага, Э.Энхбат тэргүүтэй 48 начин цолтон барилдаж байна.
Барилдаанд улсын цолтой нийт 93 бөх хүч үзэж байгаа бол аймаг, цэргийн цолтнуудыг хурц арслан Б.Номиндалай магнайлж байгаа юм. Бөхийн барилдааны нэгийн даваанд улсын арслан П.Бүрэнтөгс хамгийн түрүүнд учраа бөхөө давсан бол хамгийн өндөр настай нь 64-тэй улсын начин Л.Цэвээн барилдаж байна. Тэгвэл 40 дөнгөж гарч буй зургаан залуу зааны нэг улсын арслан Б.Ганбат зодоглосонгүй.
Б.Жаргал