Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 11-нд нийт 377 хүнд шинжилгээ хийсэн. Харамсалтай нь, энэ сарын 6-нд Алтанбулаг боомтоор орж ирэн Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван иргэнээс халдвар илэрлээ. Тэдгээрт хоёр удаа давтан шинжилгээ хийхэд ийн халдвар илэрлээ.
Халдвар авсан 21-22 насны залуусыг ХӨСҮТ-д авчирч эмчилгээ хийнэ.
Ажиглах байранд дахь 40 хүнд шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан.
Өнөөдөр 21 настай эмэгтэй 55 хоног, 19 настай эмэгтэй хоёр бүрэн эдгэрч дараагийн шатны хяналтад шижлээ.
Монгол Улсад нийт 230 тохиолдол батлагдсанаас 202 хүнийг бүрэн эдгээлээ" гэлээ.