Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тав даваагүй бөх

2020-7-13
0
ЖИРГЭХ

-Наадам тарчихсан байхад танай өлгөр хар ирээгүй л байна уу. Түрүү бөх дагаад, өөрөө түрүүлчихсэн юм шиг л баясаж яваа даа. Хоёрын даваанд л өвдөг шорооддог байж ингэж их бэлтгэл хийж яадаг байна аа? хэмээн хажуу айлынх нь хүүхэн доогтой хэлснээ хаалгаа хаалаа.

Сумъяад хэлэх ч үг олдсонгүй. Нээрээ л наадам тарчихаад байхад эртхэн ирээд хүүтэйгээ жаахан ч гэсэн хамт тоглож болдоггүй л юм байх даа хэмээн тунирхан бодов. Бүтэн сар наадмын бэлтгэлд гарч, хөдөө гадаа явсаар эзэнгүй байсан аавыгаа хүү нь их санасан нь илт.

-Ээж ээ, аав өнөөдөр ирнэ. Тийм ээ гэхэд

-Тийм ээ. Одоо наадам тарчихсан. Аав нь удахгүй ирэх байлгүй гэж хэлэх зуураа цайгаа юүллээ. Жил, жилийн баяр наадмаар хүүхнүүд нөхөр хүүхдээ дагуулан баяр үзэж, наадмын талбай явах гэж хувцас хунараа бэлтгэн бөөн л хөл хөдөлгөөн болно. Харин Сумъяа нөхрийнхөө дээлийг бэлтгэж, битүүхэндээ цол авчих болов уу хэмээн горьдон, “Хэрвээ цол авчихвал амьтан хүн ирнэ. Хоол ундтай байхгүй бол болохгүй” гэж бодон шинэ шөл уух нэрээр хонь гаргаж, хэдэн гайгүй чихэр, ганц хоёр шил архи авдарынхаа буланд хадгалсаар 10 гаруй жилийн наадмыг өнгөрүүлснээ санаад санаа алдлаа.

Анх Сумъяаг Лодойтой сууж, гал голомтоо асааж байхад бүгд л “Бөх хүний гэргий болдог, чи ч азтай юмаа. Танай хүн ч удахгүй цол нэмээд дээшээ яваад өгөх байлгүй. Танай Лодой ч сайхан залуу шүү” хэмээн ам уралдан шуугидаг байж. Гэвч 10 гаруй жил өнгөрчээ. Лодой жилийн жилд сумын заан цолоо ахиулаад аймгийн начин болчих битүүхэн санаатай бэлтгэлд гарна. Дөрвийн даваанаас цааш ахисан нь үгүй.

Гэлээ гээд бөхөө ч орхисонгүй. Саяхан л "Танай нөхөр ч том бөх болно" хэмээн ам уралдуулдаг байсан найз хүүхнүүд нь:

-Чи одоо цаад Лодойгоо боль гэж хэлээч. Нас нь ч 30 хол гарчихлаа. Гурвын даваанд хүрэхгүй л өвдөг шороодох юм. Ингэж бөх барилдана, бэлтгэл хийнэ гэж цаг, мөнгөө үрж байхаар эхнэр, хүүхэд, орон гэртээ санаа тавь гэж хэл л дээ хэмээн ятгана. Үнэндээ Сумъяа нөхөртөө боль гэж хэлэхийг хүссэн ч чаддаггүй байлаа.

Зургаан сар гараад ирэнгүүт нөхрийнх нь хөл хөнгөрөөд л ирнэ. Хэр баргийн зүйлд ам нээгээд байдаггүй хөшүүн эр:

-Миний гутал, малгай, дээл хувцас, хоол унд гээд л амьсгаадаад эхэлнэ. Наадмын бэлтгэлд гарахад мөнгө төгрөг, хувцас хунар гээд баахан зүйл л хэрэгтэй болно.

Гэвч Сумъяа яг л хол юманд аавтайгаа хамт явах гэж байгаа жаахан хүү шиг хөөрөх нөхрөө хараад дургүйцэж чаддаггүй байлаа. Тэгээд ч Лодойг дагаж жилийн жилд наадам хүлээн хөөрцөглөж, бас дотроо “Энэ маань энэ жил л нэг начин болчихож магадгүй дээ” хэмээн горьддог болсноо өөрөө ч анзааралгүй явсаар өдий хүрснээ сая л мэдэв.


Хажуу айлд зочид ирсэн бололтой. Дуу шуу болж, бөөн инээд наадам. Гэнэтхэн Сумъяагийн уур нь ч хүрэх шиг... Энэ олон жилийн наадмыг тэр гэртээ нөхрөө хүлээж, хүн амьтнаас цэнгэлдэх хүрээлэнгийн сураг сонсож өнгөрүүлснээ санаад санаа алдлаа.
Нар жаргасан хойно, харуй бүрийгээр Лодой гэртээ халамцуухан ирлээ. Хүрэн тэрмэн дээлнийх нь хоёр мөр гандаж, өнгөрсөн жил авсан гутал нь зулгаараа ханзарчээ.

-Хүүхэд шиг дээл хувцастайгаа ноцолдоод явж байдаг юм уу? хэмээн хэлэх гэсэн боловч Лодой түүний үгийг сонсох шинжгүй болохоор нь хоолой дээр гарч ирсэн үгээ буцааж залгихаас өөр арга байсангүй.

-Үгүй мөн ч сайхан наадам боллоо хө. Шинэ арслангийн гэрт очлоо. Баруун аймаг руу хэдэн бөхчүүд явж, сумын ойд очих гэнэ. Намайг хамт яваарай гэсэн хэмээн ярих Лодой яг л өөрөө түрүүлчихсэн юм шиг хөөрцөглөсөөр удалгүй унтаад өгөв. Тэр шөнө Сумъяагийн нойр хүрсэнгүй.

-Одоо л энэ хүнийг хазаарлаж авъя. Нас нь ч явчихлаа. Хэдий болтол бөх, тэх болно гэж хий дэмий л олны салхи дагаж хөөрцөглөж явах вэ дээ. Хүүхэд нохойн доог ч болж гүйцлээ. Хамаг ажил, амьдралаа алдаж байхаар орон гэрээ өөд нь татаж, өрх гэрийн эзэн шиг сууг.

Ер нь энэ хүн барилдлаа гээд юу гийгүүлсэн юм. Сүүлийн хэдэн жилийн наадмыг би ганцаараа л өнгөрүүллээ. Бүхэл бүтэн сар гаруй наадмын бэлтгэл гэж явчихаад одоо бас сумын ой хэсээд байхдаа яахав дээ хэмээн бодсоор гоморхон бодсоор үүр цайх үед тэрбээр дугхийчихсэн байлаа. Гэнэтхэн

Энэ их баяр цэнгэлийн
Түгээмэл жавхлан бүрдүүлсэн
Түмэн олны дотроос шалгарсан
Монгол даяар алдартай
Хамаг олноо баясгуулагч
Харилтгүй зоригт
Хурц гарамгай
Хурдан шаламгай
Баатар зоригт
Бадрангуй хүчит
Өсөн нэмэх
Өрнөн дэлгэрэх
Улам улам сайжрах
Уран мэхт залуу бөх өө хэмээн бөхийн цол хангинатал дуудахыг сонсоод тэр сэрэв.

-Лодой зурагтаа асаачихсан юм байх даа. Хар үүрээр хүн ч унтуулахгүй хэмээн уцаарлан бодсоор өндийвөл хүү нь аавынхаа мөрийг түшээд зогсчихож. Нөхөр нь өвдөг дээрээ сууж, гурван настай хүүгийнхээ малгайг барьчихсан, нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсаар цолыг дуудаж байгааг хараад Сумъяад хэлэх ч үг олдсонгүй.

Хэдхэн цагийн өмнө л “Энэ хүнийг дахиж бөх барилдуулахгүй” хэмээн эрс шийдээд байсан Сумъяа инээмсэглэв.

-Найз нь одоохон бослоо. Хөдөө явах юм бол хувцсыг чинь бэлтгэе дээ гэж хэлэх зуураа тэр нөхрийгөө хайр дүүрэн харцаар харж байлаа.

Яахав. Эцгийнхээ авч чадаагүй цолыг хүү нь хүртэж, давж чадаагүй давааг нь давах л байлгүй гэсэн омголон бодлыг нь хөглөн
Баруун талын засуул сонс оо!
Бөхийг амлая аа! хэмээн Лодой хүүгийнхээ цолыг дуудсаар...

Б.Цоожчулуунцэцэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • tsochin (202.21.109.65)
    etsegeeree ovoglodog ch tursun nutagaaraa baharhaj yavdag uimaa nutagiin uuls tushdeg uim ene bol nuudelchnii ulamjlal uim
    2020 оны 09 сарын 01 | Хариулах
  • Баяр (139.5.217.186)
    Миний бор хүүхэнд зориулсан байна. Эрийг нас уулыг цас гэж... Уучлаарай хань минь.
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (203.91.115.46)
    Хүний ханиа гэж ийм л байдаг хорвоо доо.
    2020 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.91.115.46)
    Хүний ханиа гэж ийм л байдаг хорвоо доо.
    2020 оны 08 сарын 06 | Хариулах
  • Үндэснии бөх сонирхогч Дашням (66.181.191.191)
    Энэ жил түрүү бөхиин тоонд яригдаж баисан улсын харцага Хангаид хэлэхэд олонч хүнии даралт хөдөлгөж горьдлого талаар болов учир нь хүн Эцээрээ овоглодог бол нутгаар нь дуудуулж баи.Эцгиин төрсөн уул ус нутаг ус чамаиг харж баигаа шүү.Аавын нутагаар зочилж ааваараа дуудуулж нутаг усаар ньдуудуулахад таны 3 4 5 давааны заи засагдах болно
    2020 оны 07 сарын 15 | Хариулах
    • tsochin
      etsegeeree ovoglodog ch tursun nutagaaraa baharhaj yavdag uimaa nutagiin uuls tushdeg uim ene bol nuudelchnii ulamjlal uim
      2020 оны 07 сарын 15
    • Зөв шүү. Эцгийн нутгийн уул ус харна аа харна
      2020 оны 07 сарын 15
  • Зочин (66.181.161.85)
    sonirholtoi saihan oguulleguud oruulj bgd mash ih bayrlalaa
    2020 оны 07 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    5 цаг 34 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    5 цаг 40 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    16 цаг 6 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    19 цаг 27 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    19 цаг 32 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК