Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

16 жил хурдан морины хамгаалалтад гарсан Ж.Отгонбаатар

2020-7-13
0
ЖИРГЭХ

Аадар бороотой өглөөний 06.00 цагт алба хаагчид үүргээ гүйцэтгэхээр “Хурдан морь”-ны талбайн зүг жагсан алхаж байна. Өдөр дамнан орж байгаа борооны улмаас шавар, шалбааг ихсэж унаач хүүхдүүд бэртэж, гэмтэх эрсдэл өндөр байгаа нь хэн бүгдэд тод мэдэгдэнэ. Уралдааны талбайг бүхэлд нь хамгаалалтад авсан цагдаагийн алба хаагчдын станцад “Хүүхэд мориноосоо унасан байна, анхаараарай” гэх дуудлага ирж эхэллээ. Ойролцоо зогсож байсан алба хаагч яаралтай арга хэмжээ авч байна. Мөн уралдааны бүсэд гадны хүн нэвтрүүлэхгүй байгаа нь бидний хэлдэгээр “Машинтайгаа морь даган” хүүхдүүдэд эрсдэл учрахаас сэргийлэн ажиллаж байгаа юм. Бид өнөөдөр “Үндэсний их баяр наадам”-ын Хурдан морины хамгаалалтад ажиллаж байгаа Эргүүл хамгаалалтын газрын Тусгай хамгаалалтын хэлтсийн, 5 дугаар тасгийн, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Отгонбаатарыг “Их насны морины уралдаан”-д албан үүргээ гүйцэтгэх үед нь хэсэг хором ярилцсаныг хүргэж байна.

-Таны алба өндөр үү? Та хамгаалалтаасаа чөлөө хүсээд бидэнтэй хэсэг ярилцаж болох уу?

-Амрыг эрье. Ярилцаж бололгүй яахав, гэхдээ эхлээд хэсгийн ахлахаасаа чөлөө, зөвшөөрөл аваадхья.

/Цагдаагийн албаны онцлог нь бүх зүйл хууль ёс, дүрэм журмын дагуу байдаг тул танцаар ахлахдаа илтгэн танилцуулснаар бид хамгаалалтын хэсгийг орхин сүүдрэвчид суун, тухлан ярилцах боломж олдов./

-Таныг удам дамжсан цагдаагийн алба хаагч гэж сонссон. Энэ салбарт ажиллахаар шийдсэн тань үүнтэй холбоотой юу?

-Миний аав Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан цагдаагийн ахмад цолтой Жамбалдорж гэж хүн байсан. Дундговь аймагт сум хариуцсан цагдаагаар ажилладаг байлаа. Манайх гэж айл аймгийн төвд байсан болохоор аав маань хэдэн сараар нь сумандаа ажиллаад, их л завгүй явдаг байсныг санаж байна. Хүүхэд болохоор завгүй, гэрээсээ хол байгаа аавдаа бага зэрэг гомддог байв. Гэвч нэг удаа сум руу очиход хүмүүс аавыг минь их л хүндэлж, талархаж байгааг нь хараад хийж байгаа ажилдаа сэтгэлтэй, зүтгэлтэй байхын сайхныг мэдрэн аав шигээ цагдаагийн алба хаагч болохыг мөрөөдөж эхэлсэн. Ах маань ч мөн цагдаа мэргэжилтэй байсан, тиймээс би тэднийхээ залгамж халаа болоод албандаа эргэлт буцалтгүйгээр зүтгэж явна.

-Сайхан түүх байна. Та Эргүүл хамгаалалтын газрын алба хаагчийн хувьд тус газрын үндсэн чиг үүргийг тайлбарлавал? 

-Бид хуулиар хүлээсэн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, төрийн хамгаалалт, улсын онц чухал обьектыг хамгаалах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ зохих түвшинд хэрэгжүүлэн ажилладаг. Мөн улс оронд үүссэн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цар тахлын үеийн хэв журмын хамгаалалтыг манай алба хаагчид мэргэжлийн түвшинд гүйцэтгэсээр байгаа юм.  

-Эргүүл хамгаалалтын газрын анх байгуулагдаж байсан түүхийг нь дурсвал?

-1965 онд Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газрын харьяа Эргүүлийн ротыг байгуулж байсан ба уг рот нь 3 салаа, 100 гаруй орон тоотой, 40 орчим агт морьтой, нэг авто машинтай үйл ажиллагаагаа явуулдаг байв. Харин өнөөдөр 500 орчим алба хаагчаас бүрдсэн томоохон бүрэлдэхүүнтэй газар болон өргөжсөн байна. Энэ онд манай Эргүүл хамгаалалтын газрын түүхт 30 жилийн ой тохиож байна.

-Яг одоо гүйцэтгэж буй үүрэг болох Хурдан морины хамгаалалтад хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? Хамгаалалтын үед ямар төрлийн зөрчил  хамгийн их гардаг вэ?

-Би цагдаагийн байгууллагад ажиллаад 16 жил болж байна. Анх орсон жилээсээ эхлэн одоог хүртэл жил бүр Хурдан морины хамгаалалтад тасралтгүй ажилласаар байна. Монголчууд маань морио дээдэлдэг ард түмэн, тэр ч утгаараа морь барианд орж ирэх үед хөлсөнд нь хүрэх гэж эмх замбараагүй байдал үүсгэх, бусдад болон өөртөө эрсдэл учруулах, мөн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүссэн зөрчил, хулгайлах төрлийн гэмт хэрэг “Баяр наадмын хамгаалалт”-ын үед их гардаг даа.

-Энэ жил “Ковид-19”-т коронавирусийн цар тахал дэгдсэнтэй холбогдуулан “Үндэсний их баяр наадам” үзэгчгүй буюу цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа онцлогтой. Энэ наадмаар цагдаагийн алба хаагчид ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?

-Цагдаагийн алба хаагчид нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ажиллаж байна. Хэдий үзэгчгүй наадам ч гэсэн цаг агаарын гэнэтийн нөхцөл байдлаас шалтгаалан уяач, унаач хүүхдүүдэд тулгарч болохуйц эрсдэлийг тооцоолон цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй үүрэг гүйцэтгэж байгаа юм.

-Хамгийн анх хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан тухайгаа дурсвал?

-2003 онд анх Цагдаагийн албанд ороод “Хурдан морины хамгаалалтад” ажиллаж байсан. Үүрийн 05.00 цагт босоод оройны 22:00 цаг хүртэл тасралтгүй гадаа зогсож, сууж амрах ч завгүй байсан тэр үед л “Би ямар албанд орчихов доо” гэж бодож байсан шүү./инээв/

Гэхдээ түүнээс хойш шантарч үзээгүй, харин ч хамгаалалтад зогсож “Үндэсний их баяр наадам”-аараа наадамчин олныгоо амар тайван, аюулгүй баярлах боломжийг бүрдүүлж байгаадаа баяртай байна. Хариуцлага өндөр албаараа үргэлж бахархдаг. Энэ бол жинхэнэ эр хүний гүйцэтгэдэг, шантрах эрхгүй алба юм шүү дээ.

-Наадмын хамгаалалтад 16 жил дараалан ажилласан гэхээр “Гэр бүлтэй”-гээ хамт өнгөрүүлсэн наадам ховор байх нь ээ?

-Тэгэлгүй яахав, Ах нь эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний хань миний мэргэжлийн онцлогийг их ойлгодог. Намайг бага байхад аав маань гэртээ үзэгддэггүй цагдаагийн алба хаагч байсан гэхдээ би одоо ч ааваараа бахархдаг. Ажлынх нь нөхцөлийг биеээрээ мэдэрч байгаагийн хувьд миний хүүхдүүд бас намайг өсөж, том болоод ойлгох байх гэж боддог. Хүүхдүүдтэйгээ, гэр бүлээрээ сайхан наадамлах юмсан л гэж хааяа боддог шүү.

-Ярилцсанд баярлалаа.

-“Та бүхэнд мөн баярлалаа. Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 99 жилийн ой, Эргүүл хамгаалалтын газар байгуулагдсаны 30 жилийн ойн баяр тохиож байна. Цагдаагийн байгууллагад мөр зэрэгцэн амар тайван амьдралын төлөө зүтгэж байгаа нийт алба хаагчид болон тэдний гэр бүл, үе үеийн ахмад алба хаагчид, Эргүүл хамгаалалтын газрын хамт олондоо түүхт ойн баярын мэндийг дэвшүүлье” гэсээр яаравчлан хамгаалалтын хэсэгтээ очин, үүрэгт ажлаа үргэлжлүүлснээр бидний ярилцлага өндөрлөв.

Ярилцсан: Цагдаагийн дэд ахлагч С.Мягмарсүрэн

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (66.181.190.140)
    Та олон нийтийн газар амгалан тайван байгаа бол та цагдаагийн хамгаалалтад явж байна даа гээд л ойлгочих. Сайн цагдаа олон бий. Бас саар байдгийг мартаж болохгүй ээ. Үүргээ сайхан гүйцэтгэж яваа цагдаа бүртээ баярлаж явдаг даа.
    2020 оны 07 сарын 14 | Хариулах
  • Z (202.9.46.154)
    Saihan zaluu bna daa , maskgui zurgii n avchigui
    2020 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.46.154)
    amjilt husie baharhmaar
    2020 оны 07 сарын 14 | Хариулах
  • B (202.126.89.250)
    I ssp
    2020 оны 07 сарын 13 | Хариулах
  • irgen (31.165.231.3)
    yasan goe um be, iim saihan zagdaa nar olon baigaadaa, tasraltgui 16 jil hiisen ni hovor l baihdaa ...ene chin hezyych gesen hojim hoino tom gavya shyy, naadmiin mend hyrgie az jargal ajliin amjilt hysie, bayarlalaa
    2020 оны 07 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    10 цаг 15 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    12 цаг 13 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    12 цаг 52 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    14 цаг 11 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    16 цаг 0 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК