Усархаг бороо орсны улмаас Мөрөн - Хатгал чиглэлийн замын хөдөлгөөнийг хаасан талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Хөвсгөл аймгийн Мөрөнгөөс дөрвөн км орчим зайд замын зорчих хэсэг 3 метр орчим сэтэрсэн бол Мөрөн-Улиастай чиглэлийн сайжруулсан замд 2 км орчим зайд зам мөн сэтэрчээ.
Одоогоор замыг түр хааж, засварлах ажил хийгдэж байгаа тул жолооч нар орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхааруулж байна.