Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төр, түмэндээ хайрлагдаж, хүндлэгдэж яваа хос

2020-7-14
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч Х.Баттулга Жүдо бөхийн холбоог удирдаж явахдаа өөрт нь Хөдөлмөрийн баатар цол олгуулах тухай яриа гарахад хэлсэн байдаг. 2016 оны Риогийн олимпийн дараа холбооны Удирдах зөвлөл болон багш дасгалжуулагчдын хамтарсан хурал хийх үеэр юм. “Надад хөдөлмөрийн баатар цол олгуулах бодлоо энэ мөчөөс эхлээд орхихыг та нараас хүсье. Харин хэдүүлээ Монголын жүдогийн эмэгтэй төрөлд олимпийн анхны медаль, тэгээд бүр алтын дайтай мөнгөн медаль авчирсан Сумьяагаа Хөдөлмөрийн баатарт тодорхойлъё.

Ард түмэн ч дэмжих байх. Сумъяа үнэхээр сайн барилдсан, алтын дайтай мөнгө авсан.

Нутгийн дэвжээ нь л түшлээ, хэрвээ Бразилийн тамирчин биш байсан бол манай Сумъяа алт авах байсан. Энэ удаагийн олимп бүх зүйл ганц тамирчнаас шалтаалдаггүйг Монголын ард түмэнд бодитойгоор харууллаа” гэж.

Үүнээс жил гаруйн дараа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Х.Баттулга ялалт байгуулж, тав дахь Төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа Д.Сумъяад Хөдөлмөрийн баатар цол олгосноор тэрбээр 26 насандаа “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонг энгэртээ гялалзуулж байв. Тэгэхэд Д.Сумъяа Унгарын Будапештын тэнгэрт Төрийн дууллаа эгшиглүүлж, Монголын түүхэнд энэ спортоос төрсөн дөрөв дэх дэлхийн аваргаар тодроод байсан юм.

Ийнхүү Монголын эмэгтэй жүдочдоос анхны олимпийн мөнгөн медаль, дөрөв дэх дэлхийн аваргыг ээлж дараалан энгэртээ гялалзуулсан Д.Сумъяагийн амжилт дан ганц өөрөөр нь дууссангүй.

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанаас долоон Начин цолтон шинээр төрсний нэг нь Х.Цогтгэрэл байв. Түүнийг Хөдөлмөрийн баатар Д.Сумъяагийн нөхөр гэдгээр нь олон нийт андахгүй. Аймгийн арслан цолтой наадмын зүлэг ногоон дэвжээнээ зодоглосон түүний хувьд энэ жил Улсын начин хэмээх эрхэм цолонд хүрэв. Ингэхдээ Улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж, Улсын начин цолонд хүрсэн нь Булган нутгийнхнаа баярлуулаад зогсохгүй жүдогоор холбогдсон гэр бүлийн амжилтыг нэгээр түүчээлсэн нь энэ байв.

Д.Сумъяаг “Хилчин” спорт хорооны тамирчин болдог жил буюу 2010 онд танилцаж, өрх тусгаарласан тэдний хувьд 2017 он амжилтынх нь хамгийн оргил үе байсан гэдэг. Учир нь, Д.Сумъяа дэлхийн аварга болоод зогсохгүй Хөдөлмөрийн баатар цол хүртсэн бол Х.Цогтгэрэл Булган аймгийнхаа наадамд түрүүлж, аймгийн арслан болсон байдаг.

Харин энэ удаад Х.Цогтгэрэл Начин цолонд хүрснээр тэд хоёулаа улсдаа ч, дэлхийд ч данслагдсан үндэсний бөх болон жүдо хэмээх их спортоос төрсөн гэр бүлийн тоог нэгээр нэмж байна.

Тамирчин байх хэцүү бас амттай. Асар их хөлс хүч, хөдөлмөр, хүсэл, тэмүүлэл, тууштай зорилго бүхий өрсөлдөөн дунд хэдхэн секундын ялагдлаар хэмжигдэж дэвжээнээс буух нь спортын хамгийн хэцүү нь.

Баярлаж, гуних нь үргэлж зэрэгцэн байдаг спортын ертөнцөд өмнөө тавьсан зорилгодоо хүрэх шиг сайхан зүйл үгүй.

Бас хамгийн амттай нь. Жил тойрон хийсэн бэлтгэл нь наадмын зүлэг ногоон дэвжээнд гаргасан ганц алдаанаас болж бүдэрдэг бөх хүний зовлонг Х.Цогтгэрэл сайн мэднэ. Бүтэн үеийн турш ялж яваад цаг дуусах тэрхэн мөчид ялагдлаар өндөрлөдөг харууслыг Д.Сумъяа хамгийн сайн гадарлана. Ийм нэгэн тэмцлийн босготой  хүссэн болгоных нь зорьж, зориглож ороод байдаггүй спорт хэмээх "их айл"-ын үүдийг давж, нэгэн аравны турш ялалт, ялагдлын жаргал, зовлонгоо хуваалцаж ирсэн энэ гэр бүл цаашид Улсын начин Х.Цогтгэрэл, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяагийнх гэж дуудуулах нь. Нэг Ерөнхийлөгчөөс Хөдөлмөрийн баатар, Улсын начин хэмээх эрхэм алдрыг хүртэх нь баргийн хүнд тохиохгүй ховор хувь тохиол юм.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Япон улсаас ирэх иргэдийг дараах газруудад тусгаарлана
Худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулжээ
Шуурхай штабын дарга Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховдод ажиллаж байна
Нохойн хөтөчөөр зургаан алба хаагч бэлтгэгдэж, үнэмлэхээ гардан авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • баярлалаа. (103.26.193.224)
    Энэ спортийн гэр бүлд амжилт хүсье!
    2020 оны 07 сарын 15 | Хариулах
  • Харсан хүн (202.126.90.157)
    Хот хөдөө энд тэнд хүүхэн эргүүлээд явж байсан шүү!!!! Цогтгэрэлээ Одоо болиорой
    2020 оны 07 сарын 14 | Хариулах
    • Shalig nuhur baih ni.
      2020 оны 07 сарын 14
  • Харсан хүн (202.126.90.157)
    Хот хөдөө энд тэнд хүүхэн эргүүлээд явж байсан шүү!!!! Цогтгэрэлээ Одоо болиорой
    2020 оны 07 сарын 14 | Хариулах
    • Харсан хүн
      Эхнэрийнхээ нэр нүүрийг бод гээд загнаад явуулаж байлаа.
      2020 оны 07 сарын 14
    • Хан
      Худлаа үнэн юм битгий бич атаач
      2020 оны 07 сарын 14
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    35 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    2 цаг 33 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    3 цаг 12 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    4 цаг 31 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    6 цаг 20 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    18 цаг 2 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    18 цаг 7 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК