Мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жинд дэлхийн аварга цолын төлөө “Кинг Туг” Н.Төгсцогт рингэнд гарахаар болоод байгаа юм.
Түүний хувьд ирэх есдүгээр сард дахин ринг дээр гарах хуваарьтай. Тодруулбал Н.Төгсцогт есдүгээр сарын 19-нд АНУ-ын Бостон хотноо мэргэжлийн боксын рингэнд 13 дахь тулаанаа хийхээр болсон нь энэ. Н.Төгсцогтын хувьд өмнөх 12 тулааны 11-д нь ялалт байгуулж байсан удаатай. Тэрбээр өнгөрөгч хоёрдугаар сард тулалдаж, оноогоор ялагдсан байдаг.
Ташрамд дурдахад, Н.Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч нь Мексикийн Эдуардо Рамирес. 1993 онд төрсөн, 27 настай, боксын рингэнд 2010 онд анх гарснаас хойш 28 тулаан хийж, 23 ялж, 2 ялагдаж, 3 тэнцсэн туршлагатай тулаанч юм байна.
Б.Жаргал