Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Загджаваас Азизов, Баттулга хүртэл

2020-7-30
0
ЖИРГЭХ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим агентлагийн дарга нарыг томилсны нэг нь Д.Загджав байв. Түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилсон нь энэ. Тэрбээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайдын албыг хашиж явахад нь уг албанд өөрчлөн дэвшүүлэн томилжээ.

Засгийн газар танхимын зарчмаар ажиллах ёстой гэсэн хуулийн заалт бий ч Дэд сайдаар ажиллаж байсан Д.Загджав салбарын сайд Д.Сумъяабазартайгаа үзэл бодлын зөрчилтэйгөөс гадна Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулж, үндсэн бодлогынхоо эсрэг хувийн байр сууриа илэрхийлж ирсэн нь ердөө жилийн өмнөөс тодорсон үйл явдал. Хуульд заасан үндэслэл, хувийн үзэл бодлыг нь харгалзан үзсэн бол түүнийг хэдийнэ Дэд сайдын албанаас нь огцруулах болзлоо тэр өөрөө хангачихсан нэгэн байсан гэсэн үг.

Гэвч ямар шалтгаан, үндэслэлээр улс төрийн албан тушаал гэгддэг Дэд сайдын албан тушаалд Д.Загджавыг “залж”, тогтоож ирснийг нь хэлж мэдэхгүй.

Ямартай ч шинэ Засгийн газрын өнгөн дээр түүнийг Монгол Улсын шүүх байгууллагын шийдвэр, хэрэгжилтийг хангах учиртай агентлагийн даргаар дэвшүүлэн томилсон нь шүүмжлэл дагуулах нэг сэдэв болж байна. Хамгийн хачирхалтай бөгөөд сонирхолтой нь, Д.Загджавыг ШШГЕГ-ын даргаар очоод удаагүй байхад ОХУ-аас Монголд суух Элчин сайд И.Азизов баяр хүргэв.

Эрхэм Элчин сайдын баярын захианд өгүүлснээр Д.Загджавыг ШШГЕГ-ын даргаар томилогдсонд яамныхаа болон хувиасаа баяр хүргэжээ.

Мөн “Ажлын замналын энэхүү шинэ үе шат нь олон салбарт ажилласны үр дүн, Монгол Улсын төрийн захиргааны бүтцэд ажилласан асар их туршлага, улс орныхоо ашиг сонирхлын гүн мэдлэгийг Тань улс орны дээд удирдлагууд өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл мөн шүү” гэжээ.

ОХУ-ын Элчин сайд И.Азизов Д.Загджав даргад баяр хүргэсэн мэндчилгээ хүргүүлснээс хоёр хоногийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг өрөөндөө дуудан уулзаж, зарим чиг үүрэг өгсөн тухай мэдээлэл хэвлэлээр гарлаа. Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын үеэр ШШГЕГ-ын шинэ дарга Д.Загджав улсын хэмжээнд ял эдэлж буй хоригдлын тоо, нөхцөл байдал, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны биелэлт, алба хаагчдын ажлын орчин нөхцөлийн талаар мэдээлэл хийж, холбогдох үүрэг чиглэл авсан тухай албаны мэдээнд дурьдсан гэх.

Улс орны хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг үндэсний хэмжээний баяр эсвэл сонгуулийн үр дүнгийн дараа сонгогдож, томилогдсон сайд, дарга нарт дэлхийн улс орны төр, засгийн тэргүүн, Элчин сайдууд баяр хүргэж, албан бичиг илгээдэг нь дипломат албанд тогтсон уламжлал.

Харин Монголын Засгийн газар, асуудал эрхэлсэн яамных нь харьяа агентлагийн даргаар томилсон нэгэнд баярын бичиг илгээж, албан ажилд нь амжилт хүсч байсан тохиолдол үгүй. Бараг байхгүй. Сайдад нь амжилт хүсэх л асуудал. Гэтэл хорих байгууллагуудын үйл ажиллагааг зангидаж, бодлого тодорхойлуулахаар томилсон даргад ОХУ-ын Элчин сайд нь баяр хүргэхийн сацуу Улсын Ерөнхийлөгч нь өрөөндөө дуудаж уулзан, рапорт сонссон нь урд хожид болж байгаагүй үйл явдал болов.

ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд И.Азизов, Д.Загджав дарга нарын хооронд хуучны ямар нэгэн холбоо хамаарал байдаг эсэхийг хэлж мэдэхгүй ч Төрийн тэргүүн нь өрөөндөө дуудаж уулзсаны, сүүлийн үеийн мэдээлэл сонссоны цаад шалтгаан юу байв гэдэг нь өөрөө эргэлзээтэй.

Ялангуяа Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан гурван ч эрхэмд шүүхээс ял ногдуулсан энэ цаг үед. 

Ташрамд дурдахад, ШШГЕГ-ын дарга Д.Загджав нь Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгчийн албыг давхар хавсардаг. Уг байгууллага нь дэлхийн 30 гаруй найрамдалын нийгэмлэг бүхий гадаад орнуудтай харилцаатай ч ОХУ-тай хамгийн ойр харилцаатай явж ирсэн нь өнгөрснөөс өнөөдрийг хүртэл зохион байгуулж ирсэн хамтын ажиллагаанаас тодордог.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Япон улсаас ирэх иргэдийг дараах газруудад тусгаарлана
Худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулжээ
Шуурхай штабын дарга Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховдод ажиллаж байна
Нохойн хөтөчөөр зургаан алба хаагч бэлтгэгдэж, үнэмлэхээ гардан авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Галбадрах (202.126.89.140)
    Баттулгад пүтин оюутолгойн гэрээ хийсэн нөхдөө хориод шоронд хий .дараа нь хийн хоолой тавьж өгнө гээд молиго үмхүүлж сурсан аргаа хэрэглэж байна. Монголчуудыг өөрсдийнх нь гараар устгах үйл явц
    2020 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (76.90.96.173)
    Энэ хямсгар нөхөр чинь харин Орос,Хятад хоёр улсын удирдлага,ЭСЯ-ныхантай туйлын дотно харилцаатай юм билээ. ОХУ-д төлөх ёстой байсан Их өрийг тэглэхэд их чухал үүрэг гүйцэтгэсэн гэж ОХУ-д сууж байсан Элчин сайд нөхөр бичсэн байсан
    2020 оны 07 сарын 30 | Хариулах
  • ЗОЧИН (122.201.31.9)
    АЗИЗОВ ОРОСЫН БАГА ЯСТАН ПУТИНЫ ДААЛГАВАРААР МОНГОЛЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАСАН ЕРӨНХИЙ САЙДУУДЫГ ШОРОНГОООС БИТГИЙ ГАРГА ГЭЖ ДААЛГАВАР ӨГӨӨД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ОРОСЫН ЭСРЭГ АЖИЛЛАСАН ГЭЖ БАЯР САЙХАНБИЛЭГ НАРЫГ ХОРИСОН Ш ДЭЭ. ОРОСУУД НУТАГТАА АВААЧИЖ БУУДДАГ БАЙСАН БОЛ ОДОО МОНГОЛЫГ МОНГОЛООР НЬ ЮУ ЯАДАГ БОЛЖ ДЭЭ.
    2020 оны 07 сарын 30 | Хариулах
  • Ksa (202.126.90.25)
    Мань яаж мэдхэв дээ. Ажлыг бол үнэн сэтгэлээсээ, эрчтэй хийдэг, хамт ажиллагсад нь чирэгддэг гэсэн. Гаднаас нь харахад цэмцгэр мөртлөө жаахан юмтай ч юм шиг нөхөр. Нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх тал дээр их л айхтар зориг гаргасан байна лээ. Америкийн виз энэ хүнд гарахааргүй болсон байх. Еөк хүлээн авч уулзаад үүрэг даалгавар өгсөн гэхээр гайгүй хүн юм байлгүй дээ.
    2020 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.160.66)
    Жижиг буурай орны төрийн өндөр албан тушаалтныг нээнтэглэх, худалдан авах, айлган сүрдүүлэх г.м. олон аргаар гадаад их гүрнүүд өөртөө элсүүлэн, улс эх орных нь эсрэг ашигладаг явдал байдаг нь нууц биш! Манай мунхаг булай дарга нар тэгдэг юм биш байгаа даа?!?!??
    2020 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (31.165.231.3)
    Erhes chamd oor uls orond bolj bui tulgamdsan asuudlaar medeelel hiih, ard tymend heregtei um medeeleh chadvar alga uu...
    2020 оны 07 сарын 30 | Хариулах
  • irgen (31.165.231.3)
    erhes metiin soliotoi umnuud bolimoor umdaa bayar hyrgee l biz, mongoliig tooj anhaarch baigaagiin l shinj shyydee, urd ni 30aad jil ogt toohgui haychihsan l baisan shdee, buruu ni yu baigaan, orostoi saihan harizaatai l baih estoi....Mongol uls hench bish bolson , gazriin horsnoos baihgui boloh shahsan yed oros l tusalj delhiin tavzand gargaj NYB-d hyrtel hycheer oruulj baisan shyy yuch medehgui odoonii malnuud amaa medej yariarai
    2020 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (64.119.21.127)
    Хамгийн муу эзнээ олоогүй томилгоо энэ боллоо
    2020 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (83.8.229.25)
    Bodlogoor tavisan bn jonhuug yaaraltai ogcrujl
    2020 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (76.90.96.173)
    Улсын дотоодод байтугай улс хоорондын найрамдал, хамтын ажиллагааны хэмжээнд ярьдаг зантгар хүн шүү. ЭТННБХ-ны Ерөнхийлөгчид баяр хүргэлгүй яахав дээ
    2020 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.46.199)
    Монгол улсаа нүүлгээд буйр сэлгэн нүүж чадахгүйгээс хойш Оросоос жийрхээд огт хэрэггүй. Зузаан сайн харилцаатай байх ёстой болов уу? С.Эрдэнийн луйварчин хулгайч хүү Э.Бат-Үүл л бөнжөк бөнжөк хийгээд л оросыг баахан муулдагийн. Харин жирийн ард олон бид Орос оронтойгоо сайн харилцаатай байх ёстой гэж боддог.
    2020 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.171.35)
    onigoo onigoo Mongold oor chuhal baiguullaga baihgyi ym baina l daa
    2020 оны 07 сарын 30 | Хариулах
  • иргэн (124.158.88.13)
    энэ загджав уу, харваас но-той нөхөр дөө
    2020 оны 07 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    11 цаг 14 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    12 цаг 12 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    13 цаг 16 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    13 цаг 33 мин
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    13 цаг 40 мин
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    14 цаг 8 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    15 цаг 21 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    16 цаг 22 мин
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
    16 цаг 54 мин
  • 8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
    17 цаг 12 мин
  • "Өмнөговийн Хүлэгүүд" баг Зүүн Азийн супер лигийн хоёр дахь тоглолтдоо 29 онооны хожигдлоос эргэн ирсэн ч хожигдол хүлээлээ
    17 цаг 50 мин
  • Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
    19 цаг 28 мин
  • 13 жилийн хүлээлтийн эцэст “Grand Theft Auto 6” тоглоом дэлхий даяар нээлтээ хийлээ
    20 цаг 12 мин
  • Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг хийсэн үйлдлийнхээ төлөө геноцидын хэрэгт хариуцлага хүлээх анхны улс болно
    20 цаг 34 мин
  • Японы Кюүшюү аралд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    20 цаг 34 мин
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
    20 цаг 37 мин
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
    20 цаг 43 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын 18 бөх
    20 цаг 51 мин
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
    21 цаг 2 мин
  • Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
    21 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
24 баримт
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК