ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга иргэдийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэ сарын 2-нд нийт 429 хүнд шинжилгээ хийсэн. Бүгд сөрөг гарсан.
Тодруулбал, долдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ, Афгинастаас ирсэн цэрэг дайчдын давтан, ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй гурван эмч, ажилтаны шинжилгээ, Ажиглах байранд тусгаарлагдаж буй найман хүний давтан, Алтанбулагийн боомтор орж ирсэн ачаа, тээврийн 30 жолоочийн шинжилгээ хийсэн.
Өнөөдрийн байдлаар манай улсад халдварын батлагдсан 293 тохиолдол бүртгэгдсэнээс 230 нь эдгэрч, 63 нь эмчилгээнд байна” гэлээ.
А.Сүх