Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн эх оронч сэтгэлгээ ямар үнэлгээтэй вэ?

2020-8-03
0
ЖИРГЭХ

Дэлхий нийтийг түгшээсэн коронавирусийн цар тахлын хүрээнд Монголын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлсээр даруй хагас жил өнгөрчээ. Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэлэхдээ “Хил хааснаас хойш 14371 иргэнийг агаар болон автозамаар татан аваад байна. Иргэд олон нийтийн дунд 67000 иргэнийг татан аваагүй гэсэн шүүмжлэл гарсан. Хил хаахаас өмнө манай улс урьдчилан сэргийлэх үүдээс зарим иргэдээ хилээр нэвтрүүлж байсан.

Тэгэхээр хил хаахаас өмнө ирсэн иргэдийн тоо 67 мянга хүрсэн гэдгийг онцлон хэлье” хэмээсэн нь долоо хоногийн өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн тоо баримт.

Харин энэ сард 14 удаагийн тусгай үүргийн онгоцоор 3500 орчим монгол иргэнээ гадаадын улс орноос татан авчрах хуваарийг Улсын Онцгой комиссоос гаргаад байгаа юм. Энэ хүрээнд Сөүл-Улаанбаатарын чиглэлээр 260 иргэнээ авчраад байна. Дараагийн нислэг Сиатл-Улаанбаатар буюу энэ сарын 5-нд үйлдэх товтой.

Эндээс Монголын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос хэрэндээ ачаалалтай ажиллаж байгааг харж болно. Харин Монголын талд үүсээд байгаа нэг асуудал нь тусгаарлах байрны хүрэлцээ, түүнийг тойрсон үйлчилгээ.

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Жаргалант, Энхсаран сувилал, Баянбуурал амралт, “Кентавр” болон “Хабу”, “Toyoko Inn”, “Амар” тэргүүтэй зочид буудалд хуваарилан байршуулж буй. Гэвч тусгаарлалтад байгаа иргэдийн зүгээс тухайн газруудын үйлчилгээ, хоолны асуудалтай холбоотой шүүмжлэлийг дайх болсоор удаж байна. Үүнээс гадна “Нийслэлд 50 мянган төгрөгөөр зардлаа нөхөөд ажиллах боломжгүй гэсэн буудал олон байна. Тэд үнийг хамгийн доод талдаа 120 мянга болгох хэрэгтэй гэсэн зүйл ярьдаг” гэдгийг Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг онцолсон.

Түүний тодотгосноор Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлын удирдлагатай доод тал нь өдрийн 120 мянган төгрөгөөр тохирч чадвал коронавирусийн цар тахлын хүрээнд тусгай үүргийн нислэгээр гадаадаас татан авчирч байгаа иргэдийг хангалттай тусгаарлах орчин нөхцөл бүрдэх нь.

Улсын Онцгой комиссын даргын гаргасан тушаалын хүрээнд тусгаарлах байрны нэг өдрийн жишиг үнийг 50 мянган төгрөг байхаар баталсан байдаг. Үүнд өдрийн гурван удаагийн хоол, хоёр удаагийн цай, нэг хоногийн байрны төлбөрийг багтааж шингээсэн. Гэвч энэхүү үнийн дүнг хүлээн зөвшөөрч иргэдийг 21 хоног байрлуулах зочид буудал хязгаарлагдмал байгаа нь өөрөө асуудал болж эхэлсэн нь энэ. Гэхдээ зочид буудлуудын зүгээс хэлж байгаа 120 мянган төгрөгийн үнийн саналаар тогтоовол гэр бүлээрээ ирж байгаа хүмүүсийн хувьд, тийзний үнээс эхлээд тусгаарлах байрны 21 хоногийн зардал буюу 1.050.000 төгрөгийг төлөхөд санхүүгийн дарамт учруулах учраас зочид буудлуудтай тохиролцоонд хүрч чадахгүй байгаа гэх. Үнэний ортой л тайлбар.

Гэхдээ энд зарчмын нэг санал байна. Тэр нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хамаарал бүхий гэгддэг "Баянгол" зочид буудал Улсын Онцгой комиссоос тогтоосон нэг өдрийн хувьсах зардлыг дэмжиж, өөрсдөдөө байгаа боломж бололцоо ашиглаж ажиллахаа илэрхийлвэл ямар вэ?.

Тэглээ гээд санхүүгийн хямралд орж, үйл ажиллагаа нь доголдох асуудал үүсэхгүй нь тодорхой. Тэгээд ч коронавирусийн цар тахлын хүрээнд тогтмол орлоготой, ажилтнуудынхаа ажлын байрыг хадгалж үлдэхэд дэмтэй асуудал биш гэж үү?! Эсрэгээрээ Төрийн тэргүүнийхээ санаачилгыг дэмжих нь эх оронч үйлдэл болно. Үүнийгээ дагаад үнийн асуудал дээр тохиролцож чадахгүй байгаа бусад зочид буудлын эздэд ч жишиг тогтооно. 

“Баянгол" зочид буудал нь 4 одны зэрэглэлтэй, голчлон бизнес ангиллын зочид төлөөлөгчид, жуулчдыг хүлээн авч үйлчлэх статустай тухайгаа цахим сайтдаа дурджээ.

Ингэхдээ 211 өрөөнд 360 зочин хүлээн авах боломжтой аж. Үнийн хувьд өрөөний зэрэглэлээсээ хамаарч 240 мянгаас 1.1 сая төгрөг хүртэлх үнэлгээтэй.

Өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлсэн коронавирусийн цар тахалтай холбогдуулж авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс үүдэж, "Баянгол" зочид буудлын өнөөдрийг хүртэлх хугацаанд үйл ажиллагаанд нь ямар өөрчлөлт орсныг хэлж мэдэхгүй. Лав ашигтай ажиллаагүй нь мэдээж. Хил хааснаас хойш хэдий хэмжээний бизнес ангиллын зочид төлөөлөгч, жуулчин тус байгууллагаар үйлчлүүлж, буудалласан нь тодорхойгүй. Бараг байхгүй болов уу.

Тийм байхад Улсын Ерөнхийлөгчөөс хамаарал бүхий, үйл ажиллагаа нь Улаанбаатартаа л томоохонд тооцогддог "Баянгол" зочид буудлын захиргаанаас Улсын Онцгой комиссын шийдвэр, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжих санал гаргах нь зөв үйлдэл болоод зогсохгүй нийгэмд зөв мессеж түгээнэ.

Нэгэн цагт, одоо ч Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцоотой явдаг УИХ-ын гишүүн асан, "Монос"-ын, МоАХ-ны Л.Эрдэнэчимэг "Иргэний онцгой комиссоос гаргасан мэдэгдлийн дагуу уулзаж, тусгаарлах байрны хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах хүсэлтээ гаргалаа.

100 хүн авах зочид буудлын өрөө тус бүрт Моносын зүгээс 50мянган төгрөгийн өдрийн татаас өгье. Хамтран ажиллах компаниуд холбогдоно уу" гэснийг энд сануулах нь зүйн хэрэг. 

Улсын Онцгой комиссын “Шуурхай штаб”-ын дарга, хурандаа Б.Ууганбаяр нэгэнтээ хэлсэн байдаг. “Нислэг шахуу байсан цаг хугацааны боломж гараагүй зэрэг шалтгаанаас болж, суухаасаа өмнө төлбөрөө барагдуулж амжаагүй иргэд бий. 90 орчим сая төгрөгийн өр төлбөр үүссэн бөгөөд төлбөр барагдуулах ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон Прокурорын байгууллагатай хамтран гүйцэтгэж байна. Ажил урагштай явагдаж байна. Замын-Үүдээр ирсэн төлбөрөө барагдуулах боломжгүй иргэд ажил хийж, төлбөрөө барагдуулж байна” гэж. Аль аль талдаа бодох л асуудал. 

Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгын эх оронч сэтгэлгээ ямар үнэлгээтэй вэ? гэдэг нь цаг хугацааны л асуудал.

Коронавирусийн халдварт өвчин гарснаас хойш БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн анхны Төрийн тэргүүн болсон шигээ хамаарал бүхий зочид буудлаа улсдаа, иргэддээ зориулж, ашиглуулсан анхны Ерөнхийлөгч болох эсэх нь түүний л мэдлийн хүрээний асуудал.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Япон улсаас ирэх иргэдийг дараах газруудад тусгаарлана
Худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулжээ
Шуурхай штабын дарга Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховдод ажиллаж байна
Нохойн хөтөчөөр зургаан алба хаагч бэлтгэгдэж, үнэмлэхээ гардан авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (43.250.126.130)
    Баттулга чадахгүй ээ. Наадам далимдуулж улсаас мөнгө цохиж байгаа хүн чинь буудлаа ашиглуулж чадахгүй шүү дээ
    2020 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.126.89.80)
    УЛААНБААТАР ЧИНГЭС КЕМПИНСКИ ... ГЭЭД ЗОЧИД БУУДАЛ ОЛОН БИЙ
    2020 оны 08 сарын 03 | Хариулах
  • Зочин (83.20.250.164)
    Novsh
    2020 оны 08 сарын 03 | Хариулах
    • Зочин
      Тийм! Новш!
      2020 оны 08 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    12 цаг 47 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    13 цаг 13 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    13 цаг 14 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    14 цаг 17 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    14 цаг 55 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    15 цаг 11 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    15 цаг 32 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    15 цаг 35 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    16 цаг 36 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    16 цаг 46 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    17 цаг 40 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    17 цаг 43 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    18 цаг 0 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    18 цаг 44 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    19 цаг 31 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    19 цаг 46 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    20 цаг 27 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    20 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    20 цаг 54 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    21 цаг 0 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК