Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Ариунзаяа: Муу сурдаг хүүхэд МСҮТ-ийг сонгодог гэх ташаа ойлголтыг засна

2020-8-05
0
ЖИРГЭХ

Манай улсад 81 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 37 мянга гаруй суралцагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааг тодорхойлох хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Тодруулбал, Мэргэжлийн боловсрол, сургалтын төвийн нэр хүндийг өсгөх, чадавхжуулах, олон улсын стандартын түвшинд хүргэх, Засгийн газрын болоод манай улсын хөгжлийн бодлоготой уялдаа холбоотой чадвартай боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх зэрэг олон асуудлаар хэлэлцжээ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, дэд сайд С.Зулпхар, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ЮНЕСКО, МСҮТ, Политехник коллежийн удирдлага болон холбогдох албан тушаалтнууд оролцсон байна.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын асуудал маш чухал учраас үүнийг онцлон уулзалтаа энэ салбараас эхлүүлж байна. Цаашид та бүхний хэлсэн саналыг тусгаж ажил хэрэг болгох тал дээр яамтай хамтарч ажиллана. Төр, хувийн хэвшил гэж ялгахгүйгээр чанар, стандартыг чухалчилна. Судалгаанд үндэслээд хүний нөөцийн боловсон хүчин бий болгоход МСҮТ-ийн оролцоо маш чухал” гэв.

Хуралдаанаар төсөв, санхүү, хөрөнгийн асуудлаас гадна сургалтын чанарыг сайжруулах, багшийн тогтвортой ажлын байр бий болгохоос эхлээд малчид болон тэтгэвэрт гарсан ч ажиллах хүсэлтэй иргэдийг давтан сургалтад хамруулж улс эх орныхоо бүтээн байгуулалтад оролцох боломж нөхцөлийг бий болгох зэрэг саналуудыг хэлэлцсэн байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын бодлого зөвхөн манай яамны асуудал биш.

Улсын хэмжээнд томоор яригдаж байгаа хөгжлийн хүлээлт үүсгэсэн салбар. Нэг бол боловсролын яам, нэг бол хөдөлмөрийн яаманд харьяалагдаад байгаа нь энэ салбар жигдэрч, голдиролдоо орохгүй байгаагийн шинж. Тиймээс одоо энэ салбар хаана харьяалагдах нь чухал биш, харин Салбар дундын зохицуулалтаар, төр, хувийн хэвшил, ААН байгууллагуудын хамтын зүтгэлээр хөгжинө.

Германд Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 20-30 хувь нь л Их дээд сургуульд элсдэг бол дийлэнх буюу хүүхдүүдийн 70-80 хувь нь мэргэжил эзэмшиж улс орныхоо ажиллах мэргэшсэн боловсон хүчнийг бий болгодог. Манай улсад эсрэгээрээ. Муу сурдаг эсвэл Их дээд сургуульд орж чадаагүй учраас МСҮТ-ийг сонгон суралцдаг гэсэн буруу ойлголттой.

Тиймээс энэ салбарыг зөв чиглэлд нь оруулахын тулд хамтдаа бодлогоо боловсруулж, хамтдаа хөгжинө. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбартай холбоотой маш олон санал санаачилга, тулгамдаж буй асуудал бий. Цаашдаа ярих биш нэг талаас нь барьж аваад ажлаа шуурхай эхлүүлэх нь чухал. Халамжаас хөдөлмөр лүү шилжих зарчим баримтлан ажиллаж байгаагийн хувьд та бүхэнтэй ойр хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай” гэжээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • хүүхдүүдийг бага доромжил (202.9.47.7)
    Хэн ч тийм юм ярихаа бичихээ больсон балай хоцрогдсон авгай минь
    2020 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.21.219)
    Муу сурдаг хүүхдүүд дарга бас лам эмч болдог болоод байна яах вэ
    2020 оны 08 сарын 08 | Хариулах
  • SANAL (66.181.181.222)
    Коллеж МСҮТ-ийн толгой хэт данхайж байна шүү, Ганцхан сургуульд гэхэд 1 захирал, 2 дэд захирал, 4-5 нийгмийн ажилтан, Санхүүгийн 4-6 ажилтан Нийгмийн түншлэлийн 2-4 ажилтан, төсөл хөтөлбөрийн ажилтан 2-4, Сургалтын албаны дарга захиргааны албаны дарга, үйлчилгээний албаны дарга ,,, юу юу ч билээ, Энэ арай л биш ээ Өөрсөддөө зориулаад шинэ шинэ нэр томъёотой албан тушаал бий болгочихдог, Урьд 1-2 хүн хийдэг байсан ажлыг одоо 5-8 хүн дутуу хагас хийчихээд их ажил хийлээ гэж гомдоллоно Улсаар тэжээлгэж зүгээр суусан хэдэн дарга нар Тайлан гаргах болохоороо хэдэн багш сурагчийнхаа хийсэн ажлыг загнаж аваад хэд хувилж канондоод л ok 100% Багш нарынх нь ажил барагдахаа байсан Олон дарга нарын цаасан тайланг гаргасаар байгаад сургалтандаа төвлөрч чадахаа болисон, ЭНЭ БАЙДЛЫГ ШИНЭ САЙД ТА АНХААРАЛДАА АВЧ ЗАСЧ ЗАЛРУУЛААРАЙ Дараа нь хөгжлийн тухай ярих хэрэгтэй
    2020 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.181.222)
    Яамны сайд аль аймгийн хүн байна Түүнээс шалтгаалан тухайн сургуулийн захирал удирдлагаас уруудаад цэвэрлэгчээ хүртэл шургалан орж улсын сургууль нь хамаатан садангийн хувийн сургууль шиг болтлоо тогтолцоо нь алдагдан, үг хэлж үзэл бодлоо илэрхийлсэн нэгнийг шахан хавчих, дарамтлах,нутгархах,зэрэг ашиг сонирхлын зөрчлүүд их гарах болсон Үүнийг засаж залруулахгүй бол хөгжихгүй ээ
    2020 оны 08 сарын 07 | Хариулах
  • Иргэн (66.181.181.222)
    MCҮТ Коллежийн захирал, удирдлагыг сонгуульд ялсан намын шугамаар ямар ч мэдлэггүй чадваргүй хөдөө орон нутгаас ирсэн юм үзэж нүд тайлаагүй мэргэжлийн бус хүмүүсээр дээрээс сонгочихдог болсон юм чинь яаж хөгжих вэ дээ
    2020 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.46.78)
    Ер нь шууд сургуульд ордогийг нь болиод 9.р анги төгсгөөд МСҮТ. Коллежид сургаад тэндээсээ их дээд сургуульд орох нь ороод ажил дээр гаргахыг нь гаргаад явбал зүгээр юм шиг санагдаад бгаа юм даа. Европын боловсрол бол ингэж л явдаг юv м бна лээ. Тэгвэл заавал 12 төгсөж цаг алдахгүй. 9.р ангиа төгсөөд сонголтоо хийж чадахгүй МСҮТ орсон гэж хэлүүлж байснаас гээд аргагүй эрхэнд 10.р ангидаа ордог шал утгагүй 3 жил сураад их дээд сургуульд я орж чадахгүй нөгөө МСҮТ.дөө орох хэцүү, орохгүй байх хэцүү сонголт ирж, цаг хугацаа алдана.
    2020 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.148.72.11)
    Оноос хойш мөнгө байхгүй гээд өгөхгүй юм уу?
    2020 оны 08 сарын 07 | Хариулах
  • Энх (66.181.161.127)
    Багш нарын ташаа ойлголтыг засчих. Өнгөрсөн жил манай хүү МҮСТ орно гээд явж байхад хичээл заадаг багш нар нь -Олигтой хичээлээ хийхгүй бол тэр ТМС рүү чинь зайлуулчихана шүү гэж хямраасаар байгаад манай хүү МСҮТ ороогүй
    2020 оны 08 сарын 06 | Хариулах
  • zochin (202.55.188.81)
    za uuruu ix chuxal mglchuudiin amin uns bolson yamand suusan ajiliig chin zaaxgui ta nar ix taglaa bugluu bolj bgaa yaj xixiig chin xarna ta naraas uur bas xumuus ajiillax geed xarj bdg shuu yamnii ajilaa xii naad zaxiin yum bitgii yariad bai
    2020 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.57.94.33)
    Социалист нийгмийн үед 7-р, 8-р анги төгссөн эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн, өндөр дээр гарч ажиллах чадвартай, эрүүл чийрэг хүчтэй эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг барилгын Техник мэргэжлийн сургуульд /ТМС-д, одоогийн МСҮТөвд/, тэрчлэн сүрьеэ гэх мэт халдварт өвчингүй бол Хүнсний, тогоочийн ТМС-д саналыг нь харгалзан 2 жил орчим цалинтай суралцуулаад ажилласан жилд тооцдог, жил бүр арьс өнгөний, сүрьеэгийн гэх мэт эрүүл мэндийн үзлэгт оруулж, нарийн мэргэжил олгодог, шууд ажил, боломжийн цалин, шагнал олгож урам зоригоор тэтгэдэг байв. Төгсөгчид нь хэдэн жил ажиллаад өөрөө хүсвээс их, дээд сургуульд суралцаад сайн инженер, технологич болдог байв.
    2020 оны 08 сарын 06 | Хариулах
  • МСҮТ -ийг боловсролын яаманд харьяатай болгох хэрэгтэй.Захирил ,багш нарын боловсон хүчин муу.МСҮТ -ээ төгсөөд шууд тэндээ багшаар ордог.Ямарч боловсролын байгууллагын шинжгүй болж гүйцлээ.Хэдэн дураараа аягласан захирлатй шүү. (59.153.87.200)
    Зочин
    2020 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    Боловсролын яаманд нь харьяалалтай болгох нь чухал байнаоо .Муу сурдаг хүүхэдтэй биш бизнес хийдэг хүнээр биш багшаар удирдлага тавих хэрэгтэй .Муу багшаа чадамжжуулаач
    2020 оны 08 сарын 06 | Хариулах
  • зочин (192.82.68.62)
    Боловсрол олгож л бгаа юм чинь БСШЯ-даа байх хэрэгтэй. ХНХЯ оршин тогтнож чадахаа болиод ирэхээрээ хэдэн cургуулийг тухайн vед салгаж авсан нь одоогийн энэ байдалд хvргээд бгап.
    2020 оны 08 сарын 06 | Хариулах
  • Ард (202.9.46.170)
    Ардчилал гэх пизда гарч ирээд л МСҮТ хуучнаар ТМС-үүдийг татан буулгаж байрыг нь хувьчлаад багшгүй байргүй баахан хувийн дээд сургууль нэртэй юм байгуулж хүүхдийг сургах зорилготой биш мөнгийг нь авах гэсэн шуналт хүсэлтэй пиздануудыг хөөрөгдсөнөөс энэ бүхэн эхлэлтэй. Ер нь ард олны амьжиргаа эрс муудаж баян хоосны туйл болсонсоноос сурлагаар биш амжиргааны боломжоос хамаарч МСҮТ-д сурахаас өөр аргагүй болсон юм даа.МСҮТ сайн сургууль л даа гэхдээ төгсөөд ажлын байр бэлэн гэдэг худлаа панаалаа л больчих ямар нэг эзний танил тал тохой байхгүй л бол ажил олдохгүй ээ. Тэгээд яахав Со руу баахан мөнгө төлж өчнөөн юм болж байж л явах юм даа. ФЕОДААЛЫН НИЙГМЭЭ ГЭЖ Бас л ёрын пизда тогтолцоо байна шүү
    2020 оны 08 сарын 06 | Хариулах
    • Зоёин
      Яг үнэн хэлжээ яг тэгсэн бүгдийн мөнгөөр харж төлбөртэй их сургууль болгож өөрсөдөө дэлбэртлээ баяжиж төгссөн хүүхдүүд ямар ажилгүй баахан эх эцгийнхээ зовж олсон мөнгийг үрээд ажилгүй болсон доо.
      2020 оны 08 сарын 06
  • Zochin (150.129.141.56)
    Vnen yumiig yaj zasahiin
    2020 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.55.188.90)
    Ерөнхий боловсролын сургуулиуд МСҮТ 2 хоорондоо залгамж холбоотой ажиллах ёстой МСҮТ нь өөр яамны харьяалал болохоор хоёр яамны бодлого зөрөөд байгаа юм.
    2020 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (150.129.143.34)
    Хуучны сэтгэлгээ одоо хэвээрээ байгаа хүмүүсийн дунд хуучин цагт 8төгссөн хүүхдүүд тмс тк-д ордог байсан дан сэтгэлгээ ч биш тогтолцоо хэвээрээ байгаа 9р ангид шугам татаж төгсгөдөг төгссөн хүүхдүүд мсүт-д орж байгаа биз дээ
    2020 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (31.165.231.3)
    mongoliin toriinhon onoodriig hyrtel ajlaa hiij medehgui yavj irsenii shaltgaan ....yynd chin byh mergejliin holbootoi surguuli, kompaniud, uildver geed olon salbar hamtrah hariuzah, hariuzlagatai ajillah estoi baidgiin shyydee....
    2020 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (192.82.75.200)
    кодлогдсон ойголтоос
    2020 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.46.226)
    хөөрхийдөө
    2020 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.46.226)
    Тэнэгтэж өхиймаа
    2020 оны 08 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    4 цаг 30 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    4 цаг 35 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    15 цаг 2 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    18 цаг 23 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    18 цаг 28 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК