УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр "Энэ сард нийт 13 удаагийн тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авна. Одоогийн байдлаар гурван удаагийн тусгай нислэгээр 669 иргэнээ татан аваад байна.
Тодруулбал, БНСУ-аас 260, АНУ-аас 253, Энэтхэгээс 156 иргэнээ авсан.
Мөн энэ сарын 7-10-ны хооронд Алтанбулаг боомт, 10, 11-нд Замын-Үүд боомтоор иргэдээ татан авах ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн" гэлээ.
А.Сүх