Энэ сарын 6-ны 19.00 цагийн орчимд Баян-Өлгий аймаг Ногоон нуур сумын IX баг Цагаан нуур тосгоны Угтах хаалга гэх газар /сумын төвөөс зүүн урагш 3 км/-т асфальтан замд T.Camry маркийн автомашин онхолдож жолооч, зорчигч нарын зургаан хүний амь нас хохирсон ноцтой осол гарчээ.
Дээрх хүмүүсийн хоёр нь 8 болон 15 настай хүүхдүүд байна. Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулж, хамгаалах бүсээ хэрэглэж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ЯАРААД ЯАХАВ ДЭЭ