Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын тогтоолоор “ЦЭРГИЙН ГЭРЭЭТ АЛБА ХААХ ЖУРАМ” батлагдсан. Тус журам батлагдсанаар гэр бүлийн хүнээ даган хилийн салбарт ариун цэврийн зааварлагч, зочид буудлын эрхлэгч, цэргийн гал тогооны дарга, ахлах тогооч зэрэг албан тушаалд ажиллаж байгаа үйлчилгээний ажилчдад гэрээт ахлагч болох боломжийг бүрдүүлж өгсөн юм. Ингэснээр тэдгээр иргэд цэргийн алба хаагчийн адил цалингийн нэмэгдэл, ахуй хангамжаар хангагдах нөхцөл бүрдэж байна.
Дээрх журмын хүрээнд Дорнод аймаг дахь Хилийн 0132 дугаар анги 20 гаруй үйлчилгээний ажилчдад сонгон шалгаруулалтад явуулж 7 хүн шалгарч, цэргийн тангаргаа өргөлөө.