Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцыг танилцуулж ажил эрчимжүүлэхийг Инженерийн хангамжийн байгууллагууд, харьяа газрууд, дүүргийн засаг дарга нарт үүрэг өглөө.
Мөн хотын гол гудамж зам талбай, алслагдсан зам, замын байгууламжийн хальтиргаа гулгааг арилгах зориулалттай 2000тн тусгай бодис нэмж худалдан авахад шаардагдах 940 сая төгрөг, өвөл хүндэрч болзошүй 14 сургууль, цэцэрлэгийн 723 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо.