НӨАТ-ын урамшууллын наймдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг ирэх ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2020 оны долдугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа энэ сарын 15-ны 23.59 цагаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн сугалааны супер шагнал 30 сая төгрөг.