Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 11-ний өдөр улсын хэмжээнд нийт 677 хүнд шинжилгээ хийлээ. Бүгд сөрөг гарсан.
Тодруулбал, энэ сарын 11-ний өдөр Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүний шинжилгээ, долдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 264 хүний давтан шинжилгээ, ажиглан тусгаарлах байруудад ажиллаж байсан эмч, эмнэлгийн 21 ажилтны шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан найман хүний шинжилгээ, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 6 хүний давтанг хийсэн.
Өнөөдөр ХӨСҮТ-өөс зургаан хүн эдгэрч, дараагийн шатны тусгаарлалт болох сувилал руу шилжлээ. Эдгэрч гарсан хүмүүс энхийг сахиулагчид болон долдугаар сарын 29-нд Истанбулаас ирсэн хүмүүс байна” гэлээ.
А.Сүх