Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ИТХ-ын төлөөлөгчийг иргэдийн саналаар эргүүлэн татна

2020-8-12
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2020.08.12/ “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож, төвлөрлийг сааруулж, нутгийн захиргааг бэхжүүлж, нутгийн өөрөө удирдах байгууллагын төсөв, санхүү, татвар, өмчийн эрх мэдлийг өргөжүүлж, хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтоож, тэдгээрт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарим эрх хэмжээг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн гэдгийг онцолсон. 

Мөн “Өнөөдрийн бидний хэлэлцэх хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг тусгасан, иргэдийн хүлээлтийг бүрэн хангасан хууль болох учиртай. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль энэ оны 10 дугаар сард болно. Энэхүү сонгуулийн дараа орон нутгийн удирдлага Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцсэн хуулийн дагуу бүрэлдэх нь чухал. Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг удахгүй УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөж байна” гэдгийг онцлон тэмдэглэв. 

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Ё.Баатарбилэг, Ц.Мөнх-Оргил, Д.Лүндээжанцан, Н.Амарзаяа, Д.Ганболд, Ж.Батзандан нарын 9 гишүүн санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Үүний дагуу Улсын Их Хурлын даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар захирамжаар хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулан, С.Амарсайхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Г.Ганболд, Б.Энхбаяр, Т.Энхтүвшин гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсан юм. 

Хэлэлцүүлэгт хууль санаачлагч гишүүдийн төлөөлөл, ажлын хэсгийн гишүүдээс гадна УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, С.Чинзориг, Б.Баттөмөр, А.Адьяасүрэн, Э.Бат-Амгалан, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан болон нийслэл, аймаг, сум, дүүргийн удирдах байгууллагын холбогдох албан тушаалтнууд, салбарын эрдэмтэн судлаачид, “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр”, “Швейцарын хөгжлийн агентлаг”, “Монгол Улс дахь Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь”, “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” зэрэг олон улсын төсөл, төрийн бус байгууллагын төлөөлөл болох 60 гаруй хүн оролцов.

Хэлэлцүүлэгт оролцогчдод Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн талаар Ажлын дэд хэсгийн ахлагч, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Д.Ганзориг танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төсөл нь Үндсэн хуулийн үзэл санаа, зүйл заалт, цаашлаад хууль тогтоомж, эрх зүйн системчлэлийг  тодорхой болгож,  иргэн, орон нутгийн удирдлагад шууд оролцох боломжийг нэмэгдүүлсний зэрэгцээ орон нутгийн эрх мэдлийг тодорхой болгох, төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийн талаар Засаг дарга дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдын өмнө хариуцлага хүлээх зохицуулалтуудыг тусгаснаараа ач холбогдолтой болсныг тодотголоо. Тухайлбал, орон нутгийн хөгжилд эдийн засаг, санхүүжилт гол асуудал байдаг тул  орон нутгийн ажил, үүргийг санхүүжилттэй нь холбож өгөхийн зэрэгцээ нутгийн өөрөө удирдах ёсны ашиг сонирхлыг хамгаалах механизмыг шинээр бий болгож, Төлөөлөгчийн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр тухайн тойргийн сонгогчдын олонхын саналаар эргүүлэн татах зэрэг шинэлэг зохицуулалтыг тусгасан гэж байлаа. 


Хуулийн төсөлтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг  орон нутгийн удирдлагын эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой, оновчтой болгох асуудалд Ажлын хэсэг анхаарч, эргэн харах шаардлагатай  байна гэсэн байр суурийг илэрхийлэхийн сацуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцуулахгүйгээр зохицуулсан нь хэр зөв шийдэл болохыг тодруулав.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж. Сүхбаатар хариултдаа 2016 оны сонгуулиас хойш хуулийн төслийн талаар улс орон даяар үе шаттайгаар хэлэлцүүлэг хийж, бүх шатны байгууллагын саналыг авч, үндэсний чуулган зохион байгуулсан талаарх мэдээллийг хүргээд, иргэдийн зүгээс орон нутагт улстөржилтийг зогсоох хүсэлтийг багагүй тавьсаар ирснийг тодотгов. Иймд суманд  улс төрийн намаар нэр дэвшүүлэх асуудлыг зогсоох зохицуулалтыг тусгасан гэж байлаа. 

Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил “Хуулийн төсөлд сум, дүүрэг нь иргэдэд үйлчлэх үндсэн нэгж байна гэсэн агуулгыг тодорхой тусгахад онцгойлон ач холбогдол өгч, анхаарах шаардлагатай байна” гэсэн бол Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва “Хуулийн төсөлд нийслэлийн статус, чиг үүргийг тодорхой болгох, нийслэлийн төсөв, өмчийн асуудлыг хуулийн хүрээнд хэрхэн яаж зохицуулах вэ гэдэгт анхаарах нь зүйтэй” гэсэн саналыг хэлээд хуулийн төслийн зүйл, заалттай холбоотой бусад саналуудаа Ажлын хэсэгт бичгээр хүргэхээ мэдэгдэв.

Түүнчлэн Монголын Нутгийн удирдлагын холбооны тэргүүн С.Батболд хуулийн төсөлд Засгийн газар хурлын бүтэц, орон тоог нэг бүрчлэн батлахаар зохицуулсныг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хуулийн төслийн 80 дугаар зүйлд төлөөллийн байгууллага гэснийг Монголын Нутгийн удирдлагын холбоо гэж нэр зааж оруулах санал гаргалаа.

Хэлэлцүүлгийг хааж Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хэлсэн үгэндээ, Энэ хуулийн төсөл нь орон нутгийн иргэдэд үйлчлэх учиртай. Монгол Улсын  хүн ам нутаг дэвсгэрээ яаж засаглах вэ гэсэн асуудалд амин сүнс нь байгаа. Уг хуулийн төсөлд анх удаа орон нутгийн чиг үүргийг нэгж тус бүрээр тодорхойлох, төрөөс орон нутгийн удирдлагад шилжүүлэх, шилжүүлж үл болох эрх мэдлийн жагсаалтыг шинээр тусгаж, чиг үүргийг аль болох иргэдэд ойр нэгжид хуваарилан, санхүүжилтийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх зарчмыг баримталснаараа үнэ цэнэ нь оршиж байгаа гэдгийг онцоллоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    13 цаг 29 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    13 цаг 54 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    13 цаг 56 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    14 цаг 59 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    15 цаг 37 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    15 цаг 53 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    16 цаг 14 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    16 цаг 17 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    17 цаг 18 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    17 цаг 28 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    18 цаг 22 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    18 цаг 25 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    18 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    19 цаг 26 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    20 цаг 13 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    20 цаг 28 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    21 цаг 9 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    21 цаг 33 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    21 цаг 36 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    21 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК