Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын 24 томилгоо

2020-9-07
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

УИХ-ын ээлжит бус чуулганаар СЕХ-н дарга Ц.Содномцэрэнг чөлөөлж оронд нь П.Дэлгэрнаранг томилсон. Төрийн албанд долоон ажилласан. Төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй.

БАРИМТ 2

Харин тус албаны нарийн бичгийн даргаар Д.Даваа-Очирыг томилсон. Д.Даваа-Очир нь эрх зүйч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академид хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Профессор цолтой.

БАРИМТ 3

Мөн өдрийн ээлжит хуралдаанаар СЕХ-н гишүүнээр Э.Түвшинжаргалыг томилсон. Академийн Удирдахуйн ухааны сургуулийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй. Глобал телеком” компанид хуулийн зөвлөх, Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, “Тэрэлж Алтай” ХХК-ийн захирал, Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн хэлтэст зөвлөх, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн шинжилгээний албаны ахлах зөвлөх, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2016 оноос УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байна.

БАРИМТ 4

ТЕГ-ын Одонбаатарыг энэ сарын 2-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар томилсон. Тэрбээр уг албан тушаалд томилогдохоосоо өмнө ТЕГ-ын тэргүүн дэд даргын албыг хашиж байсан. Тагнуулын байгууллагад тасралтгүй 19 жил ажилласан туршлгатай. Хуульч мэргэжилтэй.

БАРИМТ 5

Харин дэд даргаар нь томилогдсон С.Хүдэрчулуун хуульч-эрх зүйч мэргэжилтэй. Цэргийн хурандаа цолтой.  Тагнуулын байгууллагад 2003 оноос хойш ажилтан, ахлах ажилтан, хэлтсийн дарга, газрын орлогч, газрын даргаас дэд дарга хүртэл дэвшин ажиллаж байна.

БАРИМТ 6

Засгийн газрын наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Гадаадын иргэн, харьяатын газрын даргад Н.Ууганбаярыг томилсон. Н.Ууганцбаяр нь Цагдаагийн дээд сургуулийг төгссөн. АНУ-ын Холбооны мөрдөх товчооны академийг дүүргэж, АНУ-ын Фениксийн их сургуульд магистр хамгаалсан. Өмнө нь Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан туршлагатай.

БАРИМТ 7

Харин тус газрын дэд даргаар Д.Мөрөнг үлдээжээ. Нийгмийн аюулаас хамгаалах яамны Цэргийн тусгай сургууль, ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг төгссөн. Хуульч мэргэжилтэй. 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2006-2007 онд Монгол Улсын сайдын зөвлөх, 2007-2012 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газрын дарга, 2015 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хууль, эрхзүйн бодлогын газрын даргаар ажиллаж байна.

БАРИМТ 8

Наймдугаар сарын 19-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагвыг чөлөөлж Б.Бат-Эрдэнийг томилсон. Тэрбээр МАН-ын НАМЗХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, JCI  Олон улсын байгууллагад ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын Шадар сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан туршлагатай. Улаанбаатар их сургуулийг түүх судлаач мэргэжлээр, БНСУ-ын Корейн Айр компанийн дэргэдэх академийг агаарын тээврийн мэргэжилтнээр төгссөн.

БАРИМТ 9

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Болор-Эрдэнийг томилсон.  Тэрбээр Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийг Олон улсын харилцааны бакалавр зэргээр, БНСУ-ын Хандон Глобал Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр, Английн Оксфордын Их сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. Азийн Хөгжлийн банкны төслийн мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, Дэлхийн банкны төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн,  Их Британийн Нэгдсэн Вант Улсын Засгийн газрын Анализ шинжилгээний газар судлаач, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгуулагад гэрээт зөвлөх, Дэлхийн банкны Австрали Улс дах салбарт гэрээт зөвлөх, Английн Оксфордын Их сургуультай хамтарсан “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн ерөнхий зохицуулагч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай.

БАРИМТ 10

ЦЕГ-ын даргаар тус газрын дэд даргаар ажиллаж байсан Ж.Болдыг дэвшүүлсэн. Ж.Болд нь эрх зүйч мэргэжилтэй. Хэнтий аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга,  2017 оноос Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.

БАРИМТ 11

Засгийн газрын энэ сарын 2-ны ээлжит хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дэд даргын албанаас чөлөөлөгдсөн Б.Энхсүхийг Оюуны өмчийн газрын даргаар томилсон. Б.Энхсүх нь Тагнуулын Ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга, тамгын газрын дарга, 2014-2016 онд БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын газрын хэлтсийн дарга, 2016 оноос Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан

БАРИМТ 12

Ээлжит томилгоогоор Ерөнхий сайдын зөвлөх Б.Цэнгэлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар дэвшүүлсэн. Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй. Дархан хотын Ардын шүүхийн нарийн бичгийн даргаар ажлын гараагаа эхэлж НИТХ-д зохион байгуулагч, тус газрын хуулийн зөвлөх, Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга, Гаалийн ерөнхий газрын Хяналтын шуурхай албаны дарга, Гаалийн ерөнхий газрын Хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэст Гаалийн улсын ахлах байцаагч, Улаанбаатар дахь Гаалийн газарт Орлогч дарга, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга, Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын дарга, Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд, МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх, Гаалын ерөнхий газрын дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.  

БАРИМТ 13

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянг тус газрын даргад томилсон. Г.Ариунбуян Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн. ХБНГУ-ын Шпайерийн төрийн захиргааны их сургуульд захиргаа, эрхзүй, төрийн удирдлагаар магистр хамгаалжээ. Герман, орос хэлтэй.

БАРИМТ 14

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргаар Д.Загджавыг томилсон. Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургуулийг төгссөн. 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2016-2020 онд УУХҮ-ийн дэд сайдаар ажиллаж байсан.

БАРИМТ 15

Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын даргад томилогдсон Я.Эрдэнэсайхан нь ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан туршлагатай.

БАРИМТ 16

Улсын бүртгэлийн ерөнхий газрын шинэхэн дарга Д.Дэлгэрсайхан Монгол Улсын Техникийн их сургуулийн баклавр, магистр, доктор зэрэгтэй. Компьютерийн программ хангамжийн мэргэжилтэй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар 2016 оноос хойш ажилласан.

БАРИМТ 17

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баасандорж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хорооны референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яамны газрын дарга, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх, 2018 оноос УБЕГ-ын даргын албан тушаалыг хашиж байсан нэгэн.

БАРИМТ 18

МХЕГ-ын даргаар дэвшсэн Т.Гантулга түүх, нийгмийн багш, улс төр судлаач, эрх зүйч, Улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор зэрэгтэй. МАН-ын нарийн бичгийн дарга, Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан.

БАРИМТ 19

ЗГХЭГ-ын дэд даргаар томилогсдон Б.Солонгоо нь 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль, 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль, 2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.  Англи, унгар хэлтэй. "Хоган Ловеллс" олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч, "Авинекс партнерс" өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.

БАРИМТ 20

Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун нь ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд “Геологийн зураглал, ашигт малтмалын ордын эрэл, хайгуул мэргэжлээр суралцан төгсөж, “Уулын инженер-геологич” мэргэшил эзэмшсэн. Докторын зэрэгтэй. Геологийн салбарт 28 жил тасралтгүй ажилласан.

БАРИМТ 21

Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороог шилжүүлсэн. Тус газрын даргаар Ц.Шаравжамцыг томилсон юм. Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц нь 2015 оноос Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирлын зөвлөх, 2016 оноос Чингэлтэй дүүргийн БТСГ-ын дарга, 2017 оноос БСШУСЯ-ны харьяа  БТСГ-ын даргаар ажиллаж байжээ.

БАРИМТ 22

Хэнтий аймгийн Засаг даргаар Ц.Идэрбатыг томилсон. Өмнөх засгаар Н.Ганбямба ажиллаж байсан юм. Ц.Идэрбат  нь багш, Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр их сургуулиа дүүргэсэн, залуу боловсон хүчний нэг юм. Өмнө нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын засаг даргын орлогч, Чингис хотын захирагчийн албыг хашиж байжээ.

БАРИМТ 23

Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоог БХБ-ын дэд сайдаар томилсон нь нийгэмд ихээхэн шүүмжлэл дагуулаад буй. Э.Золбоо нь АНУ-ын Индианагийн их сургуульд улс төр судлаачаар суралцаж төгссөн. Ингэхдээ төрийн сангийн зээлээр суралцсан бөгөөд зээлээ төлөөгүй гэсэн асуудал өмнө нь яригдаж байв.  2017 онд Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон.

БАРИМТ 24

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар П.Батааг дахин томилсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн онд Төрийн ордонд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг асуудалтай холбогдуулан түүнийг ТТХГ-ын даргын албан үүргээс нь чөлөөлж байсан удаатай.

image

УИХ-ын ээлжит сонгуулиар МАН дахин олонх болж Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болсон. Шинэ засаг, парламент бүрдээд гурван сар орчмын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хийсэн 24 томилгоог онцлон хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • иргэн (202.9.46.170)
    Манай улс төрчдөд амин хувийн эрх ашгийг тэргүүнд тавьсан, улсын хөрөнгөнд гар дүрж заншсан, бусдыг олсон мөнгөөрөө хахуулдаж албан тушаал ахисан, нэг ийм л дүр зураг харагдах болж. Энэ удаагийн томилгоог - хүнээс бусдыг гайгүй юм болов уу гэж бодлоо Э Золбоо уг нь ажил хийж үр дүнгээ харуулсан хүн л дэд сайд баймаар. Ядахнаа барилга хот байгуулалт, газар зохилон байгуулалтаар "А" байсан бол. За тэр Загджав Генерал болчиж ч мэдэх нөхөрдөө юу хэлхэв.
    2020 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.21.104.2)
    Мөнгө, эрх мэдэлд сүнсээ худалдсан этгээдүүд МАН-ын гар хөл болохоор улайран дарцаглаж," сайн" ах нарынхаа заавраар юу эсийг хийж байгаа билээ? Ард түмэн нүдтэй, чихтэй. Бүгд хууль будилуулж, хууль зөрчиж намд, эрх мэдэлтэнд үйлчилсэний шан харамж, өгөө аваа юм даа.ккк. Иргэдийн хувийн мэдээлэл яагаад улстөрчдөд ил байдаг юм бэ, сонгуулийн дүн яагаад иргэдийн саналын эсрэг гарав.. энэ нөхдүүд ихэвчлэн тухайн ажилаж байсан байгууллага хамт олондоо нэр хүндгүй, дипломны голууд л байх дөө.. заримыг нь ч мэдэх юм бн. ккк.
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
  • Онцгой хотхоны захиалагч/хохирогч (122.201.22.132)
    Г. Ариунбуян дарга 2015 онд БНХАУ-ын компанитай гэрээ байгуулан БЗД-ийн нутаг дэвсгэрт ОНЦГОЙ хотхон гэх 512 айлын орон сууцны шавыг тавьвсан хүн юм. Гэтэл одоо болтол ОБЕГ-ын албан хаагчид болон бусад захиалагчид орон сууцандаа орж чадаагүй хохирч байна. ТВ 4 -ийн сэтгүүлч барилга барьж байгаа газар дээр нь очиж хохирогчидтой болон ОБЕГ-ын удирдлага гэх 2 хүнтэй уулзсан хэдий ч арга саам хийн онцнгой хэмээн нэрлсэн болохоор бидэнд хамаагүй, та нар УОК-тоо хятад ажилчдыг оруул гэж хүсэлт тавь гэх зэргээр өнгөрөөсөн. ОБЕЩГ-ын дарга чинь УОК-ын гишүүн биздээ. Тэгвэл яагаад тэр захиалсан барилгаа барих хятадуудыг хилээр оруулж барилгаа барих талаар хөөцөлдөж болохгүй гэж. Бид 5 жид хохирч байгаа шүү. Төр засаг минь анхаралдаа авч арга хэмжээ авч өгөөч
    2020 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.91.115.49)
    Хүрэлсүх одоо зайлах цаг болжээ
    2020 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (139.5.217.205)
    Гаалийн дарга Асралт гэдэг үл бүтэх нөррийг хэзээ солих гэж байна. Олон тэрбумын хэргээр АТГ-д шалгагадаж байсан асар их мөнгөний сонирхолтой энэ этгээдийг үтэр түргэн зайлуулах хэрэгтэй.
    2020 оны 09 сарын 08 | Хариулах
  • Dotood hergiin ih surguuliin udirdlagiig mon adil solison boon bujignaan hvmvvs halj solison hvn l bna (202.9.40.29)
    Irgen
    2020 оны 09 сарын 08 | Хариулах
  • Иргэн (103.229.123.170)
    Цаг уурын агентлагийн дарга 20 шахуу жил болж байна. Агентлагийн тухай хуулиар 6 жил, яагаад нэг хүнийг маш олон жил даргаар байлгаад байдаг юм болоо???
    2020 оны 09 сарын 07 | Хариулах
  • Аро (203.91.115.56)
    ТТХГ дарга Батаа байнга хэл аманд ордог хариуцлага муу нөхөр.ОБЁГ дарга Ариунбуян нь мэргэжилийн бус энэ албаны үндсэн хүн биш ШШЁГ дарга Загджав муу томилгоо улс төржсөн намын томилгоо болж хэл ам таталж ЁС ын нэр хүндэд маш муугаар нөлөөлсөн
    2020 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.161.120)
    Ер нь сүүлийн үед ийм сайн томилгоо хийгдээгүй удсан байна. Итгэл биелүүлж сайн ажиллахыг хүсье!
    2020 оны 09 сарын 07 | Хариулах
  • зочин (122.201.19.99)
    Хүрэлсүхийн 60-тэрбумын томилгоо биелээ олсон хүрэлсүхийн тагнуулч дүү цагдаагийн хурандаа амарсанааг бичээгүй бхын
    2020 оны 09 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
    1 цаг 20 мин
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
    1 цаг 21 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
    2 цаг 15 мин
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
    2 цаг 40 мин
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
    2 цаг 47 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    4 цаг 1 мин
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
    4 цаг 13 мин
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
    4 цаг 20 мин
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
    8 цаг 9 мин
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
    8 цаг 35 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    8 цаг 45 мин
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
    8 цаг 49 мин
  • Үйл явдал: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна
    9 цаг 4 мин
  • Дэлхийг байлдан дагуулсан Дисней: 100 гаруй жилийн түүхтэй ид шидийн ертөнцийн 24 баримт
    9 цаг 4 мин
  • Чуулган: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, эцэслэнэ
    9 цаг 6 мин
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
    9 цаг 42 мин
  • Б.Пүрэвдавга:“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
    Өчигдөр 17 цаг 06 мин
  • 640 зүслэгт шинэ үеийн компьютерт томографи төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
    Өчигдөр 16 цаг 13 мин
  • Пакистанд сургуулийн дээвэр нурсны улмаас 27 хүүхэд амиа алджээ
    Өчигдөр 16 цаг 12 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
  • Монголын жүдочид ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 93 орноос 16 дугаарт жагслаа
24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК