Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тариаланчид хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байна

2020-9-17
0
ЖИРГЭХ

Навчис шаргалтсан намрын налгар өдрүүд үргэлжилж, шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдааг нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийт 45 байршилд амжилттай зохион байгуулж байна. Иргэдийн худалдан авалт болон хүнсний ногооны үнэ ханшийг сурвалжлахаар Тусгаар тогтнолын талбайд байрлах Сэлэнгийн тариаланчдыг зорилоо. Асар бүрт шинэ ургацын ногоог алаглуулан өржээ. Иргэд ногооны үнэ ханшийг нь асууж, өөрсдийн хэрэглээнд тохируулан худалдан авалт хийж байгаа дүр зураг ажиглагдав. Хоёр сарын өмнө хүнсний ногооны үнэ “тэнгэрт хадаж” төмс гэхэд 2000 төгрөгт хүрч, улаанбаатарчууд ургац хураалтыг хүлээж байсан гэхэд хилсдэхгүй.

Энд төмс, байцаа 700, манжин, лууван 1000, өргөст хэмх 1300-1500, чинжүү 4500, хулуу 2500-4500, сонгино 2500, улаан лооль 6000, шанцай 1500, брокли 5000 төгрөгөөр худалдаалж байна.

Төрөл бүрийн нарийн ногоог хүлэмжинд тарьж, ургуулж, үр шимийг нь хүртэж байгааг харахад Монголын тариаланчдын хичээл зүтгэл асар их юм. Тарьсан ногоо, жимсээ төрөл бүрээр нь даршилсан шилтэй бүтээгдэхүүнээ эмх цэгцтэй эгнүүлэн тавьж, хүн бүрт тайлбарлан зогсох охиныг Э.Амирда гэдэг. Түүний аав, ээж нь Зүүнхараад ногоо тарьж, амьдрал ахуйгаа залгуулсаар иржээ. Тэрбээр “Аав ээж хоёр маань Зүүнхараад ногоогоо хурааж байгаа. Одоогоор хичээл эхлээгүй болохоор зарж, борлуулах ажлыг нь би хариуцаж байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад иргэдийн худалдан авалт эрс мууджээ. Бага хэмжээгээр л авч байна. Зарим хүн Монголд яг тарьсан уу гэж асуудаг. Монголын хөрсөнд үрслүүлж хүнсний бүтээгдэхүүнээс гадна хүлэмжинд нарийн ногоог ч тарьж байгаа. Гарал үүслийн бичгээ хүртэл харуулаад худалдаагаа хийж байна” гэв.

Зэргэлдээх асарт тус аймгийн Баянгол сумын тариаланч А.Чимгээ байрлаж байна. Тэрбээр 20 жил ногоо тарьсан туршлагатай нэгэн. “Сүүлийн жилүүдэд нарийн ногоо голчлон тарьж байгаа. Хашаандаа жимсний мод ургуулдаг. Тухайлбал, үхрийн нүд, чацаргана, монос, долоогоно, тэхийн шээг, тошлой. Хураасан үр жимсээрээ төрөл бүрийн чанамал хийдэг. 50 шил үхрийн нүдний чанамал хийж, авчирсан. Хоёр хоногт л зарж дууслаа. Нэг га талбайд төмс тарьсан. Нарийн ногоогоо хашаандаа тарьчихдаг. Нутгаасаа “Маяти” маркийн машинд ногоогоо ачаад ирсэн.

“Намрын ногоон өдөр”-үүд үзэсгэлэнд оролцоод гурав хонож байна. Иргэд ихэвчлэн 3-4 кг-аар авч байгаа” гэлээ.

Хүмүүс асруудын үүдээр эргэлдэж, үнэ ханшийг нь судалж, “Доошоо яриад хямдруулбал төдөн кг-ыг авах гэсэн юм” гэж өөр хоорондоо ярилцаж, харилцан тохиролцож, худалдаа хийж байлаа. Худалдан авсан хүнсний ногоог машин руугаа зөөж, “Намар идэх ногоогоо нөөцөлж явна” хэмээх бүсгүй бол Л.Саранчулуун. Түүний хувьд Хан-Уул дүүргээс зорьж иржээ.

“Амралтын өдрөөр хүнсний ногоогоо зэхэхээр гарч ирсэн. Эрүүл зөв хооллолтыг эрхэмлэдэг учраас ихэвчлэн нарийн ногоо худалдан авлаа. Би Хан-Уул дүүрэгт амьдардаг. Хорооллын супермаркетэд төмс 2000 төгрөгийн үнэтэй байдаг. Харин энд кг нь 700 төгрөг гэж байна. Хулууг гоё ургуулсан санагдлаа. Нэг үеэ бодоход монголчууд нарийн ногоог тарьж чадаж байна. Даршилсан ногооны заавар, орц, найрлагаа тодорхой бичээгүй байна лээ. Харшилтай хүмүүс их байдаг. Тэр тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Гурван долоо хоногийнхоо хүнсний ногоог худалдан авлаа. Хөлдөөгөөд хадгалчихдаг. 160 гаруй мянган төгрөгийн худалдан авалт хийлээ” гэлээ.

Үүний дараа Баянзүрх дүүргийн I хороо “Скай” их дэлгүүрийн гадна талбайд болж буй ногооны үзэсгэлэн худалдааг сонирхлоо. Машины зогсоол дүүрч, тэнд зассан асрын гадуур хөл хөдөлгөөн ихтэйг харахад худалдан авалт сайн байгаа бололтой. Асрын үүдээр ороход хөл эргэх зайгүй хүмүүс худалдан авалт хийж байв.

Үнэ ханшийн хувьд ч харилцан адилгүй.

Шуудайгаар нь худалдан авч байгаа хүмүүст худалдагч “Хөлдөөгөөд хоолондоо хэрэглэчихнэ. Муудна гэж санаа зоволтгүй” гэж зөвлөж байгаа сонсогдоно. Энэ үеэр тариаланч Ч.Эрдэнэбаяраас цөөн асуултад хариу авлаа.

-Таны хувьд ногоо тариад хэдэн жил болж байна вэ. Үнэ ханшийн хувьд?

-Ногоо тариад 30 гаруй жил болж байна. Тарьж ургуулсан шинэ ургацын ногоогоо борлуулж, гэр бүлийн бизнес хийгээд 15 жил өнгөрчээ. Төмс, байцаа 700, лууван, манжин 1000, хулуу 3000, сонгино 2500, улаан лооль, хаш 6000 төгрөгөөр худалдаж байна. Шуудайгаар нь худалдаж авбал кг тутамдаа 200 төгрөгөөр хямдруулдаг.

-Иргэдийн худалдан авалт хэр байна вэ. Тэд ихэвчлэн шуудайгаар нь авч байх шиг байна?

-Маш сайн байна. Монголынхоо хөрсөнд тарьсан ногоог хүнсэндээ хэрэглэж, тариаланчдаа дэмжиж байгаа нь сайхан санагдлаа. Төмс, манжин, лууван, сонгиныг голчлон авч байна.

-Өдөрт хэчнээн төгрөгийн ногоо борлуулж байна вэ?

-Өдөр бүр харилцан адилгүй. Ямар ч байсан өнөөдөр 700 мянган төгрөгийн орлоготой бууж байна. Хоёр хоног тутамд хот руу ногооныхоо таталтыг хийж байгаа гэлээ.

Х.Оюу

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    1 цаг 15 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    1 цаг 54 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    3 цаг 13 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    5 цаг 2 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    16 цаг 43 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    16 цаг 49 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК